БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчиллаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг ажиллуулан нэр бүхий есөн этгээдийг элсүүлж, тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байна.

Дээрх этгээдүүд нь хууль бус үйл ажиллагаа явуулж олсон мөнгөөрөө өндөр үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгө худалдан авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, эд мөрийн баримтаар эд хөрөнгийг хураан аваад байна.

Мөн тус этгээдүүд нь хууль бусаар олсон ашиг орлогоо нуун далдлах зорилгоор 3.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, зуслангийн байшин, 4000мкв2 газар, цахим тоглоомын газар худалдан авсан байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогдов.

Иймд иргэд Та бүхэн цахим мөрийтэй тоглоом тоглосноороо өөрийн эд хөрөнгө, цаг хугацаа, үнэт зүйлсээ залилагч нарт алдаж, тэдний амьдралын эх үүсвэрийг бий болгож байгаагаа ухамсарлан энэ төрлийн гэмт хэрэгт оролцохгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ АСУУДЛЫГ ОНЦГОЙЛОН АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА 7 минутын өмнө
ДОРНОГОВЬ АЙМАГТ ӨРНҮҮЛЖ БУЙ ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН АВЛИГА, ГАЗРЫН МАРГААНЫГ ОНИЛОХ ЁСТОЙ ГЭВ 1 цагийн өмнө
А.БАЯР: ШУТИС-ИЙН БАГШ НАРЫН БҮТЭЭСЭН БҮХ ТӨРЛИЙН “АВТОМАТ ХААЛТ ОНГОЙЛГОДОГ ЧИП”-ИЙГ НИЙСЛЭЛЭЭС ДЭМЖИЖ 9 ДҮҮРЭГТ СУУРИЛУУЛНА 1 цагийн өмнө
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ 1 цагийн өмнө
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчиллаа 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн баримт бичиг” үзэсгэлэнг нээнэ 1 цагийн өмнө
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүд 17 цагийн өмнө
Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна 17 цагийн өмнө
Амийг нь хохироогоод өөр хүний шарилын нүхэнд булсан байжээ 19 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: ЗАМЫН-ҮҮД СУМЫГ ХОТЫН СТАТУСТАЙ БОЛГОЖ, ХИЛ ГААЛЬ ДАХЬ АВЛИГЫГ ТАСДАХ ЗАМААР ЭХ ОРНЫ ҮҮДЭН ХЭСГЭЭ ЦЭГЦЭЛНЭ 19 цагийн өмнө
ДОРНОГОВЬ АЙМАГ ОРОН НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГӨӨ ХЯМД ӨРТӨГТЭЙ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛД ЗАРЦУУЛЖ БАЙНА 20 цагийн өмнө
Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 22 цагийн өмнө
Нуурын мөс цөмөрсний улмаас автомашинтай зорчиж явсан иргэн амь насаа алджээ 22 цагийн өмнө
Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид 2,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Монголын сайхан бичигтэн-2025" шилдэг бүтээлийн үзэсгэлэн гарна Өчигдөр
Г.Хажидмаа: Ж.Отгонбаярын хүчингийн хэргийн талаар мэдээлсний төлөө намайг шоронд илгээнэ гэлээ Өчигдөр
Цэц Хэмнэлтийн хууль хүүхдийн сурч боловсрох үндсэн эрхэнд халдаагүй гэж үзжээ 2026/01/09
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална 2026/01/09