БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЖ, ГАЗАР НУТГИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ, ХИЛИЙН ЦЭРГИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЛАА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.12.29) буюу үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн бадраасан түүхэн өдрөөр Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж, хилийн цэргийн бэлэн байдалд гэнэтийн шалгалт хийлээ.

Хил хамгаалах ерөнхий газар удирдлагын нэгдсэн төвийг төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж, 2024 оноос ашиглаж эхэлжээ. Улмаар 2025 онд ХЗДХ-ийн сайд тушаал гаргаж, бүтэц орон тоог нь албажуулсан байна.

Дэвшилтэт технологид суурилсан удирдлагын нэгдсэн төв нь олон улсын жишигт нийцсэн С5 зэрэглэлийнх юм байна. Уг төвд хилийн бүх боомт болон хилийн хэсгүүдийг холбож, хяналт, удирдлагаар ханган ажиллаж байна. Ингэхдээ хил хамгаалах салбарын хэмжээнд бие даасан, хаалттай сүлжээний дэд бүтэц байгуулжээ.

Хяналт, удирдлагын тогтолцоо сайжирснаар хил хамгаалах ажлын үр дүнд ч эерэгээр нөлөөлж эхэлсэн байна. Тухайлбал хил дээр гарсан хэрэг зөрчлийг өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ онд 79 хувиар бууруулжээ. Мөн цаг агаарын аюулт үзэгдэл, бусад учир шалтгааны улмаас ард иргэдэд учирч болох байсан 13 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж чадсан байна.

Хойд хилийг хянан баталгаажуулах ажил 86 хувьтай үргэлжилж байгааг ХХЕГ танилцууллаа. Зарим хэсэгт байгалийн бартаа саад ихтэй байгаа тул техник хэрэгсэл болон төсвийн дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүслээ. Мөн ирэх жил урд хилийг хянан баталгажуулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангажээ.

Засгийн газар хилчдийн нийгмийн байдал, ахуй амьдралыг тууштай дэмжиж анхаарч ажиллана. Ялангуяа орон сууцжуулах асуудалд онцгой анхаарна гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ. Ирэх онд хил хамгаалах салбарын хувьд технологийн дэвшлийг эрчимтэй нэвтрүүлсэн жил болгох тал дээр шинэ санаа, санаачилга гаргаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар хилчдэд санууллаа. Ирэх оны төсөвт хилийн цэргийн салбарт 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт суусан гэдгийг мөн танилцуулав.

Гэнэтийн шалгалтад бэлэн байдлаа бүрэн дүүрэн харуулсан хилчин дайчдад Ерөнхий сайд талархал илэрхийлээд бэлэн байдалд ОНЦ үнэлгээ өгч буйгаа илэрхийлэв. Монгол Улсын дархан хил тайван байна гэж хилчин дайчид Ерөнхий сайдад илтгэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЖ, ГАЗАР НУТГИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ, ХИЛИЙН ЦЭРГИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЛАА 1 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзжээ 21 цагийн өмнө
Холимог тулааны "One Championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо 22 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд 128 бөх зодоглоно Өчигдөр
Х.Нямбаатар: Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр
ТҮЦ-ийг нь нүүлгэнэ гэхэд хазаж, маажиж, машин доогуур орж хэвтэж, сүрдүүлж байна 2025/12/27
Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно 2025/12/26
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧИД 2025/12/26
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Шар дарцаг” аяны шилдгүүдийг шагнаж, урамшууллаа 2025/12/26
Онцгой байдлын алба хаагчид 4425 иргэний амь нас, 460 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа 2025/12/26
“Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна 2025/12/26
ӨНӨӨДӨР: “Богд Жавзандамба судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 2025/12/26
С.Амарсайхан: Төрийн өмчийг бөөндөж хувьчилах нь эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй цөөн бүлгийн далд гарт оруулна 2025/12/25
“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ 2025/12/25
Тархмал эх үүсвэр төслийн хүрээнд гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангана 2025/12/25
Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо 2025/12/25
Өндөр өртөгтэй үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 2025/12/25
Улаанбаатарт -14 хэмийн хүйтэн байна 2025/12/25
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2025/12/25
ОЮУ ТОЛГОЙН СОНСГОЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ МОНГОЛЫН ЭРХ АШГИЙН ТАЛД ИЛҮҮ ЧАМБАЙРУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ 2025/12/22