БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ТҮЦ-ийг нь нүүлгэнэ гэхэд хазаж, маажиж, машин доогуур орж хэвтэж, сүрдүүлж байна


Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлж, хотыг өнгө үзэмжтэй болгохын тулд өнгөрсөн хавраас зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж эхэлсэн. Төвийн зургаан дүүрэгт 1400 гаруй ТҮЦ-ийг нүүлгэжээ. Гэвч ТҮЦ-ээ зөвшөөрөлгүй дахин байрлуулж, наймдугаар сард дахин 141 ТҮЦ-ийг нүүлгэсэн. Газрыг чөлөөлж, хүмүүс зорчих өргөн сайхан талбайг бий болгосон. Өнөөдөр хотын төв зам дагуу, жишээ татахад, бидний мэдэхээр Багшийн дээдээр жагсаж байдаг олон ТҮЦ үгүй болсон. Хэдхэн сарын хугацаанд ТҮЦ нүүлгэх ажил үргэлжилсэн ч үйлчилгээ эрхлэгчид ТҮЦ-ээ хэлбэр хэмжээг нь өөрчилж дахин байршуулах болон түрэмгий байдлаар олон удаа эсэргүүцлээ илэрхийлжээ. 

Тиймээс 12 дугаар сарын 27-ны байдлаар удаа дараа хүсэлт тавьсан ч ТҮЦ-ээ нүүлгэхгүй, дахин байршуулж байгаа үйл ажиллагаа эрхлэгчдийн ТҮЦ-ийг нүүлгэсэн байна. Төвийн зургаан дүүрэгт нийт 60 ТҮЦ нүүлгэхээс 27 ТҮЦ-ийг нүүлгэсэн. Таван ТҮЦ эзэн нь өөрөө нүүлгэсэн байна. ТҮЦ нүүлгэх явцад цагдаагийн болон төрийн албан хаагчидтай зүй бусаар харьцах, биед нь халдах, хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх олон тохиолдол гарчээ. Цаашилбал, нүүлгэлтийн машин доогуур орж хэвтэх, амиа хорлоно хэмээн сүрдүүлэх, цагдаагийн албан хаагчийг хазах, самардах гээд хүн ёсны бус үйлдлүүд гаргаж байгаа аж. 

ТҮЦ бол нэг талаас хүний амь амьдралаа залгуулах арга хэрэгсэл хэдий ч нөгөө талаас нийгмийн аюулгүй байдалд ч нөлөөлж болохуйц сүлжээ. Хамгийн нэгдүгээрт, чанаргүй бүтээгдэхүүн, ялангуяа түргэн хоол, хамгийн хямд чихэр, чипс, бэлэн гоймон зэргийг зарж борлуулдаг. Тэдгээр бүтээгдэхүүний хугацаа, чанар, аюулгүй байдалд огт хяналт тавих боломжгүй. Худалдаж аваад хордлого болбол хэн ч хариуцлага хүлээхгүй. Дараагийн ээлжинд хотыг өнгө үзэмжгүй, замбараагүй харагдуулдаг. Бусдын зорчих хөдөлгөөнд саад болдог. Шөнө, оройн цагаар ажилладаг нь архи, тамхи нууцаар борлуулж, гэмт хэрэг үүсэх эхлэлийг ч бий болгодог. ТҮЦ үеэ өнгөрөөсөн. ТҮЦ-ээс салж илүү боловсон үйлчилгээ авах хэрэгцээ, шаардлага 21 дүгээр зууны иргэдэд байна. Өнөөдөр хэн ч хүүхэддээ хор худалдаж авахыг хүсэхгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв 17 минутын өмнө
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа 40 минутын өмнө
АТГ-аас Ж.Энхжаргаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлжээ 1 цагийн өмнө
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ 5 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 20 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 20 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй Өчигдөр
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23