БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

2025 онд Улаанбаатар хотод цахилгаан, дулааны станцын томоохон төслүүд амжилттай хэрэгжлээ. Үүний нэг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блокийн бүтээн байгуулалт. Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Улмаар тус станцын 150 МВт хүчин чадалтай эхний блокийг 2024 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн билээ. Тэгвэл тус станцын 150 МВт хүчин чадалтай II блокийн барилга угсралт, туршилт тохируулгын ажил бүрэн дуусаж, төлөвлөсөн хугацаанаасаа сар гаруйн өмнө буюу 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон цахилгаан эрчим хүчээ нийлүүлж эхэлсэн. Ингэснээр Бөөрөлжүүтийн цахилгаан станц Монгол Улсын эрчим хүчний системд 300 МВт цахилгаан эрчим хүч нийлүүлж байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц 300 МВт хүчин чадлаар ажиллаж эхэлснээр Монгол Улсын 963 мянган өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг үйлдвэрлэж байгаа юм. Станц жилд 2.4 тэрбум КВт хүртэл цахилгаан үйлдвэрлэж байна.

Түүнчлэн энэ онд урагшилсан нэг томоохон төсөл бол Дамбадаржаа дулааны станцын төсөл юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажлыг 2024 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Тус станцыг 2026 оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Нийт ажлын гүйцэтгэл 40 гаруй хувьтай байна. Үйлдвэрлэсэн дулааны 60 хувийг Сэлбэ хот, 40 хувийг Дамбадаржаа дэд төв рүү нийлүүлэх юм. Мөн Дэнжийн мянга буюу Ногоон нуур орчимд 93 МВт хийн дулааны станц, Хан Хиллс хотхоны баруун талд 110 МВт хийн дулааны станцыг ирэх жилээс барихаар бэлтгэл ажлыг хийлээ. Монгол Улсад анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх Дулааны тавдугаар цахилгаан станцын түншлэгч аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа. Мөн Хог шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх төслийн гүйцэтгэгчийг шалгаруулан гэрээг үзэглээд байна. Мөн 2026 онд Эмээлтийн 24 МВт дулааны цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга Н.Учрал нарны хавтангаар тог, дулаанаа шийдсэн өрхийн сайн туршлагатай танилцав 40 минутын өмнө
Швейцарын Кранс-Монтана цанын баазад дэлбэрэлт болж, 40 хүн амь үрэгдэж, 100 орчим хүн гэмтжээ 50 минутын өмнө
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна 1 цагийн өмнө
Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ 1 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Монголын минь цог хийморь бадарч, даян дэлхий амар амгалан байх болтугай Өчигдөр
ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо 2025/12/30
Хот нийтийн аж ахуйн салбарт 167 машин техникээр парк шинэчлэл хийлээ 2025/12/30
Хотын дарга Х.Нямбаатар ТҮЦ эрхлэгчидтэй уулзлаа 2025/12/30
2025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа 2025/12/30
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЖ, ГАЗАР НУТГИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ, ХИЛИЙН ЦЭРГИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЛАА 2025/12/30
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзжээ 2025/12/29
Холимог тулааны "One Championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо 2025/12/29
“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд 128 бөх зодоглоно 2025/12/29
Х.Нямбаатар: Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төсөл хэрэгжүүлнэ 2025/12/29
ТҮЦ-ийг нь нүүлгэнэ гэхэд хазаж, маажиж, машин доогуур орж хэвтэж, сүрдүүлж байна 2025/12/27
Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно 2025/12/26
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧИД 2025/12/26
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Шар дарцаг” аяны шилдгүүдийг шагнаж, урамшууллаа 2025/12/26
Онцгой байдлын алба хаагчид 4425 иргэний амь нас, 460 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа 2025/12/26
“Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна 2025/12/26