БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн хэмжээнд 2026 онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийт 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина. Тодруулбал, улсын төсвөөр таван сургууль, гурван цэцэрлэг, нийслэлийн төсвөөр есөн сургууль, есөн цэцэрлэг, дүүргийн төсвөөр нэг сургууль, нэг цэцэрлэг, Азийн хөгжлийн банкны зээлээр 15 сургууль, нэг цэцэрлэг барина. Боловсролын салбарт нийт 137 төсөл, арга хэмжээ хэрэгжих юм. Өнөөдрийн байдлаар он гарснаас хойш дөрвөн сургууль, нэг цэцэрлэг, хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор гээд нийт долоон сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулаад байна.

Ташрамд, нийслэлийн хэмжээнд 2025 онд долоон сургууль, 19 цэцэрлэг, долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, хоёр спорт заал, нийт 35 барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Ингэснээр 10 мянга орчим хүүхэд хамран сурах тойрогтоо сургууль, цэцэрлэгт суралцах боломжтой болсон юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Олон улсын шүүгч Ц.Сэрээтэр шүүгчийн замналалаа өндөрлүүлэв 49 минутын өмнө
Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина 1 цагийн өмнө
Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ 5 цагийн өмнө
Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ 5 цагийн өмнө
УИХ-ын гишүүн С.Амарсайханы санаачилгаар 10 мянган хүнийг англи хэлний сургалтад хамруулна 6 цагийн өмнө
Х.ГАНХУЯГ: ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ АСУУДЛЫГ ОНЦГОЙЛОН АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА 7 цагийн өмнө
ДОРНОГОВЬ АЙМАГТ ӨРНҮҮЛЖ БУЙ ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН АВЛИГА, ГАЗРЫН МАРГААНЫГ ОНИЛОХ ЁСТОЙ ГЭВ 8 цагийн өмнө
А.БАЯР: ШУТИС-ИЙН БАГШ НАРЫН БҮТЭЭСЭН БҮХ ТӨРЛИЙН “АВТОМАТ ХААЛТ ОНГОЙЛГОДОГ ЧИП”-ИЙГ НИЙСЛЭЛЭЭС ДЭМЖИЖ 9 ДҮҮРЭГТ СУУРИЛУУЛНА 8 цагийн өмнө
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ 8 цагийн өмнө
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчиллаа 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн баримт бичиг” үзэсгэлэнг нээнэ 9 цагийн өмнө
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүд Өчигдөр
Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Амийг нь хохироогоод өөр хүний шарилын нүхэнд булсан байжээ Өчигдөр
Г.ЗАНДАНШАТАР: ЗАМЫН-ҮҮД СУМЫГ ХОТЫН СТАТУСТАЙ БОЛГОЖ, ХИЛ ГААЛЬ ДАХЬ АВЛИГЫГ ТАСДАХ ЗАМААР ЭХ ОРНЫ ҮҮДЭН ХЭСГЭЭ ЦЭГЦЭЛНЭ Өчигдөр
ДОРНОГОВЬ АЙМАГ ОРОН НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГӨӨ ХЯМД ӨРТӨГТЭЙ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛД ЗАРЦУУЛЖ БАЙНА Өчигдөр
Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ Өчигдөр
Нуурын мөс цөмөрсний улмаас автомашинтай зорчиж явсан иргэн амь насаа алджээ Өчигдөр
Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Өчигдөр