БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Онцгой байдлын алба хаагчид 4425 иргэний амь нас, 460 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Онцгой байдлын байгууллагын 2025 оны тайлангийн хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг оролцож, алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тухайлбал:
Онцгой байдлын байгууллага хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улсын хэмжээнд бүртгэгдсэн 5171 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 4425 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 460 орчим тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Ой, хээрийн гал түймрийн тохиолдол хоёр дахин, обьектын гал түймрийн тохиолдол 22.4 хувиар өссөн дүнтэй байгаа ч гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан хүний тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Онцгой байдлын байгууллагын нэг алба хаагч 35-70 хоног ой, хээрийн гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэлээ.

Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн 9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, 3 давхар, 1,400 м.кв шинэ барилгыг 2.0 сая ам.долларын өртөгөөр барьж ашиглалтад оруулснаар шуурхай удирдлага, зохион байгуулалтын чадавхыг нэмэгдүүллээ.

Мөн тогтоолоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах аврах 86 дугаар анги, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Гал түймэр унтраах аврах анги, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум дахь Эрэн хайх аврах бүлгийн барилгыг байнгын ашиглалтад оруулж, Завхан аймгийн Отгон сум дахь Эрэн хайх аврах бүлгийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Түүнчлэн гамшгаас хамгаалах ангиллын сургалтыг улсын хэмжээнд нийт 7506 удаа зохион байгуулж, 338,421 хүнийг хамруулсан нь өмнөх онтой харьцуулахад сургалтын тоо 21 хувиар, сургалтад хамрагдсан хүний тоо 53.5 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Албаны бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд 2025 онд улсын төсвөөс техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тусгай зориулалтын хувцас хэрэглэл худалдан авахад 23.9 тэрбум төгрөгийг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллалаа. Мөн ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2 удаагийн тогтоолоор нийт 11.7 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлэн худалдан авах ажиллагааг зохион байгуулснаар Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн хангалт 57 хувьд хүрээд байна.

Байгууллагын холбооны нөхөн хангалт 48 хувьд хүрч, гамшгийн үед мэдээлэл дамжуулах чадавх нэмэгдсэн бол нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх дүүргүүд тоон радио холбооны сүлжээнд холбогдсоноор нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нэгдсэн тоон холбооны дэд бүтэц бий болж, дуудлагын мэдээлэл солилцоог түргэн шуурхай зохион байгуулах нөхцөлийг бүрдүүллээ.

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд 100 сая ам.долларын өртөг бүхий “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2026-2031 онд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Түүнчлэн Азийн хөгжлийн банкны 32 сая ам.долларын санхүүжилтээр “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг 2026 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлснээр 7 бүсийн төв, 14 аймгийн Онцгой байдлын газарт Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг байгуулах, гамшгийн дуудлага хүлээн авах, зохицуулах системийг нэвтрүүлэх, мөн үүрэн холбоо, мэдээллийн хэрэгслээр бүх төрлийн гамшгийн зарлан мэдээлэл дамжуулах дэд бүтцийг бүрдүүлж дуут дохиоллын цамхагийн системийг өргөтгөх юм. Ингэснээр гамшгийн үеийн холбоо, зарлан мэдээллийн техник хэрэгслийн чадавх дээшилж, бэлэн байдлыг 46 хувиас 100 хувь хүртэл нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Шар дарцаг” аяны шилдгүүдийг шагнаж, урамшууллаа 1 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 4425 иргэний амь нас, 460 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа 1 цагийн өмнө
“Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна 4 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Богд Жавзандамба судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 4 цагийн өмнө
С.Амарсайхан: Төрийн өмчийг бөөндөж хувьчилах нь эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй цөөн бүлгийн далд гарт оруулна 17 цагийн өмнө
“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ 19 цагийн өмнө
Тархмал эх үүсвэр төслийн хүрээнд гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангана 23 цагийн өмнө
Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо Өчигдөр
Өндөр өртөгтэй үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Улаанбаатарт -14 хэмийн хүйтэн байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно Өчигдөр
ОЮУ ТОЛГОЙН СОНСГОЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ МОНГОЛЫН ЭРХ АШГИЙН ТАЛД ИЛҮҮ ЧАМБАЙРУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ 2025/12/22
​Б.МӨНХТАМИР: УСНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛДЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА 2025/12/22
Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 2025/12/22
ОБЕГ: ӨНГӨРӨГЧ 7 ХОНОГТ АЛБА ХААГЧИД 12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ 2025/12/22
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ 2025/12/22
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 2025/12/22
Зөөврийн амбаарт гарсан галын улмаас 53 настай эрэгтэй амиа алджээ 2025/12/22
Г.Дамдинням: Хоёр өдөр тун хүнд өнгөрсөнд уучлал хүсье 2025/12/22
​Өнөөдрөөс ес эхэлж байна 2025/12/22