БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.30/ хуралдаан 10.53 цагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Ж.Баярмаа, Э.Болормаа, С.Бямбацогт, А.Ганбаатар, Ц.Даваасүрэн,  С.Зулпхар, Ч.Лодойсамбуу, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Л.Энх-Амгалан, Д.Энхтуяа нар ирж, 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Байнгын, дэд хороо цаглаварт тусгуулах саналаа ээлжит чуулган завсарлахаас ажлын 10 өдрийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх ба нам, эвслийн бүлэг цаглаварт тусгуулах саналаа ирүүлж болохоор заасан. Төрийн байгуулалтын байнгын хороонд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ирүүлсэн хоёр санал, Өргөдлийн байнгын хорооны ирүүлсэн 10 санал, Хууль зүйн байнгын хорооны ирүүлсэн дөрвөн санал, Төсвийн байнгын хорооны ирүүлсэн дөрвөг саналыг тус тус тусгаж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны ирүүлсэн найман саналаас долоог нь цаглаварт тусгажээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тусайлан заасан хугацаатай тайлан, илтгэл, мэдээллийг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг бүх Байнгын хороогоор хэлэлцэхээр цаглаварт тусгасан байна.

Ингэснээр хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах; хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх; тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх; төсвийн биелэлтийг хянан шалгах; хяналт шалгалтын бусад асуудлыг хэлэлцэх хүрээнд нийт 45 чиглэлийг цаглаварт багтаажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлах нь зүйтэй гэж үзлээ.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар хуралдаан даргалагч танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 24, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс давхардсан тоогоор 100 хууль тогтоомжийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн асуудалд тусгуулахаар санал ирүүлсэн байна.

Улсын Их Хурлын Байнгын хороодоос:

·      Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо-2;

·      Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо-1;

·      Төрийн байгуулалтын байнгын хороо-5;

·      Төсвийн байнгын хороо-2;

·      Хууль зүйн байнгын хороо-6;

·      Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо-4;

·      Эдийн засгийн байнгын хороо-3 санал тус тус ирүүлсэн байна.

Тогтоолын төслийг боловсруулахдаа хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар хуульд тусгайлан заасан хууль тоггоомжийн төслүүд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс эхний ээлжинд хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороодоос санал ируүлсэн хууль, тогтоолын төслүүдийг тогтоолын төсөлд нэрлэн тусгах зарчмыг баримталж нийт 26 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан хэмээн танилцуулав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Мөн хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар тус дэд хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг хуралдаан даргалагч дурдаад, УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг Ес зүйн дэд хорооны даргаар сонгох тухай УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг  танилцууллаа.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн 1989 онд ОХУ-ын Иркутск УБДС-д Сурган сэтгэл судлалын багш мэргэжлээр суралцаж, 1997 онд Удирдлагын академид Бизнесийн удирдлагын менежер, магистр, 2003 онд ХБНГУ-ын Потсдамын их сургуульд Төрийн удирдлагын магистр, 2013 онд ХБНГУ-ын Потсдамын их сургуульд Улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 1989-1995 онд Хотын боловсролын газар мэргэжилтэн, арга зүйч, 1997-2007 онд Удирдлагын академид ахлах багш, 2007-2008 онд Удирдлагын академийн Зөвөлгөө өгөх төвийн эрхлэгч, 2013 оноос Удирдлагын академид дэд профессороор ажиллаж байгаад 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Түүний парламентад ажилласан байдал, боловсрол, мэдлэг туршлагыг нь харгалзан Ёс зүйн дэд хорооны даргаар сонгохоор санал гаргасан байна. Байнгын хорооны гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгохыг дэмжин Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Дараа нь Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Тус дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж байсан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Засгийн газрын гишүүнээр томилогдсон, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс чөлөөлөгдсөнтэй холбогдуулан дээрх асуудлыг хэлэлцэж буйг хуралдаан даргалагч танилцуулаад санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргын үүрэг ажлаас чөлөөлөхийг дэмжин Байнгын хорооны тогтоолын төслийг эцэслэн баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо 1 цагийн өмнө
Хот нийтийн аж ахуйн салбарт 167 машин техникээр парк шинэчлэл хийлээ 2 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар ТҮЦ эрхлэгчидтэй уулзлаа 2 цагийн өмнө
2025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа 4 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЖ, ГАЗАР НУТГИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ, ХИЛИЙН ЦЭРГИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЛАА 8 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзжээ Өчигдөр
Холимог тулааны "One Championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо Өчигдөр
“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд 128 бөх зодоглоно Өчигдөр
Х.Нямбаатар: Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр
ТҮЦ-ийг нь нүүлгэнэ гэхэд хазаж, маажиж, машин доогуур орж хэвтэж, сүрдүүлж байна 2025/12/27
Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно 2025/12/26
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧИД 2025/12/26
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Шар дарцаг” аяны шилдгүүдийг шагнаж, урамшууллаа 2025/12/26
Онцгой байдлын алба хаагчид 4425 иргэний амь нас, 460 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа 2025/12/26
“Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна 2025/12/26
ӨНӨӨДӨР: “Богд Жавзандамба судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 2025/12/26
С.Амарсайхан: Төрийн өмчийг бөөндөж хувьчилах нь эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй цөөн бүлгийн далд гарт оруулна 2025/12/25
“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ 2025/12/25
Тархмал эх үүсвэр төслийн хүрээнд гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангана 2025/12/25
Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо 2025/12/25