БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​П.САЙНЗОРИГ: Засгийн газар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлогыг бусад инстуцтэй хамтран хүч түрэн хийж байна


Цэц хэт нэг талыг барьж хуралдаж буй тул УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч-гишүүд Цэцийн их суудлын хуралдааныг хаяж гарлаа. Энэ талаар УИХ-ын гишүүд тайлбар хийлээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Нэгдүгээрт, О.Мөнхсайхан ашиг сонирхлын зөрчилтэй хүн шүү дээ. Хоёрдугаарт, Х.Булгантуяаг нэг талаараа шууд шүүгдэгч гэж хэлээд явсан зөв байх. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.4-т Монгол Улсын иргэн өмгөөлөгчтэй байх бүрэн эрхтэй. Үндсэн хуульдаа л бид итгэнэ шүү дээ. Цагаан дээр хараар бичигдсэн. Гэтэл өмгөөлөгчтэй байх эрхийг нь хангаж өгсөнгүй. Гэх мэтчилэн энэ шүүхийн бэлтгэл ажил хууль зөрчсөн. Хууль зөрчсөн хэдий ч хууль нь эхлээд явахдаа хүртэл зөрчөөд хэтэрхий нэг тал руу хэлбийгээд байна. Жишээ нь, үндсэндээ ҮХЦ-д Засгийн газар нь УИХ-аа шүүхэд өгчхөөд байна шүү дээ. Гэтэл Засгийн газрын гишүүд тухайлбал С.Бямбацогт сайд. Гар утсаа хураалга гээд хайрцаг бариад гүйх юм. Чи энд сууж болохгүй, чи тэнд суу гээд хурлын дотоод зохион байгуулалтыг хийгээд явах юм. Дугарч болно, болохгүй гээд зандраад явах юм. Сүүлдээ Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гараад ирлээ. Одоо цэцийнхээ дээр гараад их суудлын хуралдаан хуралдаж байхад хэн юу гэж хэлэх, хэлэхгүйг заагаад, хэн хаана суух, суухгүйг заагаад, гар утсандаа хүрч болно, болохгүйг заагаад сууж байж болохгүй л байхгүй юу даа. Тэгэхээр энэ хуралдааны шийдвэр маш ойлгомжтой гарах юм байна. Засгийн газрын захиалгатай улс төрийн шийдвэр гарах юм байна. Аль аль талын эрх ашгийг хангасан тэнцвэртэй хурал болохгүй байгаа учраас хурлыг орхиж гарахаар шийдлээ.  

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Монгол Улсын Их хурлын гишүүд бид Үндсэн хуульд тангараг өргөсөн. Үндсэн хууль зөрчиж байгаа аливаа үйл ажиллагаанд оролцохгүй гэдэг тангараг өргөсөн. Өнөөдөр Цэцийн их суудлын хуралдаан Үндсэн хууль зөрчсөн агуулга процесс руу орчихлоо. Монголын ард түмэн засгийн эрхийг бүрэн хяналтдаа байлгаж байгаа. Ард түмэн чөлөөт сонгуулийн үр дүнд парламентаа байгуулж, төлөөллийн байгууллагаараа төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Энэ төлөөллийн байгууллага парламентын эрх мэдэл гэдэг ард түмний эх сурвалжтай гэсэн үзэл санаа Үндсэн хууль дээр байгаа. Бид бүгд энэ мандатын дагуу ажиллаж байгаа УИХ-ын гишүүд. Гэтэл УИХ-аас томилогддог, байгуулагддаг Ерөнхий сайд буюу УИХ-ыг хүлээн зөвшөөрөгдөх байдлаар бүрэн эрх нь хэрэгжих бололцоотой Засгийн газар нь УИХ руугаа, парламент руугаа ингэж халдан довтлоно гэдэг харин эсрэгээрээ төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлогыг бусад инстуцтэй хамтран хүч түрэн хийж байна. Өнөөдөр 40-хөн гишүүний дэмжлэгтэй Ерөнхий сайд ямар ч хамаагүй аргаар албан тушаал дээрээ үлдье гэсэн увайгүй үйлдлийг хийж, төрийн хямрал, цаашдаа улс төрийн тогтворгүй байдал болон Үндсэн хуулийн гүнзгий хямрал руу түлхэн авч орлоо. Энэ зүйл дээр бид маш олон хүсэлтүүд тавилаа. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг томилох асуудалд хориг тавиад, энэ шийдвэр нь үйлчлэн түр түдгэлзээд буюу хүчин төгөлдөр болоогүй байхад Цэц үүн дээр маргаан үүсгээд, хянан хэлэлцээд явж байгаа нь ямар ч логикгүй бөгөөд Үндсэн хуулийн үзэл санааг илтэд зөрчсөн үйл ажиллагаа боллоо. 