БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Гүйцэтгэлээ биелүүлээгүй түлш тээврийн хоёр ААН-ийн гэрээг цуцаллаа

Г.Оюунтуяа
4 цагийн өмнө

Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин шахмал түлш тээвэрлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар гүйцэтгэлийн шаардлага хангаагүй ААН-үүдэд сануулга өгч, хоёр ААН-ийн гэрээг цуцалж хар жагсаалтад орууллаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Түлшний түгээлтэд асуудал гарч байна. Сарын хугацаанд тээвэрлэгч компаниудын ажил тогтворжино гэж хүлээсэн. Гэвч энэ долоо хоногийн эхээр түлшний цэгүүд түлшгүй боллоо. Нийслэлд 26 ААН түлш тээвэрлэлт хийж буй. Тээвэрлэлтийн мэдээллүүдийг байнга хянаж байна. Энэ 26 ААН-ээс 10 нь шаардлага хангахгүй байна. Иймээс наймд нь сүүлийн удаа сануулга өгч, хоёр ААН-ийн гэрээг цуцалж байна. Тодруулбал, “Ю Би Холболт” ХХК есдүгээр сарын 15-аас хойш 770 тонн түлш тээвэрлэх ёстой байсан ч 140 тонныг л тээвэрлэсэн байна. Энэ бол үнэхээр хангалтгүй үзүүлэлт. Мөн “Баянбүрд инвест” ХХК 24 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хоёр компанийн гэрээг цуцалж, хар жагсаалтад оруулж байна. Зургаан компани гүйцэтгэлээ давуулан биелүүлжээ. Жишээ нь, “Ихэр Алмаз” ХХК 635 тонныг квотоосоо илүү гүйцэтгээд явж байна. Ийм компаниуд ажил хийхгүй компанийнхаа ажлыг хийж байна. Нийслэлийн 176 мянган айл өрхийн өмнө бид бүгд хариуцлага хүлээж байгаа гэдгээ санах ёстой. Сүүлийн удаа сануулга өгсөн компаниуд гурав хоногийн дотор тээвэрлэлтийг жигдэлж, гүйцэтгэлийг хангаж ажиллах ёстой. Энд байгаа компаниуд анхны жилдээ нүүрс тээвэрлээгүй. ААН-үүд тендер зарлахад "Болно, чадна, боловсон хүчинтэй, машин техник төхөөрөмжтэй" гэж орж ирсэн. Түлш тээврийн ажлыг том компаниудад өгөлгүйгээр жижиг компаниудын үйл ажиллагааг дэмжихийн тулд, нэг ч гэсэн компанийг, нэг ч гэсэн жолоочийг ажилтай байлгах үүднээс хүчин чадалд нь тааруулаад жижиглэж хуваасан. Нийслэлд ажиллах хүч, техник хэрэгсэл байгаа тул гэрээг нь цуцалж байгаа хоёр компанийн ажлыг гүйцэтгэх болно. Гүйцэтгэл хангаж буй компанийн тээвэрлэсэн түлшний тонн тутамд 7000 төгрөгийн нэмэгдэл өгнө. Тиймээс гүйцэтгэлээ хангаж ажилла” гэлээ.

Мөн уулзалтаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин түлш тээврийн автомашинуудыг нэгдүгээр эгнээгээр зорчих эрхийг нээж өгнө гэдгийг онцоллоо. Тэрээр автомашинуудын мэдээллийг бүрдүүлэн Нэгдсэн удирдлагын төвд өгөхийг холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвийн бүс, Нисэх, Яармагийн түгжрэл буурна 2 цагийн өмнө
2026 оны төсвийн гурав дахь хэлэлцүүлэг өнөөдөр болно 3 цагийн өмнө
Гүйцэтгэлээ биелүүлээгүй түлш тээврийн хоёр ААН-ийн гэрээг цуцаллаа 4 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Олон улсын аялал жуулчлалын “Ай Ти Эм-2025" үзэсгэлэнг нээнэ 4 цагийн өмнө
"Оюутолгойн" албан тушаалтнуудад гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилжээ 19 цагийн өмнө
Г.Лувсанжамц: Би ямар ч улстөрчтэй садан төрлийн холбоо байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Өчигдөр
МЭДЭГДЭЛ: Малайз Улсын хөрөнгө оруулалтын сангаас мөнгө авсан гэх мэдээлэл нь ор үндэсгүй гүтгэлэг Өчигдөр
Ногоон нуурт хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр
Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна Өчигдөр
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ Өчигдөр
Senzu: Энэ шийдвэр гэнэт гаргасан шийдвэр биш байсан. Өөрийн гэр орноосоо явж байгаа мэт санагдаж байна Өчигдөр
​”The MongolZ” баг М.Азбаяр буюу “Senzu” сэлгээнд суух шийдвэр гаргажээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Бэлчээрийн мал аж ахуй ба Монгол Улс” хэлэлцүүлэг болно Өчигдөр
Б.Баасандорж: Би өмнөх жишиг биш хууль ярьж, гэрчээр оролцсон Өчигдөр
​Нийт нутгийн тав хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА Өчигдөр
Морингийн даваанд 10 га газарт эрчим хүч гаргах үйлдвэрийг 2026-2028 онд барина Өчигдөр
Ц.Даваасүрэн:Бид төрөөрөө тоглож болохгүй, самарч болохгүй. Өчигдөр
​П.САЙНЗОРИГ: Засгийн газар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлогыг бусад инстуцтэй хамтран хүч түрэн хийж байна Өчигдөр
ГЭРЧИЙН МЭДЭЭЛГЭЭР ҮРГЭЛЖИЛСЭН Ч УИХ-ЫН 2 ГИШҮҮН ГЭРЧЭЭР МЭДҮҮЛЭГ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАВ Өчигдөр