БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Г.Оюунтуяа
2025/12/15

Малчид, иргэд, зориулсан мэдээ:

12 дугаар сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

2025 оны 12 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -14...-19 градус, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -10...-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -10...-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -12...-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -11...-13 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -20 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Зам, даваа, гүвээ хаагдах эрсдэлтэйг анхааруулж байна 15 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна 15 цагийн өмнө
А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ 16 цагийн өмнө
МАРГААШ ЦАХИЛГААН ХЯЗГААРАХ ХУВААРЬ 16 цагийн өмнө
Алтайн хойлог шувууг тээвэрлэсэн үйлдлийг шалгаж прокурорт шилжүүлжээ 17 цагийн өмнө
“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно 17 цагийн өмнө
“МИЛАН-КОРТИНА”-2026: ӨВЛИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЗУРГААН СПОРТЫН ТӨРЛӨӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА 17 цагийн өмнө
Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана 18 цагийн өмнө
Энэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ 18 цагийн өмнө
Катар улс агаарын хилээ хаасан тул МИАТ-ийн нисгэгчид Бахрейнд хүлээсээр байна 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ 20 цагийн өмнө
МАН-ын генсек Олимпийн хорооны дэд Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ 21 цагийн өмнө
АНХААРАЛ ТАТСАН ХӨВСГӨЛИЙН СУРГУУЛИУДЫН АСУУДЛЫГ АХБ-НЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ШИЙДВЭРЛЭНЭ 21 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 34 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 58 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 21 цагийн өмнө
Өндөр Гэгээний давхар дүйчэн тохиож байна 22 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРЧ, НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ХҮЧТЭЙ САЛХИ ШУУРГАТАЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ялагдал ч, ялалт ч үүрдийнх байдаггүйг сануулсан хэн бүхэнд талархал илэрхийлье 23 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ 23 цагийн өмнө
А.Баяр: Мопед, скүүтерийг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлнэ 2026/02/28
Холбоос линк ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна 2026/02/27