БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Амарсайхан: Төрийн өмчийг бөөндөж хувьчилах нь эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй цөөн бүлгийн далд гарт оруулна

Admin
1 цагийн өмнө

Төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудлыг УИХ хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайхан байр сууриа ийнхүү илэрхийлжээ.

 Тэрбээр эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан, аж ахуйн нэгжүүд мөнгө санхүүгийн боломжгүй энэ үед төрийн өмчийг бөөнөөр нь нэг дор хувьчилах нь иргэдэд хүртээмжтэй бус, харин эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй цөөн бүлгийн далд гарт л орно хэмээн үзэж байна. 

Мөн “Төрийн өмчит компаниудыг нэг дор, лангуун дээрх бөөний бараа шиг яаравчлан хувьчилж, “олон нийтийн болгох” нэрийн дор зарж болохгүй.   Жишээ нь өнгөрсөн намар жилдээ 1 их наяд гаруй төгрөгийн орлоготой ажилладаг МИАТ компанийн 49 хувийг ердөө 23 тэрбум төгрөгөөр, нэг сургууль ч барьж хүрэхгүй хэмжээний мөнгөөр зарах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахад нь би эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж, дахин ийм байдлаар оруулж ирвэл олон нийтэд хандахаа тухайн үед илэрхийлж байсан.

Төрийн өмч бол төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор бэлэн мөнгө болгох зүгээр нэг актив биш. Үүн дотор стратегийн салбарууд, үндэсний аюулгүй байдал, олон мянган хүний ажлын байр, ирээдүй үеийн тогтвортой хөгжил, нийгмийн суурь хэрэгцээг хангах үндэс суурьтай шууд холбоотой олон салбар бий. 

Олон арван үйлдвэр, үйлчилгээг судалгаа, төлөвлөгөөгүй хувьчилсан өмнөх гашуун туршлагууд бидэнд бас бий.

Төрийн өмчийг бодлогогүйгээр, бөөнөөр нь зарахад төр ч хожоогүй, иргэд ч хожоогүй, улс үндэстнээрээ хохирсон. Эцэст нь бүгд зүгээр л ипортлогчид, баталгаагүй бараа бүтээгдэхүүн хэрэглэгчид болж цөөн бүлэг л ашиг хүртсэн байдаг.

Иймд төрийн өмчийн шинэчлэл нь мөнгө босгох хэрэгсэл биш, харин урт хугацааны хөгжлийн стратеги гэж харах ёстой.  Өөрөөр хэлвэл алийг нь авч үлдэх, юуг нь шинэчлэх, ямарыг нь хувьчилах, эсвэл тодорхой хувийг нь  олон нийтийн болговол зах зээл,  эдийн засаг, үйлдвэрлэл үйлчилгээ ямар хугацаанд хэдэн хувиар өсч тэлэх вэ, ажилгүйдэл ядуурал хэрхэн буурах вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй, үе шаттай, нарийн тооцоотой, хатуу хяналттай, урт хугацааны төлөвлөгөөтэйгөөр шийдэх учиртай. 

Төр төсөвөө бүрдүүлж чадахгүй болсон үедээ наймаачин шиг ханддаг байж болохгүй. Төр бол аж ахуйн нэгж иргэддээ тэгш боломж олгож, өмнөх алдаагаа давтахгүй байх ёстой гэжээ


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Амарсайхан: Төрийн өмчийг бөөндөж хувьчилах нь эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй цөөн бүлгийн далд гарт оруулна 1 цагийн өмнө
“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ 3 цагийн өмнө
Тархмал эх үүсвэр төслийн хүрээнд гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангана 7 цагийн өмнө
Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо 9 цагийн өмнө
Өндөр өртөгтэй үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 10 цагийн өмнө
Улаанбаатарт -14 хэмийн хүйтэн байна 12 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 12 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙН СОНСГОЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ МОНГОЛЫН ЭРХ АШГИЙН ТАЛД ИЛҮҮ ЧАМБАЙРУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ 2025/12/22
​Б.МӨНХТАМИР: УСНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛДЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА 2025/12/22
Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 2025/12/22
ОБЕГ: ӨНГӨРӨГЧ 7 ХОНОГТ АЛБА ХААГЧИД 12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ 2025/12/22
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ 2025/12/22
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 2025/12/22
Зөөврийн амбаарт гарсан галын улмаас 53 настай эрэгтэй амиа алджээ 2025/12/22
Г.Дамдинням: Хоёр өдөр тун хүнд өнгөрсөнд уучлал хүсье 2025/12/22
​Өнөөдрөөс ес эхэлж байна 2025/12/22
“МАНДАХ НУУР” УУРХАЙН ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ҮНДЭСНИЙ КОМПАНИУДЫГ ДЭЭРЭЛХЭЖ ЭХЛЭВ ҮҮ? 2025/12/19
Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг дэмжиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боллоо 2025/12/19
“THE MONGOLZ” БАГИЙГ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛОВ 2025/12/19
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Янг Яао гэх иргэнийг албадан гаргажээ 2025/12/19