БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын гишүүн С.Амарсайханы санаачилгаар 10 мянган хүнийг англи хэлний сургалтад хамруулна

Г.Оюунтуяа
4 цагийн өмнө

Өнөөдөр Улаанбаатар хотын Налайх, Багануур, Багахангай дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчид, МСҮТ-ийн оюутнууд, Англи хэл, Мэдээлэл зүйн багш нар, Төрийн албан хаагчид зэрэг 10 мянга гаруй хүнийг хамруулсан хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA онлайн англи хэлний сургалтын ТӨСЛИЙН НЭЭЛТ боллоо.

Дэлхийн 24 сая гаруй хүнийг технологийн дэвшил ашиглан англи хэлтэй болгосон хамгийн том онлайн сургалт EF EFEKTA төсөл Монголд анх удаа УИХ-ын Гишүүн С.Амарсайханы санаачилгаар ийнхүү хэрэгжиж эхлээд байна.

Олон улсын судалгаанаас харахад Монгол Улсын англи хэлний түвшин “БАГА” түвшинд нийт хүн амын 5-10 хувь нь англиар ярьдаг буюу дэлхийн 116 орноос 84-р байранд эрэмбэлэгддэг. Мөн Монгол улсад нийт 6200 гаруй англи хэлний багш байгаагаас 62% нь олон улсын стандартын шаардлага хангадаггүй, 38 хувь нь англи хэл заах олон улсын стандартыг хангасан түвшний мэдлэгтэй байна.

Тиймээс хүн амын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхийн тулд хиймэл оюун ухаан, технологийн дэвшил ашигласан “EF EFEKTA” онлайн англи хэлний сургалтын төслийг Монголд хэрэгжүүлж эхэллээ.

EF Efekta Монголд УИХ-ын гишүүн С.Амарсайханы дэмжлэгээр Улаанбаатар хотын Налайх, Багахангай, Багануур дүүргийн англи хэл, мэдээлэл зүйн 149 багш, 6800 гаруй сурагчид, орон нутгийн захиргааны төрийн албан хаагчдыг хамруулан хиймэл оюун ухаанд суурилсан англи хэлний сургалтын төслийг 6 сарын хугацаатай хэрэгжүүлнэ.

EF EFEKTA онлайн англи хэлний төслийн өнөөдрийн нээлтэд УИХ-ын Гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Боловсролын сайд П.Наранбаяр, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, ИЭФ Эфектагийн тэргүүн дэд захирал Саранжит Сангар, ИЭФ Эфектагийн Монгол дахь албан төлөөлөгч Т.Хишигдулам болон Багануур, Багахангай, Налайх дүүргийн ЕБС-ийн англи хэл, мэдээлэл зүйн багш нар, оюутан, сурагчид, эцэг эхчүүд оролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ 2 цагийн өмнө
Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн С.Амарсайханы санаачилгаар 10 мянган хүнийг англи хэлний сургалтад хамруулна 4 цагийн өмнө
Х.ГАНХУЯГ: ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ АСУУДЛЫГ ОНЦГОЙЛОН АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА 5 цагийн өмнө
ДОРНОГОВЬ АЙМАГТ ӨРНҮҮЛЖ БУЙ ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН АВЛИГА, ГАЗРЫН МАРГААНЫГ ОНИЛОХ ЁСТОЙ ГЭВ 6 цагийн өмнө
А.БАЯР: ШУТИС-ИЙН БАГШ НАРЫН БҮТЭЭСЭН БҮХ ТӨРЛИЙН “АВТОМАТ ХААЛТ ОНГОЙЛГОДОГ ЧИП”-ИЙГ НИЙСЛЭЛЭЭС ДЭМЖИЖ 9 ДҮҮРЭГТ СУУРИЛУУЛНА 6 цагийн өмнө
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ 6 цагийн өмнө
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчиллаа 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн баримт бичиг” үзэсгэлэнг нээнэ 6 цагийн өмнө
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүд 22 цагийн өмнө
Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна 22 цагийн өмнө
Амийг нь хохироогоод өөр хүний шарилын нүхэнд булсан байжээ Өчигдөр
Г.ЗАНДАНШАТАР: ЗАМЫН-ҮҮД СУМЫГ ХОТЫН СТАТУСТАЙ БОЛГОЖ, ХИЛ ГААЛЬ ДАХЬ АВЛИГЫГ ТАСДАХ ЗАМААР ЭХ ОРНЫ ҮҮДЭН ХЭСГЭЭ ЦЭГЦЭЛНЭ Өчигдөр
ДОРНОГОВЬ АЙМАГ ОРОН НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГӨӨ ХЯМД ӨРТӨГТЭЙ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛД ЗАРЦУУЛЖ БАЙНА Өчигдөр
Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ Өчигдөр
Нуурын мөс цөмөрсний улмаас автомашинтай зорчиж явсан иргэн амь насаа алджээ Өчигдөр
Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид 2,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Монголын сайхан бичигтэн-2025" шилдэг бүтээлийн үзэсгэлэн гарна Өчигдөр