БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Холимог тулааны "One Championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Ардын багш цолыг:
  • Математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг төлөвшүүлэх, заах арга зүй, технологийг сайжруулан, сургалтын хэрэглэгдэхүүнийг баяжуулахад идэвх санаачилгатай ажиллаж, эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвин, олон зуун шавь бэлтгэж, олон улсын олимпиадад гаргасан амжилтаараа эх орныхоо нэрийг өндөрт өргөн, математикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Шинэ Монгол технологийн их сургуулийн математикийн багш, доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ванданжавын Адъяасүрэнд хүртээлээ.
Гавьяат эдийн засагч цолоор:
  • УИХ-ын Төсвийн байнгын хорооны Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга асан Далрайн Даваасамбуу,
Гавьяат хуульч цолоор:
  • Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Чагдаагийн Хосбаяр,
Гавьяат багш цолоор:
  • МУБИС-ийн Багшийн сургуулийн математикийн багш, боловсролын ухааны доктор, профессор Цэдэннямын Нямжав,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
  • ШУА-ийн Газарзүй, гео экологийн хүрээлэнгийн Агаар, сансрын зайнаас тандан судлалын салбарын дарга, академич Дамдинсүрэнгийн Амарсайхан,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Баримт бичиг, хяналт шинжилгээний газрын дарга, МУИС-ийн багш, доктор, профессор Содномдоржийн Янжинсүрэн,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • “Эрдэмтний хөгжлийн академи” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор Дарьжавын Бор,
  • Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, сэтгүүлч Чүлтэмийн Отгонбаатар,
  • Монголын зохиолчдын эвлэлийн орлогч дарга Пэрэнлэйн Нямлхагва,
Хүний гавьяат эмч цолоор:
  • АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ганбаатарын Эрдэнэтуяа,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төслийн зохицуулагч Бадралын Бурмаа,
Гавьяат малчин цолоор:
  • Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малчин, Улсын хошой аварга малчин Дамдины Баярсайхан,
Гавьяат уурхайчин цолоор:
  • “Багануур” ХК-ийн засварын хэсгийн дарга Гүрсэдийн Соронзонболд,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • “Диспечерийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Гомборагчаагийн Балжинням,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • Төр, захиргааны ахмад ажилтан Гүрийн Эрдэнэтөгс,
  • Орхон аймгийн Улаан загалмайн хорооны дарга Дамбын Тунгалаг,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Цэргийн дуу бүжгийн “Эрдмийн чуулга”-ын уран сайхны удирдаач, дэд хурандаа Лхаажавын Баттөр,
Гавьяат тамирчин цолоор:
  • “Шандас ММА тулааны клуб”-ын холимог тулааны мэргэжлийн тамирчин, Дэлхийн аварга Баатархүүгийн Энх-Оргил,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • “Марзан Шарав сан”-гийн тэргүүн Чулуунбатын Хишигчулуун,
  • “Талх чихэр” ХХК-ийн ахмад технологич Дуйнхаржавын Хоролмаа,
  • “Багануур” ХК-ийн Нүүрс бутлан ачих хэсгийн инженер Пүрэвжавын Эрдэнэцогт,
  • Чөлөөт уран бүтээлч, дуучин Эрдэнэсүрэнгийн Төрмандах,
  • “Нью сигначе” нүдний эмнэлгийн ерөнхий эмч Пүрэвийн Энхмаа,
  • МҮОНРТ-ийн редактор Гарьдшувуугийн Отгонжаргал,
Алтан гадас одонгоор:
  • “Силк вэй стар” Азийн олон улсын дууны тэмцээний Гран при шагналт, дуучин Иозеф Червенка Мишээл,
  • “Чингис хаан” үндэсний музейн тайлбарлагч Очирсүрэнгийн Энхцолмон,
  • “Монцемент билдинг материалс” ХХК-ийн үзлэг хяналтын инженер Сурмаахоролын Гансүх,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • “Говь” ХК-ийн үйлдвэрийн дарга Сүхбатын Отгонцэцэг,
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ахлах мэргэжилтэн Пүрэвийн Сайнбилэг,
  • “Элэн бьюти академи”-ийн сургагч багш Мөнхбатын Эрдэнэжаргал,
  • “Позитив Монголиа”-ийн үүсгэн байгуулагч Дашгэрэлийн Түвшинбаяр нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд нь амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Холимог тулааны "One Championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо 1 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд 128 бөх зодоглоно 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төсөл хэрэгжүүлнэ 3 цагийн өмнө
ТҮЦ-ийг нь нүүлгэнэ гэхэд хазаж, маажиж, машин доогуур орж хэвтэж, сүрдүүлж байна Өчигдөр
Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно 2025/12/26
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧИД 2025/12/26
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Шар дарцаг” аяны шилдгүүдийг шагнаж, урамшууллаа 2025/12/26
Онцгой байдлын алба хаагчид 4425 иргэний амь нас, 460 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа 2025/12/26
“Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна 2025/12/26
ӨНӨӨДӨР: “Богд Жавзандамба судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 2025/12/26
С.Амарсайхан: Төрийн өмчийг бөөндөж хувьчилах нь эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй цөөн бүлгийн далд гарт оруулна 2025/12/25
“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ 2025/12/25
Тархмал эх үүсвэр төслийн хүрээнд гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангана 2025/12/25
Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо 2025/12/25
Өндөр өртөгтэй үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 2025/12/25
Улаанбаатарт -14 хэмийн хүйтэн байна 2025/12/25
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2025/12/25
ОЮУ ТОЛГОЙН СОНСГОЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ МОНГОЛЫН ЭРХ АШГИЙН ТАЛД ИЛҮҮ ЧАМБАЙРУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ 2025/12/22
​Б.МӨНХТАМИР: УСНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛДЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА 2025/12/22
Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 2025/12/22