Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон.
Энэ журмын дагуу долоо дахь жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон долоон алба хаагч тус бүрт 20 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.
НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймэр унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Энхбаяр
ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын аврах ажиллагааны эмч бүлгийн дарга, ахмад Д.Энхбаатар
НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Содномцэрэн
Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Мөнхнасан
Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин, ахлах ахлагч Д.Гончигсүрэн
Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Доржбаяр
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч А.Баярбат