Өнөөдөр болох үйл явдал-
09:00 цагт: Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол Төрийн ордны хүндэтгэлийн баганат танхимд болно.
09:00 цагт: "Үндсэн хууль:Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах нь" хэлэлцүүлэг МУИС-ийн Номын санд болно.
09:00 цагт: Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2025 онд хүүхдийн эрхийг хангах чиглэлээр хамтран хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танилцуулах тайлангийн хурал НҮБ-ын 3 давхрын хурлын танхимд болно.
09:00 цагт: “Хөгжлийн сэтгүүл зүй, тогтвортой хөгжлийн чиглэлээр мэдээлэл боловсруулах нь” сэтгүүл зүйн мэргэжлийн цуврал сургалт Монголын Эмнести Интернэшнлийн байранд болно.
10:00 цагт: Үндсэн хуулийн уншлага Төрийн ордны Үндсэн хууль танхимд болно.
10:10 цагт: “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн баримт бичиг” үзэсгэлэнгийн нээлт Төрийн ордонд болно.
11:00 цагт: Хиймэл оюунд суурилсан “EF EFEKTA” онлайн англи хэлний сургалтын төслийн нээлт Зайсан хилл цогцолборт болно.
13:00 цагт: Шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
15:40 цагт: МСБХ-ны “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт M Bank “Arena” ордонд эхэлнэ.
19:00 цагт: “Алаг намар” УСК-ны нээлт Зайсан “Skywing” төвд болно.