БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ГЭРЧИЙН МЭДЭЭЛГЭЭР ҮРГЭЛЖИЛСЭН Ч УИХ-ЫН 2 ГИШҮҮН ГЭРЧЭЭР МЭДҮҮЛЭГ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАВ

Admin
2 цагийн өмнө

Цэцийн их суудлын үдээс өмнөх хуралдааны завсарлагаан дуусаж, үдээс хойших хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг гэрчээс тодруулах зүйлээс асуухаар индэрт урьсан. Харин УИХ-ын гишүүн П.Сайнзориг индэрт гарахаас татгалзсан. Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг гэрчээр индэрт урьсан ч тэрээр мөн нэхэмжлэгч тал хэмээн гарсангүй. Ингээд УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандоржийг гэрчээр индэрт дуудав.
Маргалдагч талууд гэрчээс асуулт асуух бөгөөд асуулт хариулт тус бүр 15 минут байна.

Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Аравдугаар сарын 16-ны өдрийн ирц 17-ны 09:00 цагт бүрдсэн нь хуулийн зөрчилгүй гэж тайлбарласан. Пүрэв гарагийн ирцээр баасан гарагийн хуралдааныг хийсэн нь хууль зөрчиж байгаа юу?

УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Би гэрчээр оролцож байна. Би ямар эрхтэй вэ. Миний эрх үүргийг хэлж өгөөч. Эрх үүргээ мэдэсний дараа асуултад хариулъя. Надад Цэцийн гишүүн О.Мөнхсайхан гишүүнээс албан бичиг ирсэн. Доод талд нь таван эрх, үүрэг байсан. Үүний нэг нь л таван эрх байсан.

Цэцийн дарга, хурал даргалагч Г.Баясгалан: Танд хүргүүлсэн албан бичигтээ эрх, үүргийг чинь хаваргасан. Танд ямар байдлаар эрх үүргийг чинь хэлж өгөх вэ. Таны өрөөнд очиж танилцуулах ёстой юу. Та үүнээс илүү юу хүсээд байна вэ. Та талуудын болон Цэцийн гишүүдийн асуултад хариулах үүрэгтэй.

УИХ-ын тамгын газрын дарга Б.Баасандорж: Би С.Бямбацогт даргын асуултад дэг зөрчиж хариулж чадахгүй. Харин Цэцийн дарга хариул гэсэн учраас Цэцийн даргын асуултад хариулъя. Би УИХ-ын даргын зөвлөх гэж явдаг. Тиймээс би 126 гишүүнд зөвлөх үүрэгтэй. Энэ утгаараа би хууль тайлбарлаагүй зөвлөсөн. УИХ-ын дэгийн тухай хуулийн 6.2-т чуулган долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт хуралдана гэж заасан. Хүчин төгөлдөр ирц бүрдээд хуралдсан тохиолдолд энэ хууль үйлчилнэ. УИХ-ын чуулганы хуралдааны үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцсэн дэгийн хуулиар зохицуулагддаг. Цэцийн үйл ажиллагаа, бэлтгэл ажил Цэцийн бүрэн эрхийн асуудал. Яг үүнтэй ижил УИХ-ын бүрэн эрх бол ирц бүрдүүлэх. 09:00 цагт аравдугаар сарын 16-ны ирц бүртгэл эхэлсэн. Энэ өдөр 61 гишүүн ирц бүртгэлд орсон. 17-ны өдрийг хүртэл 61 гишүүн чуулганы танхим болон өрөө тасалгаандаа хүлээж байсан. Энэ ирц бүртгэлийн бэлтгэл ажил 17-ны өглөө бүрдэж чуулган эхэлсэн.

Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Энэ хууль зөрчсөн үү?

УИХ-ын тамгын газрын дарга Б.Баасандорж: Үндсэн хууль болон УИХ-ын дэгийн тухай хууль зөрчөөгүй.

Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Эхлээгүй хурлын цагийг ололнхын саналаар биш ганцаараа сунгаж 17-ны 10:17 цагт хурал эхэлсэн. Энэ хууль зөрчсөн биш үү. Ингэж хууль зөрччихөөд ингэж тайлбарлаж байгаад харамсаж байна. П.Сайнзориг гэрчээс асуумаар байна. Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүд огцруулах бичиг өргөн баривал гурав хоногийн дараа хэлэлцэж эхэлнэ гэж заасан байдаг. Яагаад гурав хоног гэдэг вэ?

УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: 61 гишүүн танхимд суугаад ирцээ бүрдүүлэх гээд хүлээж байсан. Би бол дэгийг зөвлөдөггүй. 3 хоногийн дараа Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж эхлээд 10 хоногийн дотор шийдвэр гаргасан.

Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Энэ гурав хоногт УИХ-ын гишүүд танилцаж, судлаад саналаа өгөх ёстой. Гэтэл бичгийг гишүүдэд тараагаагүй, хууль зөрчсөн. УИХ-ын тамгын газар гишүүдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй. Та энэ үүргээ биелүүлдэг үү. Даргадаа үйлчилдэг үү. Ц.Сандаг-Очир, Х.Булгантуяад мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхгүй Цэцэд дуудагдаж ирэв?

