БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ц.Даваасүрэн:Бид төрөөрөө тоглож болохгүй, самарч болохгүй.


Цэцийн хуралдааны талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ийм байр суурь илэрхийлэв.

Нэгдүгээрт, манай Цэцийн гишүүд нэг зүйлийг анхаараарай гэж хэлмээр байна. Тогтоол бүрэн хүчин төгөлдөр болоогүй байгаа шүү. Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа дууссаны дараа хүчин төгөлдөр болно.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 27.1-т УИХ чуулганы хэлбэрээр шийдвэрээ гаргана гэж заасан. Тийм учраас Байнгын хороог огт үгүйсгэж болохгүй. Үндсэн хууль, 27.6-д Байнгын хороо олонхоороо шийдвэр гаргахыг тодорхой зааж өгсөн. Байнгын хороо УИХ-ын бүтцийн нэг хэлбэр. Мөн 28.2-т Байнгын хорооны бүрэн эрхийг хуулиар тогтооно гэсэн. Хуулиар тогтоож өгсөн, УИХ-ын тухай хуулийн 22.2-т Байнгын хороо тухайн асуудлаар санал дүгнэлт гаргаж, чуулганаар хэлэлцүүлнэ. Хэлэлцүүлнэ гэсэн, танилцуулна гээгүй.

Мөн УИХ-ын тухай хуулийн 22.3.7-д УИХ-аар томилдог албан тушаалтныг чөлөөлөх, огцруулах асуудлаар санал гаргана гэж заасан. Санал гаргах эрхтэй. Чуулганы хэлбэрээр шийдвэрээ гаргахад нэгдсэн хуралдаан, Байнгын хороо, намын бүлгүүд, Дэд хороо, Түр хорооноос бүрдэнэ гэсэн учраас зөвхөн нэгдсэн хуралдаанаар шийднэ гэж үзэж буй нь буруу томъёолол. Одоо хэрвээ Цэц энэ асуудлыг Засгийн газрын хэлж байгаагаар шийдвэл, ямар эргэлзээтэй байдал үүсэх вэ гэвэл, Л.Оюун-Эрдэнийг итгэл үзүүлэх эсэх асуудлын санал хураалт буруу болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар хууль бус Ерөнхий сайд болно гэсэн үг.

Цэцийн гишүүд маш хариуцлагатай албан тушаалд томилогдсон албан тушаалтан. Төр тогтвортой байх уу үгүй юу гэдэг асуудлыг шийднэ. Үндсэн хуулийн хямрал руу хөтөлж болохгүй. Тиймээс бид энэ асуудалд маш анхааралтай хандах түүхэн хариуцлагатай цаг мөчид та бид хуралдаж байна. Цагаан дээр хараар тодорхой бичсэн байна. Тийм учраас Байнгын хорооны саналаар нэгдсэн хуралдаанд санал хураалт явуулахгүй гэж асуудал шийдвэл, Ерөнхийлөгчийг огцруулах, итгэл үзүүлэх асуудал, Ерөнхий сайдыг огцруулах гээд Үндсэн хуульд заасан бүх юмны дэг өөрчлөгдөх гээд байна. Тэгэхээр арай ч ийм шийдвэр гаргахгүй байх гэдэгт найдаж байна. Ер нь бол, цаашид энэ хямралыг гүнзгийрэхгүй, цэг тавих асуудлыг өнөөдөр шийдэх гэж байгаагаа сайн бодоорой. Бид төрөөрөө тоглож болохгүй, самарч болохгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 8 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 15 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 17 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12