”The MongolZ” баг М.Азбаяр буюу “Senzu” сэлгээнд суух шийдвэр гаргасан тухай мэдээллээд байгаа билээ.
Энэ талаар Senzu өөрийн X хаягтаа: "Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна, энэ шийдвэр гэнэт гаргасан шийдвэр биш байсан. өөрийн гэр орноосоо явж байгаа мэт санагдаж байна. Бид хамтдаа маш олон дурсамж бүтээсэн. Хамгийн хайртай хүмүүстээ хамгийн сайхан бүхнийг хүсье. Биднийг дэмжиж ирсэн хүмүүсээсээ уучлалт гуйя, муу мэдээ дуулгасанд уучлаарай. Та бүхний өгсөн энэ гайхалтай боломж байгаагүй бол өнөөгийн би байхгүй байх байсан. Зүгээр л бүгдэд нь баярлалаа, бүх зүйлд уучлаарай гэж хэлмээр байна." гэжээ.