УИХ-ын тамгын газрын дарга Б.Баасандорж: Тамгын газар энэ материалыг тараадаггүй. Намайг 126 гишүүны саналаар томилдог. Би эрх тэгш мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгдөг. Үндсэн хуульд заасан томъёоллоор зөвлөгөө өгөхгүй. Дэгийн дагуу саналын томъёллоо гаргадаг. Тиймээс мэргэжлийн байнгын хорооны 22 гишүүн хуралдаад Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр санал өгсөн. Би 13 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга. Миний өмнөх 12 Ерөнхий нарийн бичгийн дарга яг ийм зарчмаар ажилласан.

Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: УИХ-ын дэд дарга Үндсэн хуулийн танхимд Х.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг энэ дэгээр явсан гэж хэлээд байгаа. Та үүнийг зааж өгсөн үү.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Эсэргүүцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Чуулганд байгаа юм шиг битгий хачин авирлаад бай.

УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Би Хэрэг эрхлэх газрын ажилтан биш. Хэн нэгэнд загнуулдаг хүн биш. Өмнөх гурван Ерөнхий сайдыг огцруулсан асуудлыг хөндөж байна.

Цэцийн дарга, хуралдаан даргалагч Г.Баясгалан: Яриа жаахан утгаггүй болж ирж байна. Биднийг доромжлоод байна уу. Ингэж ярьж болно гэж бодоод байгаа юм уу. Асуултад шууд хариулаад яв. Хэрвээ асуултад хариулахгүй бол та энд зогсоод хэрэггүй. Танай ойлголтоор 2019 оны нэмэлт өөрчлөлтөөс хойш анх удаа Ерөнхий сайдыг огцруулах асуудал орж ирж байхад өмнөх процесс яриад байгаа юм бэ. Дандаа ийм юм яриад тойруулаад байх юм. Та бүхэн Үндсэн хуулийн цэцийг хүндлэх ёстой. Бид өөрсдөө процессоо тогтоож явдаг. Асуултад тодорхой хариул.

УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Өмнөх шийдвэрүүдийг харж хуулийг хэрэглэдэг.

Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Төрийн байгуулалтын байнгын хороон дээр бид Ц.Сандаг-Очир гишүүнээс Үндсэн хууль, Дэгийн хууль хоёр зөрчилдөж байна гэхэд Үндсэн хуулиа дагана гэж хариулсан.

Цэцийн дарга, хуралдаан даргалагч Г.Баясгалан: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа өөртэйгөө холбоотой асуудлаар гэрчээс асуулт асуу.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Хүчин төгөлдөр болоогүй хууль дээр дүгнэлт гаргаж өгөөч гэсэн. Процессын зөв болгох олон хүсэлтийг бид гаргалаа. Гэтэл нэг ч хүсэлтийг маань хангаж өгсөнгүй. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсоны дараа гэрчээр дуудаж байна. Тиймээс Үндсэн хууль зөрчсөн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж байгаа мэт хуралд бид оролцох боломжгүй байна. Тиймээс бид удаа дараа сунгаж өгөөч, процессыг зөв болгож өгөөч гэсэн шийдвэрлэж өгсөнгүй


Эх сурвалж: itoim.mn



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.93.189
9 цагийн өмнө
0
0
Дээр дооргүй алалцаж бна
Хариулах
Шинэ мэдээ
Морингийн даваанд 10 га газарт эрчим хүч гаргах үйлдвэрийг 2026-2028 онд барина 1 цагийн өмнө
Ц.Даваасүрэн:Бид төрөөрөө тоглож болохгүй, самарч болохгүй. 1 цагийн өмнө
​П.САЙНЗОРИГ: Засгийн газар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлогыг бусад инстуцтэй хамтран хүч түрэн хийж байна 1 цагийн өмнө
ГЭРЧИЙН МЭДЭЭЛГЭЭР ҮРГЭЛЖИЛСЭН Ч УИХ-ЫН 2 ГИШҮҮН ГЭРЧЭЭР МЭДҮҮЛЭГ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАВ 2 цагийн өмнө
Шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг хөнгөлттэй зээлээр олгоно 3 цагийн өмнө
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно 3 цагийн өмнө
Х.Булгантуяа: Гаргаагүй шийдвэрийн төлөө Цэцэд хандсан 5 цагийн өмнө
ЦЕГ: 17 этгээд 26 удаагийн үйлдлээр 562 мал хулгайлжээ 5 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ Өчигдөр
Тэтгэврийг холимог мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх саналыг гаргажээ Өчигдөр
Х.Нямбаатар: Энэ онд 5000 өрх, ирэх онд 50 мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ Өчигдөр
Согтуу хүмүүс маргалдаж, нэгийгээ зам руу түлхснээс машинд дайруулж, амиа алджээ Өчигдөр
“Шахмал түлш худалдаа, авна, зарна” гэх зарын дагуу холбогдож залилуулжээ Өчигдөр
BLOOMBERG: Ерөнхийлөгчийн хориг хөрөнгө оруулагчдын итгэлийг алдагдуулах эрсдэлтэй болоод байна Өчигдөр
Г.Дамдинням: Зарим үед нийтэд хүртээмжтэй байх үүднээс хязгаарлалттай олгохоос өөр аргагүй Өчигдөр
Цэц Монголын засаглалын хувь заяаг шийдэх гэж байна Өчигдөр
Нисэхийн тойргоос тэмээтэй хөшөө хүртэл нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээвэр явуулна Өчигдөр
Явган зорчигчийг хөөж, дайрахыг завдсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Хүний эрхийн олон улсын механизм ба Монгол Улсын оролцоо” уулзалт болно Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГТ ТЭР ӨДРИЙН УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦСЭН БҮХ АСУУДАЛ ХАМААРНА Өчигдөр