БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

“Миний хаан банкны данснаас мөнгө татаж авсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Тодруулбал, иргэн “Ц” нь цахим орчинд байршсан “Хаан банк хүн бүр хожих боломжтой” гэх зар мэдээллийн хуурамч линк дээр дарж, өөрийн гар утсанд ирсэн кодыг бусдад дамжуулан нийт зургаан удаагийн гүйлгээгээр 27.500.000 төгрөгөө залилуулсан гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн оны байдлаар 16.906 залилах гэмт хэрэг бүртгэгдсэний 12.233 буюу 83.6 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн.

Иймд иргэд Та бүхэн цахим залиланд өртөхөөс сэргийлж сошиал платформ буюу фейсбүүк, инстаграм болон телеграмд байрлаж буй баталгаагүй линк, холбоос дээр дарахгүй байх, банкны нууц үг, картын дугаар, CVV кодоо бусдад өгөхгүй байх, энэ төрлийн зар мэдээлэлд хууртахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ 1 цагийн өмнө
Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ 1 цагийн өмнө
Х.ГАНХУЯГ: ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ АСУУДЛЫГ ОНЦГОЙЛОН АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА 3 цагийн өмнө
ДОРНОГОВЬ АЙМАГТ ӨРНҮҮЛЖ БУЙ ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН АВЛИГА, ГАЗРЫН МАРГААНЫГ ОНИЛОХ ЁСТОЙ ГЭВ 4 цагийн өмнө
А.БАЯР: ШУТИС-ИЙН БАГШ НАРЫН БҮТЭЭСЭН БҮХ ТӨРЛИЙН “АВТОМАТ ХААЛТ ОНГОЙЛГОДОГ ЧИП”-ИЙГ НИЙСЛЭЛЭЭС ДЭМЖИЖ 9 ДҮҮРЭГТ СУУРИЛУУЛНА 4 цагийн өмнө
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ 4 цагийн өмнө
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчиллаа 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн баримт бичиг” үзэсгэлэнг нээнэ 5 цагийн өмнө
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүд 20 цагийн өмнө
Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна 21 цагийн өмнө
Амийг нь хохироогоод өөр хүний шарилын нүхэнд булсан байжээ 22 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: ЗАМЫН-ҮҮД СУМЫГ ХОТЫН СТАТУСТАЙ БОЛГОЖ, ХИЛ ГААЛЬ ДАХЬ АВЛИГЫГ ТАСДАХ ЗАМААР ЭХ ОРНЫ ҮҮДЭН ХЭСГЭЭ ЦЭГЦЭЛНЭ 23 цагийн өмнө
ДОРНОГОВЬ АЙМАГ ОРОН НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГӨӨ ХЯМД ӨРТӨГТЭЙ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛД ЗАРЦУУЛЖ БАЙНА Өчигдөр
Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ Өчигдөр
Нуурын мөс цөмөрсний улмаас автомашинтай зорчиж явсан иргэн амь насаа алджээ Өчигдөр
Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид 2,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Монголын сайхан бичигтэн-2025" шилдэг бүтээлийн үзэсгэлэн гарна Өчигдөр
Г.Хажидмаа: Ж.Отгонбаярын хүчингийн хэргийн талаар мэдээлсний төлөө намайг шоронд илгээнэ гэлээ 2026/01/11