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Ямарваа нэгэн байдлаар тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гомдол гаргах юм бол тухайн шүүх бүрэлдэхүүн урьдчилж хэлэлцээд "Таны хүсэлтийг хүлээж авъя, таны хүсэлтийг хүлээж авахгүй үндэслэл нь энэ" гэдэг тайлбараа өгдөг. Ингэж албан ёсоор хэлж байж хуралдаан цаашаа үргэлжилдэг. Гэтэл энэ процессыг ҮХЦ огт хийгээгүй. Зөвхөн Цэцийн дарга гаргасан хүсэлтэд "Би тайлбар хийчихье" гэдэг байдлаар тайлбар хийгээд явсан гэсэн үг. Нэгдүгээрт, ийм учраас өнөөдрийн энэ маргаан шийдвэрлэж байгаа ажиллагаа нь үндсэндээ маргалдагч нэг талын эрх ашгийг хамгаалах ямар ч боломж байхгүй, мэтгэлцээн өрнүүлэх ямар ч нөхцөлөөр хангахгүй байна. Ийм байдлаар хуралдаан үдээс хойш хүртэл үргэлжиллээ. Хоёрдугаарт, хүсэлт гаргахаар хуралдаан товлосноос хойш гаргаж байгаа хүсэлт учраас хэлэлцэхгүй гэдэг ийм тайлбарыг хэлж байна. Гэтэл хуралдааныг Даваа гаригт товлосон хэргийг Пүрэв гаригт үүссэн буюу бидэнд Баасан гаригт мэдэгдсэн. Гэтэл УИХ-ын чуулган Баасан гаригт хуралдсан. Амралтын ердөө хоёрхон өдрийн дараа ажлын эхний өдөр Их суудлын хуралдаанаа зарлаж байгаа. Тэгэхээр энэ хооронд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ч томилогдоогүй процесс ажиллагаа юу ч явагдаагүй гэсэн үг. Тэгэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдоогүй гэж байж тухайлбал миний хувьд материалтай танилцаад хүсэлт гаргах угаасаа ямар ч боломж байхгүй гэсэн үг. Тэгэхээр одоо Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрхийн асуудал гэж байдаг. Энэ шударга шүүхээр шүүлгэх эрхийн нэг гол үндсэн элемент нь хэрэг маргаанд оролцогч тал өөрийнхөө эрх ашгийг хамгаалах процесс ажиллагаагаар бүрэн дүүрэн хангагдах тэр бололцоог шүүх бүрэлдэхүүн олгох ёстой. Олон улсын гэрээ конвенц дээр ч заасан байдаг. Харамсалтай нь ҮХЦ энэ ажиллагааг огт хийхгүй, хийхийг хүсэхгүй байна. Бид нар ийм тайлбар гарч магадгүй гэж бодоод шүүх хуралдаан эхлэхээс өмнө 8:30-д ирээд бас хоёр гомдол өгсөн. Х.Булгантуяа гишүүн болон төлөөлөгчдийн зүгээс гомдлыг өгсөн. Хуралдаан дээр биш наана нь гэсэн үг тэ тэгэхээр наана нь гомдол өгч байхад энэ гомдлыг бас хэлэлцэх боломж ҮХЦ-д байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь Цэцийн бүрэлдэхүүн гаднаас танхимаас орж ирээд энэ гомдлыг шийдсэн үү шийдвэрлэсэн эсэх талаар тайлбараа өгөөд ингээд үндэслэлээ хэлээд өгөөч ээ бид нарын дараа дараагийн маргаан энэнээс хамаарах гээд байна аа гэхэд болбол тэр гомдлыг чинь болбол шийдвэрлээгүй хүлээж аваагүй хохирол товлосны дараа гаргасан гомдол оо гээд. Ингээд гаргасан 2 гомдол 3 хүсэлтийг үндсэндээ 5 одоо ийм агуулгатай хүсэлт гомдлыг огт хүлээж аваагүй шийдээгүй гэсэн үг тэ за энэ үүнд бас хамгийн гол харамсалтай нь юу вэ гэвэл ҮХЦ-ийн дарга дангаараа тайлбар өгөөд байсан тэ ямар нэгэн байдлаар тэрийг чинь бүрэлдэхүүнтэй хамтдаа шийдээд ийм хүсэлт ирж байна. Хамтдаа шийдвэр гаргах ёстой цэцийн одоо үндсэн зарчим болбол хамтын шийдвэр байх Ёстой тэр байтугай бага шуу бага суудлаараа болбол энэ хүсэлт гомдлуудыг ялангуяа шийдвэрлэх ёстой байдаг. Тэгэхээр энэ асуудал дээр болбол шийдвэрлэсэнгүй ээ гэж байгаа юм. За 2 дугаар бас бид нарын хурал хаях болсон бусад гишүүдтэйгээ давхцахгүй бас нэг зүйлийг хэлэх гээд байгаа юм. Энэ юу вэ гэвэл одоо онцгой нөхцөл байдал нэн яаралтай шийдвэрлэх ёстой асуудал учраас ҮХЦ ийнхүү одоо хуралдааныг зарлаад шийдвэрлэлээ гэдэг. Одоо процессын ажиллагаа явж байна аа гэдэг ийм тайлбарыг бол ҮХЦ-ийн даргын зүгээс өгсөн. Гэхдээ Монгол Улс одоо 1992 оноос хойш одоо 33 34 дэх Ерөнхий сайдынхаа огцорч байгаа асуудлыг шийдэж байгаа. Энэ анх удаагаа ингэж одоо Ерөнхий сайдыг огцруулж байгаа үйл явдал биш. Энэ өмнөх одоо бүх Ерөнхий сайдыг огцруулж байгаа ийм процессын явцад хэзээ ч ҮХЦ ийм байдлаар одоо онцгой нөхцөл байдал гэж ерөөсөө шийдвэр гаргаж байгаагүй. Хоёрдугаарт, хуульд онц байдал болон дайны байдал зарласан үед 3 хоногийн дотор ҮХЦ хуралдаж шийднэ. Бусад тохиолдолд олон нийтэд хуралдаан болох тухай мэдээллийг 7-гоос доошгүй хоногийн өмнө зарласан байх ёстой. Цэцийн тухай хуульд заасан байгаа энэ процесс алдаануудыг Цэц өөрөө гаргалаа.