БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Г.Лувсанжамц: Би ямар ч улстөрчтэй садан төрлийн холбоо байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье

Г.Оюунтуяа
4 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц өөрийн цахим хуудсандаа дараах нийтлэлийг бичжээ. Тэрээр, 

Сүүлийн хэд хоногийн хугацаанд улс төрийн хүрээнд болж байгаа үйл явцын талаар улс орон даяараа нүд чих тавин анхааралтай ажиглацгааж байна. Нэр бүхий улс төрчид, улс төрийн нам, намын бүлгүүд, мэргэжлийн экспертүүд болон миний талаар ч нэлээдгүй олон мэдээллүүд гарч байгааг та бүхэн анзаарч байгаа болов уу.
Худал зүйл худал л байдаг. Иймэрхүү зүйлд ач холбогдол өгөлгүй урдах ажлаа хийх нь зөв гэж боддог учраас сүүлийн өдрүүдэд 2026 оны төсвийн тухай хуульд өгөх зарчмын зөрүүтэй саналууд дээрээ төвлөрөн ажиллаж байна. Гэхдээ зарим зүйл дээр тайлбар, мэдээлэл өгөх шаардлагатай санагдсан тул та бүхэнд зориулан үүнийг бичиж байна.

Бага хурлын гишүүн.
Монгол ардын намын бага хурал 2025 оны 9 дүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн шөнөжин хуралдаж удаах өглөө нь шийдвэрээ гарган намын даргаа сонгож, их хурлынхаа товыг тогтсон. Миний бие бага хурлын гишүүний батламжаа гардан авч анх удаагаа саналын эрхтэйгээр энэхүү хуралд оролцсон. Бага хурлын гишүүний хувиар хоёр нэр дэвшигчийн илтгэл болон асуултад хэрхэн хариулж байгааг анхааралтай сонсож, өөрийн шийдвэрийг гаргасан. Одоо ч энэ шийдвэртээ бат итгэлтэй байна.

Итгэл.
2026 оныг Засгийн Газар “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Энэ бол нэр төдий уриа биш, харин бодлого, төсөв, шийдвэр бүртээ боловсролын салбарт илүү анхаарна гэсэн итгэл, амлалт байх ёстой. Гэвч ирэх оны төсөвт энэ салбарыг бодитоор дэмжиж байна гэж хэлэхүйц зүйлс тод харагдахгүй байна.
Хамгийн энгийн жишээ гэвэл, Азийн хөгжлийн банкны зээлээр барихаар төлөвлөсөн 41 сургууль, цэцэрлэгийн байршлыг судалгаанд үндэслээгүй, бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлээгүй байгаа нь харамсалтай. Энэ 41 барилга бол өнөөдөр нэн тэргүүнд шаардлагатай байгаа боловсролын барилга байгууламжийн 20 гаруй хувь юм. Салбарын яам судалгаагаа гүнзгийрүүлж, шийдвэр гаргахдаа илүү нямбай, үр дүнд суурилсан байх ёстой.
Түүнчлэн төрийн өмчит үйлдвэрийн газруудыг дахин зохион байгуулах, зардлыг хэмнэх байдлаар төсөвт дарамт учруулахгүйгээр эмч, багш нарын цалинг нэмэх боломж байгаа талаар байнгын хорооны хурал дээр хэлж, санал оруулсан боловч засгийн газрын зүгээс цалин нэмэх боломжгүй гэсэн хариу өгч байсан. Гэвч хэсэгхэн хугацааны дараа тэвчиж болох зардлаа танаад нэмэх боломжтой юм байна аа гэж байгаа нь зарчимгүй байгаагийн илрэл. Засгийн газар багш, эмч нарыг ажил хаятал нь зовоож болохгүй. Тэтгэврийн хувьд ч бас адил.
Хойд хормойгоороо урд хормойгоо нөхдөг энэ аргаасаа бид одоо л салахгүй бол энэ чөтгөрийн тойргоос хэзээ ч гарч чадахгүй. Засгийн газар өөрөө манлайлж бодлогын өөрчлөлт хийх ёстой. Тийм ч үүрэгтэй. Салбар бүрийг хооронд нь талцуулах, хэн нь илүү чухал вэ, аль салбар нь илүү вэ гэдэг уралдаан өрнүүлж болохгүй. Бүх салбар чухал.

Гарын үсэг.
Засгийн газрыг огцруулах өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлсэн цагаас эхлэн талуудын байр суурийг анхааралтай ажиглаж, хувь хүний хувьд, Монгол Улсын Их хурлын гишүүний хувьд ямар байр суурьтай байх ёстой талаар тунгаан бодсоны эцэст өөрийн шийдвэрээ гаргаж нэгдсэн. Бид аливаа асуудлыг хүний нэр, албан тушаал дээр төвлөрч бус, тогтолцоо талаас нь том зургаар харах ёстой.
Засгийн газрын үүрэг бол гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэдэг. Гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх л тогтооно. Хэн ч шүүхийн өмнөөс, тэр дундаа ямар ч сайд, их хурлын гишүүн аливаа хүнийг хэвлэл мэдээллээр “гэмт хэрэгтэн” болгон зарлах эрхгүй. Үнэндээ хууль зүйн сайд мөрдөн шалгах ажиллагаанд оролцох ямар ч эрхгүй шүү дээ. Мөн баримт, мэдээллийг зөвхөн өөрт ашигтай үед ил болгох нь нийгмийн итгэлийг эвддэг. Хууль бус зүйл байгааг олж мэдсэн бол түүнийг “ашиглах” бус харин хуулийн байгууллагад нь өгөх ёстой. Хэрвээ ийм зарчимгүй хандлага хэвшвэл нийгэм нийтээрээ хүн дээр төвлөрсөн болж тогтолцоонд итгэх итгэлгүй болох аюултай. Хууль бус хүн засагладаг улс болно гэсэн үг.

