БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дүүжин замын тээвэр төслийн кабинуудыг агуулахад буулгалаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Дүүжин замын тээвэр төслийг БНФУ-ын “Пома” групп гүйцэтгэж, бүх тоноглолыг Франц улсаас нийлүүлж буй. Яармагаас Хархорин чиглэлд баригдаж буй тус төслийн тоног төхөөрөмж, эд материалыг үе шаттайгаар импортолж, нэгдүгээр сарын 13-ны өдөр 98 кабины эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад буулгажээ. Дүүжин замын тээврийн кабиныг ухаалаг, аюулгүй системээр тоногложээ.

Энэхүү кабиныг “Пома” группийн охин компани болох SIGMA-д үйлдвэрлэж, бүтээгдэхүүний стандарт, чанар, найдвартай байдал, аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр нийлүүлж буй аж. Пома группийн SIGMA үйлдвэр нь кабин үйлдвэрлэлийн туршилтыг хийхдээ 24 цагийн турш усаар шүршин ус нэвчилт байгаа эсэхийг шалгадаг бөгөөд кабины хаалга нээж, хаах ажиллагааг нарийвчлан шалгадаг. Түүнчлэн хаалга хаагдах үед хүний гар гэмтээх эрсдэл үүсэх эсэхийг даралт хэмжигч багажаар хэмжиж, хаалтын хүчийг килоньютнээр тодорхойлон тохируулдаг байна. Кабин - кабелийн хавчаар механизм нь автомат болон механик давхар түгжээтэй тул ашиглалтын явцад салж, мултрах эрсдэлийг бүрэн арилгадаг байна.

Кабины хийцлэлд хөнгөн цагаан хайлш, бат бөх ган материал ашиглан, зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цохилтод тэсвэртэй, бутарсан ч аюул учруулахгүй тусгай шил суурилуулдаг. Хаалга нь хөдөлгөөн эхлэхтэй зэрэгцэн автоматаар түгжигдэж, зөвхөн буудал дээр бүрэн зогссон нөхцөлд нээгддэг ухаалаг системтэй. Мөн салхи, цаг уурын өөрчлөлтийг хянах мэдрэгчүүд суурилуулсан. Салхины хурд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрвэл систем автоматаар хурдыг багасгах эсвэл бүрэн зогсох горимд шилжинэ.

Э.Энхбат: Дүүжин тээврийн систем нь олон түвшний аюулгүй ажиллагааны хамгаалалттай

Дүүжин замын тээвэр төслийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны мэргэжилтэн Э.Энхбат “Дүүжин тээврийн систем нь олон түвшний аюулгүй ажиллагааны хамгаалалттай. Цахилгаан тасарсан нөхцөлд ч нөөц тэжээлийн эх үүсвэрээр ажиллах боломжтой. Онцгой нөхцөл үүсэхэд зорчигчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлэх тусгай төлөвлөгөө, аврах тоног төхөөрөмжийг олон улсын стандартын дагуу бэлэн байлгадаг. Эдгээр шийдлийг Улаанбаатар хотод хэрэгжиж буй дүүжин замын тээврийн системд бүрэн нэвтрүүлнэ” гэлээ. Аюулгүй байдлын шийдлүүд нь зөвхөн зураг төслөөр хязгаарлагдахгүй, ашиглалтад оруулахын өмнө нарийн шалгуур бүхий олон шатны туршилтаар баталгаажуулах юм. Тодруулбал, Улаанбаатар хотын дүүжин замын тээврийн төслийн хувьд нэг кабинд 10 зорчигч суух боломжтой. Тиймээс стандарт жинтэй элс зэргээр орлуулан 850 кг-тай дүйцэх жинг байршуулж, нийт гурван сарын хугацаанд шат дараалсан туршилтыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Мөн Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээврийн кабинуудад халдаг сандлыг шийдэж өгсөн. Ингэснээр өвлийн улиралд ч зорчигчид дулаан тухтай зорчих боломжтой болно.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээвэр төслийн кабинуудыг агуулахад буулгалаа 1 цагийн өмнө
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална 1 цагийн өмнө
ЗУДЫН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХЭД 9 АЙМГИЙН 36 СУМ ЦАГААН ЗУДТАЙ БАЙНА 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 5 цагийн өмнө
Олон улсын шүүгч Ц.Сэрээтэр шүүгчийн замналалаа өндөрлүүлэв 21 цагийн өмнө
Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина 21 цагийн өмнө
Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ Өчигдөр
Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ Өчигдөр
УИХ-ын гишүүн С.Амарсайханы санаачилгаар 10 мянган хүнийг англи хэлний сургалтад хамруулна Өчигдөр
Х.ГАНХУЯГ: ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ АСУУДЛЫГ ОНЦГОЙЛОН АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
ДОРНОГОВЬ АЙМАГТ ӨРНҮҮЛЖ БУЙ ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН АВЛИГА, ГАЗРЫН МАРГААНЫГ ОНИЛОХ ЁСТОЙ ГЭВ Өчигдөр
А.БАЯР: ШУТИС-ИЙН БАГШ НАРЫН БҮТЭЭСЭН БҮХ ТӨРЛИЙН “АВТОМАТ ХААЛТ ОНГОЙЛГОДОГ ЧИП”-ИЙГ НИЙСЛЭЛЭЭС ДЭМЖИЖ 9 ДҮҮРЭГТ СУУРИЛУУЛНА Өчигдөр
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн баримт бичиг” үзэсгэлэнг нээнэ Өчигдөр
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүд Өчигдөр
Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Амийг нь хохироогоод өөр хүний шарилын нүхэнд булсан байжээ Өчигдөр
Г.ЗАНДАНШАТАР: ЗАМЫН-ҮҮД СУМЫГ ХОТЫН СТАТУСТАЙ БОЛГОЖ, ХИЛ ГААЛЬ ДАХЬ АВЛИГЫГ ТАСДАХ ЗАМААР ЭХ ОРНЫ ҮҮДЭН ХЭСГЭЭ ЦЭГЦЭЛНЭ Өчигдөр
ДОРНОГОВЬ АЙМАГ ОРОН НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГӨӨ ХЯМД ӨРТӨГТЭЙ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛД ЗАРЦУУЛЖ БАЙНА 2026/01/12