БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Г.ЗАНДАНШАТАР: ЗАМЫН-ҮҮД СУМЫГ ХОТЫН СТАТУСТАЙ БОЛГОЖ, ХИЛ ГААЛЬ ДАХЬ АВЛИГЫГ ТАСДАХ ЗАМААР ЭХ ОРНЫ ҮҮДЭН ХЭСГЭЭ ЦЭГЦЭЛНЭ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Замын-Үүд суманд ажиллах үеэрээ авто замын боомтын зорчигч тээврийн цогцолбор болон ачаа тээвэр хилээр нэвтрүүлж буй үйл явцтай танилцлаа.

2023 онд авто замын боомтын цогцолбор ашиглалтад орсноор нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдсэн байна. Цогцолбор ашиглалтад орохоос өмнө өдөрт 6000-8000 зорчигч нэвтэрдэг байсан бол өдгөө 8-12 мянган зорчигч зорчиж байгаа юм байна.

Цахим шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн оны 5 дугаар сараас цахим гарцтай болжээ. Ингэснээр өдөрт 450 орчим хүн цахим гарцаар нэвтэрч, тэр хэрээр нэг шалгагчид ногдох ачаалал буурсан байна.

Цахимд 100 хувь шилжиж чадаагүй буюу хүний хамаарлыг бүрэн арилгаж чадаагүй нөхцөлд хяналт, шалгалтыг тогтмолжуулж, эрсдлийг хааж ажиллана гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцлов.

Г.ЗАНДАНШАТАР: Хил, гаалийн ажилтнуудыг тогтмол сэлгэж ажиллуулах бодлого баримтална. Жишээ нь Замын Үүдийн ачаа тээврийн хэсгийн рентгэн дээр тавхан хүн ээлжилж ажиллаж буй нь тун хангалтгүй. Дор хаяж 15-20 хүн бэлтгэж, сэлгэж ажиллуулах шаардлагатай.

Монгол Улсын ачаа эргэлтийн 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамжин өнгөрдөг. Жилээс жилд суурьшил нэмэгдэж, барилгажилт ч эрчимтэй өрнөж буй. Тиймээс худалдаа, тээвэр ложистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлэх шаардлага үүссэн ч ажил удаашралтай байгааг Ерөнхий сайд анхааралдаа авч буйгаа илэрхийлэв.

Тиймээс Замын Үүд сумын удирдлагуудад ирэх зургаадугаар сарын 01-ний дотор хотын статус авах бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусах хугацаатай үүрэг өглөө. Замын-Үүд суманд асар их боломж бий. Гэвч замбараагүй, эмх цэгцгүй байдлаас болж боломжоо ашиглаж чадахгүй байна. Цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж, үүднээсээ эмх цэгцийг бий болгож, хөгжлийг түргэтгэнэ гэв.

Замын-Үүд сум 25 мянга орчим иргэнтэй. Үүнээс 5000-8000 нь түр оршин суугч юм байна. Замын-Үүд сум нь төсвөөс татаас авдаггүй харин эсрэгээрээ орлого төвлөрүүлдэг. Өнгөрсөн онд аймгийн төсөвт 18.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Амийг нь хохироогоод өөр хүний шарилын нүхэнд булсан байжээ 1 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: ЗАМЫН-ҮҮД СУМЫГ ХОТЫН СТАТУСТАЙ БОЛГОЖ, ХИЛ ГААЛЬ ДАХЬ АВЛИГЫГ ТАСДАХ ЗАМААР ЭХ ОРНЫ ҮҮДЭН ХЭСГЭЭ ЦЭГЦЭЛНЭ 1 цагийн өмнө
ДОРНОГОВЬ АЙМАГ ОРОН НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГӨӨ ХЯМД ӨРТӨГТЭЙ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛД ЗАРЦУУЛЖ БАЙНА 2 цагийн өмнө
Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 4 цагийн өмнө
Нуурын мөс цөмөрсний улмаас автомашинтай зорчиж явсан иргэн амь насаа алджээ 5 цагийн өмнө
Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална 7 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид 2,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Монголын сайхан бичигтэн-2025" шилдэг бүтээлийн үзэсгэлэн гарна 8 цагийн өмнө
Г.Хажидмаа: Ж.Отгонбаярын хүчингийн хэргийн талаар мэдээлсний төлөө намайг шоронд илгээнэ гэлээ Өчигдөр
Цэц Хэмнэлтийн хууль хүүхдийн сурч боловсрох үндсэн эрхэнд халдаагүй гэж үзжээ 2026/01/09
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална 2026/01/09
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно 2026/01/09
Төсвийн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 25 удаа хуралдаж, долоон хууль, Улсын Их Хурлын гурван тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулжээ 2026/01/09
Онцын шаардлагагүй бол хол замд явахгүй байхыг анхааруулж байна 2026/01/09
Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгджээ 2026/01/09
“Торгуудын их нүүдэл" 255 жилийн өмнө болж байв 2026/01/09
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР НИЙСЛЭЛИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР АЖИЛЛАЛАА 2026/01/09
В.Оюумаа: Хууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан аваад байна 2026/01/09
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна 2026/01/09