Яагаад одоо.
Сүүлийн үед “тав, зургаан жил засагласан засгийн балгийг гурван сар ажилласан засагт тохож байна” гэх яриа сонсогдож байна. Би 2024 онд УИХ-ын гишүүн болсон. Тэр цагаас хойш хууль тогтоох байгууллагын гишүүний хувьд Засгийн газрын үйл ажиллагааг үнэлж дүгнэж байна. Үүнээс өмнөхийг би иргэний хувьд үнэлэх үедээ үнэлж, шүүмжлэх үедээ шүүмжилдэг байсан.
Мөн Засгийн газрыг дан ганц Ерөнхий сайдаар нь бус, нийт кабинетын түвшинд нь харах ёстой. Шинэ ерөнхий сайдтай ч өмнөх бүрэлдэхүүний ойролцоогоор тал нь сайд хэвээрээ үлдсэн. Хэрэв шинэ засгийн газрын бодлого, хандлага өөрчлөгдөөгүй бол шинэ нэр, шинэ засгийн газар гээд бодит өөрчлөлт гарахгүй. Жишээлбэл, зам дагаж хөгжил гэж 30 гаруй жил буруу ярьж, хийж ирсэн нь ирэх жилийн төсөвт хэвээрээ орж ирсэн. Төсвийн нийт хөрөнгө оруулалтын 35% нь зам дээр байна. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийг гадаадын зээл тусламжаар шийднэ гэж байгаа нь ч хэвээрээ байна. Төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах урагштай ажил харагдахгүй байна. Сайд нарын байнгын хорооны ирц хангалтгүй, тодорхой асуултад тодорхой хариулахгүй байна. Энэ мэтээр дурдвал олон жишээ бий.

Эцэст нь.
Би Бат-Очирын Ганзоригийнх гэдэг гурван хүүтэй айлын ууган хүү. Хүмүүсийн бичээд байгаа шиг хэн нэг улс төрчтэй ямар ч садан төрлийн холбоо байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Миний сурсан мэдсэн жаахан зүйлсийг үнэлж, нийт иргэн, улс орны эрх ашгийн төлөө ажиллах санал тавихад эх орныхоо төлөө зүтгэе гэж шийдсэн тэр итгэлээрээ өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Би хэн нэг хүнд өргүй. Гагцхүү Монгол түмэн, Монголын төрд л өртэй. Хэнээс ч хараат бусаар, мэргэжлийн бөгөөд үр дүнд суурилсан, бүтээлч арга барилаар ажиллаж байгаа. Цаашдаа ч өөрийн зарчим, үнэт зүйлсээсээ ухрахгүйгээр хэн нэгний бус нийт иргэдийн эрх ашгийн төлөө хэлэх үедээ хэлж, хэлэлцэх үедээ хэлэлцээд явах болно.
Засгийн газрыг огцруулах санал хураасан тэр өдрийн чуулганы танхимын уур амьсгал, тэнд болж буй үйл явдал бүгд шууд дамжуулалтад ордоггүй гэдгийг та бүхэн гадарлана гэж найдаж байна. Та бүхний шүүмжлэлийг даруухнаар хүлээн авч, цаашдын үг хэллэг, биеийн хэлэмждээ анхаарах болно.

Шударга, ил тод, хүн биш хууль засагладаг Монголын төлөө.


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.Лувсанжамц: Би ямар ч улстөрчтэй садан төрлийн холбоо байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье 4 цагийн өмнө
МЭДЭГДЭЛ: Малайз Улсын хөрөнгө оруулалтын сангаас мөнгө авсан гэх мэдээлэл нь ор үндэсгүй гүтгэлэг 4 цагийн өмнө
Ногоон нуурт хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна 5 цагийн өмнө
Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна 5 цагийн өмнө
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ 6 цагийн өмнө
Senzu: Энэ шийдвэр гэнэт гаргасан шийдвэр биш байсан. Өөрийн гэр орноосоо явж байгаа мэт санагдаж байна 6 цагийн өмнө
​”The MongolZ” баг М.Азбаяр буюу “Senzu” сэлгээнд суух шийдвэр гаргажээ 6 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Бэлчээрийн мал аж ахуй ба Монгол Улс” хэлэлцүүлэг болно 6 цагийн өмнө
Б.Баасандорж: Би өмнөх жишиг биш хууль ярьж, гэрчээр оролцсон 20 цагийн өмнө
​Нийт нутгийн тав хоногийн урьдчилсан мэдээ 20 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА 20 цагийн өмнө
Морингийн даваанд 10 га газарт эрчим хүч гаргах үйлдвэрийг 2026-2028 онд барина 22 цагийн өмнө
Ц.Даваасүрэн:Бид төрөөрөө тоглож болохгүй, самарч болохгүй. 22 цагийн өмнө
​П.САЙНЗОРИГ: Засгийн газар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлогыг бусад инстуцтэй хамтран хүч түрэн хийж байна 23 цагийн өмнө
ГЭРЧИЙН МЭДЭЭЛГЭЭР ҮРГЭЛЖИЛСЭН Ч УИХ-ЫН 2 ГИШҮҮН ГЭРЧЭЭР МЭДҮҮЛЭГ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАВ Өчигдөр
Шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг хөнгөлттэй зээлээр олгоно Өчигдөр
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно Өчигдөр
Х.Булгантуяа: Гаргаагүй шийдвэрийн төлөө Цэцэд хандсан Өчигдөр
ЦЕГ: 17 этгээд 26 удаагийн үйлдлээр 562 мал хулгайлжээ Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ Өчигдөр