БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг энэ халаалтын улиралд хэрэглэж байна. 2026 онд дотоодод үйлдвэрлэсэн хагас коксон түлш хэрэглэнэ. Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Дорноговь аймгийн "Алтанширээт" үйлдвэрлэл, технологийн паркт ажиллаж, нүүрс угааж, баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэрийн төсөлтэй танилцаж байна. 

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хот гэлтгүй 21 аймаг 330 сумыг зэрэг цахилгаан, дулааны станцад холбоход цаг хугацаа болоод санхүүгийн боломж байхгүй учраас хагас коксон шахмал түлшний үйлдвэр Монгол Улсад нэн тэргүүний хэрэгцээтэй байна. Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 30 гаруй хувиар буурсан. Энэ сард ЖАЙКА олон улсын байгууллагын мэргэжилтнүүд Улаанбаатар хотын агаарын бохирдлын нарийвчилсан дүн шинжилгээг хийнэ. Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн тухайд бидэнд хоёр хувилбар байна. Нэгт, бид Тендерийн тухай хуульд заасны дагуу үйлдвэрлэл, технологийн парктай 10 дугаар сарын 1-нээс үйлдвэрлэл эхэлсэн байна гэсэн хатуу нөхцөлтэйгөөр урьдчилсан худалдан авах гэрээ байгуулах боломжтой. Энэ хүрээнд “Алтанширээт” үйлдвэрлэл, технологийн парктай танилцаж байна. Хоёрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран Багануурын нүүрсний уурхайг түшиглэн батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу санхүүгийн зах зээл дээрээс мөнгөө босгон үйлдвэр барих боломж байна. Хотын нүүрсний хэрэглээ жилээс жилд буурах учир нүүрс пиролизын үйлдвэрт хөрөнгө оруулахаас илүүтэй бүтээн байгуулалт нь эхэлсэн ийм үйлдвэр технологийн парктай гэрээлбэл цаг хугацаа хэмнэнэ гэж тооцоолсон. Хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэвэл импортоор авахаас нэг дахин хямдхан тусна” гэлээ.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ДОРНОГОВЬ АЙМАГ ОРОН НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГӨӨ ХЯМД ӨРТӨГТЭЙ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛД ЗАРЦУУЛЖ БАЙНА 21 минутын өмнө
Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна 49 минутын өмнө
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 1 цагийн өмнө
Нуурын мөс цөмөрсний улмаас автомашинтай зорчиж явсан иргэн амь насаа алджээ 2 цагийн өмнө
Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална 4 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид 2,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Монголын сайхан бичигтэн-2025" шилдэг бүтээлийн үзэсгэлэн гарна 5 цагийн өмнө
Г.Хажидмаа: Ж.Отгонбаярын хүчингийн хэргийн талаар мэдээлсний төлөө намайг шоронд илгээнэ гэлээ Өчигдөр
Цэц Хэмнэлтийн хууль хүүхдийн сурч боловсрох үндсэн эрхэнд халдаагүй гэж үзжээ 2026/01/09
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална 2026/01/09
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно 2026/01/09
Төсвийн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 25 удаа хуралдаж, долоон хууль, Улсын Их Хурлын гурван тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулжээ 2026/01/09
Онцын шаардлагагүй бол хол замд явахгүй байхыг анхааруулж байна 2026/01/09
Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгджээ 2026/01/09
“Торгуудын их нүүдэл" 255 жилийн өмнө болж байв 2026/01/09
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР НИЙСЛЭЛИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР АЖИЛЛАЛАА 2026/01/09
В.Оюумаа: Хууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан аваад байна 2026/01/09
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна 2026/01/09
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ 2026/01/09
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол, Хятад хоёр улсын бизнес эрхлэгчдийн уулзалт болно 2026/01/09