БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Баасандорж: Би өмнөх жишиг биш хууль ярьж, гэрчээр оролцсон


УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан бүх процесс Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн хүрээнд өрнөсөн гэдгийг Цэцийн  Их суудлын хуралдаанд танилцуулжээ. Түүний хувьд өнөөдрийн Цэцийн хуралдаанд гэрчийн хувиар оролцсон бөгөөд асуултад хариулахдаа өмнөх жишиг, жишээ  дурдах бус өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хуулийн тодорхой заалтуудын дагуу Байнгын хороо хуралдаж,  дүгнэлтээ гаргасан. Үүний дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өрнөсөн болохыг танилцуулсан байна. Тэрбээр “Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанд миний бие гэрчийн хувиар оролцлоо. Хуралдааны үеэр Цэцийн болон Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн асуултад хариуллаа. Гэрчийн эрх үүрэг бол асуултад л хариулна, уг үүргээрээ хуралд оролцлоо.

 Өнөөдөр үндсэн гурван асуудлыг хэлэлцлээ.  Нэгдүгээрт, УИХ-ын дэд дарга чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсантай холбоотой асуудал. Хоёрдугаарт, УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой, гуравдугаарт, Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолыг хэлэлцлээ.  

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд тухайн өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг ирүүлсэн. Чуулганы хуралдаанд 111 гишүүн оролцож, 71 гишүүн байнгын хорооны саналыг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргасан.
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 800 гаруй хууль Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэх ёстой. Энэ хүрээнд УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Төрийнбайгуулалтын байнгын хороны санал дүгнэлт гараад тус байнгын хорооны 32 гишүүнээс 22 гишүүний санал дүгнэлт гараад, энэ 22 гишүүний 13.6 хувь нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжихгүй гэж гарсан. Энэ нь өөрөө саналын томьёолол болоод чуулганд орж ирсэн. ТББХ-ны саналаар санал хураадаг. Дэгийн хуульд чуулганы хуралдаанаар орох бүх асуудлыг холбогдох байнгын хороогоор хэлэлцэж, санал дүгнэлт гаргана. Санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж байгаа” гэдгийг тодотголоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 8 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 15 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 17 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12