БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Олон улсын шүүгч Ц.Сэрээтэр шүүгчийн замналалаа өндөрлүүлэв

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Олон улсын шүүгч, гавьяат дасгалжуулагч Ц.Сэрээтэр Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнийг сүүлийн удаа шүүлээ. Энэ нь гавьяат дасгалжуулагч Ж.Даваажавын нэрэмжит чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн тэмцээний эргэн тойронд болсон онцлох үйл явдлын нэг болов. Учир нь Олон улсын шүүгч, гавьяат дасгалжуулагч Ц.Сэрээтэр шүүгчийн замналаа албан ёсоор өндөрлүүлж, сүүлийн удаа дэвжээн дээр шүгэл үлээв. Түүний сүүлийн шүүлт эрэгтэйчүүдийн 57кг жингийн аваргын төлөөх барилдаан байв.

39 жил шүүгч хийсэн тэрбээр энэ хугацаанд УАШТ-ийг тасралтгүй дэнсэлжээ. Тэрбээр их спортын алтан дэвжээндээ хүндэтгэл үзүүлж, олон улсын шүүгч Э.Батнасанд халаагаа өглөө. Энэ үеэр Монголын чөлөөт бөхийн холбоо, мэргэжил нэгт шүүгчид, тамирчид, дасгалжуулагчид түүнд хүндэтгэл үзүүллээ.

Гавьяат дасгалжуулагч Ц.Сэрээтэр 2008 оны Бээжингийн зуны олимпын наадамд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар оролцож байсан юм. Тэрээр 2011 онд олимпын зэрэглэлтэй шүүгч болж, 2012 оны Лондоны зуны олимпын наадмын шүүгчээр ажиллаж байв. Аав О.Цэрэндагва нь мөн гавьяат дасгалжуулагч, олон улсын шүүгч бөгөөд 1964, 1968, 1972, 1976 оны олимпод дасгалжуулагч, шүүгчээр оролцож байсан түүхтэй. Ийнхүү аав хүү хоёр олимпын дэвжээнд шүүгч хийсэн түүх дэлхийд ховорхон билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Олон улсын шүүгч Ц.Сэрээтэр шүүгчийн замналалаа өндөрлүүлэв 1 цагийн өмнө
Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина 2 цагийн өмнө
Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ 6 цагийн өмнө
Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ 6 цагийн өмнө
УИХ-ын гишүүн С.Амарсайханы санаачилгаар 10 мянган хүнийг англи хэлний сургалтад хамруулна 7 цагийн өмнө
Х.ГАНХУЯГ: ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ АСУУДЛЫГ ОНЦГОЙЛОН АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА 8 цагийн өмнө
ДОРНОГОВЬ АЙМАГТ ӨРНҮҮЛЖ БУЙ ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН АВЛИГА, ГАЗРЫН МАРГААНЫГ ОНИЛОХ ЁСТОЙ ГЭВ 9 цагийн өмнө
А.БАЯР: ШУТИС-ИЙН БАГШ НАРЫН БҮТЭЭСЭН БҮХ ТӨРЛИЙН “АВТОМАТ ХААЛТ ОНГОЙЛГОДОГ ЧИП”-ИЙГ НИЙСЛЭЛЭЭС ДЭМЖИЖ 9 ДҮҮРЭГТ СУУРИЛУУЛНА 9 цагийн өмнө
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ 9 цагийн өмнө
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчиллаа 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн баримт бичиг” үзэсгэлэнг нээнэ 10 цагийн өмнө
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүд Өчигдөр
Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Амийг нь хохироогоод өөр хүний шарилын нүхэнд булсан байжээ Өчигдөр
Г.ЗАНДАНШАТАР: ЗАМЫН-ҮҮД СУМЫГ ХОТЫН СТАТУСТАЙ БОЛГОЖ, ХИЛ ГААЛЬ ДАХЬ АВЛИГЫГ ТАСДАХ ЗАМААР ЭХ ОРНЫ ҮҮДЭН ХЭСГЭЭ ЦЭГЦЭЛНЭ Өчигдөр
ДОРНОГОВЬ АЙМАГ ОРОН НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГӨӨ ХЯМД ӨРТӨГТЭЙ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛД ЗАРЦУУЛЖ БАЙНА Өчигдөр
Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ Өчигдөр
Нуурын мөс цөмөрсний улмаас автомашинтай зорчиж явсан иргэн амь насаа алджээ Өчигдөр
Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Өчигдөр