Энэ асуудлыг яагаад ч хүлээн зөвшөөрч, процесс ажиллагааг цаашаа үргэлжлүүлэх боломж хлгх. Гуравдугаарт, хуралдаан нээлттэй байх ёстой. Иргэд хуралдааны үйл явц, мэдээллийг газар дээрээс нь аваад, хэн нэгний ямар нэгэн шүүлтүүргүйгээр авах ёстой. Энэ тайлбарыг бид нарын амнаас биш шууд танхимаас нь сонсоод сурвалжлах учиртай. Харамсалтай нь Цэцийн даргын зүгээс хуралдааныхаа нээлт болон хаалтыг л шууд нээлттэй дамжуулна. Бусад үйл ажиллагааг  дамжуулахгүй гэдэг тайлбар хэлсэн. Энэ чинь нээлттэй байдал мөн юм уу. Өнөөдөр ҮХЦ байтугай одоо Улсын Дээд шүүх бусад бүх шатын шүүхүүд хуралдаанаа шууд нээлттэй дамжуулдаг болчихсон. Дээрээс нь техник хэрэгсэл бололцооны хувьд бол ҮХЦ энэ хуралдааныг шууд дамжуулах бололцоотой. ҮХЦ-ийн хуралдааэ нээлттэй байж иргэдийн мэдэх эрхийг хааж байна.Ямар маргаан болоод байгаа юм бэ гэдгийг энэ танхимаас шууд мэдэх бололцоотой байсан. Энэ нь иргэдийг маш их эргэлзээнд оруулж байгаа. Цэцийн тухай хууль дээр оролцогч талууд хуралдааныг орхиж гарсан үед Цэцийн бүрэлдэхүүн хурлаа түр завсарлуулаад бүрэлдэхүүнээрээ ярилцаад хуралдаанаа үргэлжлүүлэх үү яах вэ гэдгийг шийдвэрлэх ёстой. Одоогийн байдлаар шууд хуралдаан үргэлжлээд явж байна. Өөрөөр хэлбэл, хуралдаан хууль зөрчсөн хэвээрээ үргэлжилж байна гэсэн үг. ҮХЦ өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа үйл ажиллагааг ингэж зогсоохоос өөр арга алга. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМДЕГ-ын "Хэрэглэгчтэй харилцах төв"-ийн үйл ажиллагаатай танилцлаа Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Г.ЗАНДАНШАТАР: “ТАНИЛЫН БАРАА”, “ОНЦГОЙ ШУГАМ” ГЭХ АВЛИГА СУУРЬТАЙ, АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛДЛЭЭ ТАСЛАН ЗОГСОО Өчигдөр
18 САРААР ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ АВСАН АХМАДУУДЫН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР ХҮРТЭЛ СУНГАХААР ОЙЛГОЛЦЛОО Өчигдөр
Маргаашаас Тэрэлж, Скай ресорт руу нийтийн тээвэр үйлчилнэ Өчигдөр
Ирэх долоо хоногт 6–9 дүгээр ангийн хичээл цахимаар орно Өчигдөр
Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа Өчигдөр
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ Өчигдөр
ХӨВСГӨЛ НУУР, ТУУЛ, ОРХОН ГОЛД МӨС ЦӨМӨРСӨН ДУУДЛАГА ЗОНХИЛОН БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно Өчигдөр
Баянгол дүүргийн хот нийтийн аж ахуйн салбар 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: "Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” хэлэлцүүлэг болно Өчигдөр
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв 2025/12/04
Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна 2025/12/04
Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагнажээ 2025/12/04
Тагнуулынхан ​400 орчим тэрбум төгрөг эргэлдүүлсэн мөрийтэй тоглоомчдыг шалгаж байна 2025/12/04
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс яндан, зуух хөөлөх ажлыг тогтмол хийж байна 2025/12/04
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна 2025/12/04
АМГТГ-ын дарга асан Ш.Ганхуяг "Олон овоот"-ын лицензийг хууль бусаар шилжүүлж 2.5 тэрбумын хахууль авчээ 2025/12/04