БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Толгойт дэд төвийг түшиглэн НЗДТГ-аас Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр “Толгойт-уламжлалт гар урлалыг дэмжих төв”-ийг байгууллаа. Тус төвийн нээлтэд өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан оролцож, ЖДҮ эрхлэгчидтэй уулзлаа. ЖДҮ эрхлэгчид эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн дээл хувцас, эсгий гутал, арьс, чулуу, модон эдлэлүүдийг төрөл бүрээр нь урлаж байв. “Толгойт-уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д 20 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч түрээсийн төлбөргүйгээр ажиллаж, бизнес инкубатор сургалтын төв хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна.

Гар урлалыг дэмжих төвийн нээлтийн үеэр хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран нийслэлд зургаан дэд төв байгуулах ажлыг эхлүүлээд 10 гаруй жил болж байна. Энэ хүрээнд Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалт өрнөж, 110 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа. Үргэлжлэн 5000 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Сэлбэ хотын орон сууцны бүтээн байгуулалт эхэлсэн. Дамбадаржаа дэд төвийн газар чөлөөлөлт 2026 онд явагдана. Дэнжийн мянга дэд төвийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Засгийн газрын “20 минутын хот” үзэл баримтлалын хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах томоохон төсөл бол Толгойт дэд төв. Толгойт дэд төв нь эмнэлэг, сургууль, цэцэрлэг, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих төвүүдтэй иж бүрэн цогцолбор хороолол байна. Энэ хүрээнд уламжлалт гар урлал, өрхийн үйлдвэрлэл эрхлэх иргэдийг дэмжсэн инкубатор төв үйл ажиллагаа явуулж эхэллээ. “20 минутын хот”-д соёл, боловсрол, өрхийн орлогыг дэмжих төвүүд цогцолбор байдлаар төлөвлөгдөж байна” хэмээн онцоллоо.

“Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Д.Ундармаа “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих хүрээнд уламжлалт гар урлалын төвийг байгууллаа. Энэхүү төвийн онцлог нь ЖДҮ эрхлэгчдэд үнэ төлбөргүй ажлын байр олгож байна. Мөн ажлын байр нь тоног төхөөрөмжтэй. ЖДҮ эрхлэх хүсэлтэй иргэд ажлын байргүй, түрээсийн төлбөрөө төлж чадахгүй зэргээс шалтгаалж үйлдвэрлэл зогсдог. Энэ асуудлыг шийдэж өгсөн” гэлээ.

Төвийн хамт олон дараах чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ, сургалт, мэдээллийг хүргэж байна.

  • Бизнесийг дэмжих: Өрхийн бизнес эрхлэх, нэмэлт орлоготой болох хүсэлтэй 18-аас дээш насны иргэдэд зориулсан үнэ төлбөргүй сургалт, судалгаа зохион байгуулах,
  • Төрийн үйлчилгээ: Төрийн нэг цэгийн үйлчилгээг иргэдэд ойрхон, хүртээмжтэй хүргэх,
  • Нийгмийн зөвлөгөө: Сэтгэл зүйн болон хуулийн үнэ төлбөргүй зөвлөгөө, иргэдийг чадавхжуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлэх,
  • Хүүхдэд ээлтэй орчин: Нийгмийн бүхий л зорилтот бүлэгт чиглэсэн цогц үйлчилгээг хүргэж байна.

 

 

 

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна 1 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Богд Жавзандамба судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 1 цагийн өмнө
С.Амарсайхан: Төрийн өмчийг бөөндөж хувьчилах нь эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй цөөн бүлгийн далд гарт оруулна 15 цагийн өмнө
“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ 17 цагийн өмнө
Тархмал эх үүсвэр төслийн хүрээнд гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангана 21 цагийн өмнө
Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо 23 цагийн өмнө
Өндөр өртөгтэй үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Улаанбаатарт -14 хэмийн хүйтэн байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно Өчигдөр
ОЮУ ТОЛГОЙН СОНСГОЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ МОНГОЛЫН ЭРХ АШГИЙН ТАЛД ИЛҮҮ ЧАМБАЙРУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ 2025/12/22
​Б.МӨНХТАМИР: УСНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛДЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА 2025/12/22
Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 2025/12/22
ОБЕГ: ӨНГӨРӨГЧ 7 ХОНОГТ АЛБА ХААГЧИД 12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ 2025/12/22
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ 2025/12/22
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 2025/12/22
Зөөврийн амбаарт гарсан галын улмаас 53 настай эрэгтэй амиа алджээ 2025/12/22
Г.Дамдинням: Хоёр өдөр тун хүнд өнгөрсөнд уучлал хүсье 2025/12/22
​Өнөөдрөөс ес эхэлж байна 2025/12/22
“МАНДАХ НУУР” УУРХАЙН ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ҮНДЭСНИЙ КОМПАНИУДЫГ ДЭЭРЭЛХЭЖ ЭХЛЭВ ҮҮ? 2025/12/19
Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг дэмжиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боллоо 2025/12/19