БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ДОРНОГОВЬ АЙМАГ ОРОН НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГӨӨ ХЯМД ӨРТӨГТЭЙ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛД ЗАРЦУУЛЖ БАЙНА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Сайншанд суманд хэрэгжүүлж буй хямд өртөгтэй орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав.
Тус аймаг 2016 оноос хойш сүүлийн 9 жилийн хугацаанд түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлээр 2512 айлыг орон сууцаар хангажээ. Үүний 329 нь түрээсийн орон сууцанд хамрагдсан байна. Энэ онд нэмээд 288 айлыг түрээсийн орон сууцанд хамруулахаар төлөвлөжээ.

Түрээслээд өмчлөх хөтөлбөрийн хүрээнд баригдсан орон сууцны мкв-ын үнийн тухайд 1.9-2.4 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Түрээсийн орон сууц барих эх үүсвэрийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж, одоогийн байдлаар 36.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Түрээсийн орон сууцанд хамрагдсан айлууд 5-10 жилийн хугацаанд сар бүр төлбөр төлөхдөө хүү, алданги, ханшийн зөрүү огт төлөхгүй. Байрны төлбөрөө төлж дуусаад гэрчилгээ авсны дараа татварын хуулийн дагуу НӨАТ-ын буцаан олголт, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрх нь үүсэх юм байна.

Дорноговь аймаг нарийн мэргэжлийн эмч, англи хэл, математикийн шилдэг багш нарыг орон нутагтаа ажиллуулах зорилгоор орон сууцаар үнэ төлбөргүй хангах бодлого хэрэгжүүлж байна. Ингэхдээ таван жил тогтвортой ажиллах нөхцөл тавьж, энэ шаардлагыг хангасан тохиолдолд амьдарч буй байрыг нь шууд өмчлөлд нь шилжүүлэх юм. Өнөөдрийн байдлаар 21 өрх дээрх нөхцлөөр байртай болжээ.

Тус аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" төслийг энэ онд эхлүүлэх гэж байна. "Single apartment" төсөл нь орон сууцны урьдчилгаа бүрдүүлэх хүртлээ 1-5 жил зөвхөн хэрэглээний зардлаа төлж, үнэ төлбөргүй амьдрах боломжийг залууст олгох юм.

Сингл апартмент нь бүрэн тохижилттой, ганц бие хүнд зориулагдсан 18-20 мкв байр юм. Өөрөөр хэлбэл өмсөх хувцас, төгссөн сургуулийн дипломтойгаа ирэхэд л хангалттай гэж аймгийн удирдлагууд танилцуулав. Уг төсөлд хамрагдах залууст Дорноговь аймагт 6 сараас дээш ажилласан, НДШ төлдөг байх гэсэн шалгуур тавих юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Амийг нь хохироогоод өөр хүний шарилын нүхэнд булсан байжээ 26 минутын өмнө
Г.ЗАНДАНШАТАР: ЗАМЫН-ҮҮД СУМЫГ ХОТЫН СТАТУСТАЙ БОЛГОЖ, ХИЛ ГААЛЬ ДАХЬ АВЛИГЫГ ТАСДАХ ЗАМААР ЭХ ОРНЫ ҮҮДЭН ХЭСГЭЭ ЦЭГЦЭЛНЭ 44 минутын өмнө
ДОРНОГОВЬ АЙМАГ ОРОН НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГӨӨ ХЯМД ӨРТӨГТЭЙ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛД ЗАРЦУУЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 3 цагийн өмнө
Нуурын мөс цөмөрсний улмаас автомашинтай зорчиж явсан иргэн амь насаа алджээ 4 цагийн өмнө
Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална 6 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид 2,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Монголын сайхан бичигтэн-2025" шилдэг бүтээлийн үзэсгэлэн гарна 7 цагийн өмнө
Г.Хажидмаа: Ж.Отгонбаярын хүчингийн хэргийн талаар мэдээлсний төлөө намайг шоронд илгээнэ гэлээ Өчигдөр
Цэц Хэмнэлтийн хууль хүүхдийн сурч боловсрох үндсэн эрхэнд халдаагүй гэж үзжээ 2026/01/09
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална 2026/01/09
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно 2026/01/09
Төсвийн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 25 удаа хуралдаж, долоон хууль, Улсын Их Хурлын гурван тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулжээ 2026/01/09
Онцын шаардлагагүй бол хол замд явахгүй байхыг анхааруулж байна 2026/01/09
Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгджээ 2026/01/09
“Торгуудын их нүүдэл" 255 жилийн өмнө болж байв 2026/01/09
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР НИЙСЛЭЛИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР АЖИЛЛАЛАА 2026/01/09
В.Оюумаа: Хууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан аваад байна 2026/01/09
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна 2026/01/09