БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Store Pay Winter Land төслийн нээлт өнөөдөр боллоо.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотод задгай талбайн хамгийн том мөсөн гулгалтын талбайг байгуулж, хүүхэд багачуудад зориулсан цасан уул, чарганы бүс, иргэд амрах тохилог орчин, халуун ундаа, үйлчилгээний цэгүүд, бүрэн гэрэлтүүлэгтэй чөлөөт цагийн талбайг цогцоор нь шийдсэн юм.

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лхагвадулам “Төв цэнгэлдэх хүрээлэн бол зөвхөн том арга хэмжээ зохион байгуулдаг талбай бус, иргэдийн өдөр тутмын амьдралд ойр, улирал харгалзахгүй ашиглагдах орон зай байх ёстой. Тиймээс хамт олны санаачилгаар, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” төслийг хэрэгжүүлж, өвлийн улиралд дотор болон гадна талбайг иргэд нээлттэй, идэвхтэй ашиглах боломжийг бүрдүүллээ. Сурагчид амарч гар утас, дэлгэцийн хэрэглээ нэмэгдэж буй энэ цаг үед хүүхэд, залуусыг хөдөлгөөн хийж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд энэ бүтээн байгуулалт эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Нийслэлийн иргэн бүрийг Төв цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна” гэлээ.

“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” төсөл нь:

  • Хүүхэд, залуусын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих;
  • Дэлгэцийн хэт хамаарлыг бууруулах эерэг орчин бүрдүүлэх;
  • Хотын төвд гэр бүлээрээ амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх;
  • Төв цэнгэлдэх хүрээлэнг улирлын турш ашиглагдах олон нийтийн орон зай болгон хөгжүүлэх бодлогын чухал хэсэг болж байгаа юм.

 “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” арга хэмжээ 2026 оны гуравдугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ 1 цагийн өмнө
Тархмал эх үүсвэр төслийн хүрээнд гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангана 5 цагийн өмнө
Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо 7 цагийн өмнө
Өндөр өртөгтэй үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 8 цагийн өмнө
Улаанбаатарт -14 хэмийн хүйтэн байна 10 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 10 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙН СОНСГОЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ МОНГОЛЫН ЭРХ АШГИЙН ТАЛД ИЛҮҮ ЧАМБАЙРУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ 2025/12/22
​Б.МӨНХТАМИР: УСНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛДЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА 2025/12/22
Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 2025/12/22
ОБЕГ: ӨНГӨРӨГЧ 7 ХОНОГТ АЛБА ХААГЧИД 12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ 2025/12/22
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ 2025/12/22
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 2025/12/22
Зөөврийн амбаарт гарсан галын улмаас 53 настай эрэгтэй амиа алджээ 2025/12/22
Г.Дамдинням: Хоёр өдөр тун хүнд өнгөрсөнд уучлал хүсье 2025/12/22
​Өнөөдрөөс ес эхэлж байна 2025/12/22
“МАНДАХ НУУР” УУРХАЙН ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ҮНДЭСНИЙ КОМПАНИУДЫГ ДЭЭРЭЛХЭЖ ЭХЛЭВ ҮҮ? 2025/12/19
Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг дэмжиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боллоо 2025/12/19
“THE MONGOLZ” БАГИЙГ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛОВ 2025/12/19
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Янг Яао гэх иргэнийг албадан гаргажээ 2025/12/19
Улаанбаатар хотын Зүүн бүсийн терминалд байрлах “Имарт Тэнгэр” салбараа албан ёсоор нээлээ 2025/12/19