БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвийн бүс, Нисэх, Яармагийн түгжрэл буурна


Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна.

Төслийн хүрээнд

  • 2000 м.кв дайрга дэвсэж тэгшлэх, дам нурууны угсрах талбайг хусаж нягтруулах,
  • 24000 м.куб хайрга дайрга дэвсэж тэгшлэх ажлууд бүрэн дууссан.
  • Төслийн кемпийн 2000 м.кв талбайд дайрга дэвсэж тэгшилэн, 1000 м.кв талбайд бетон цутгалт хийгээд байна.

Мөн төслийн талбайн дөрвөн байршилд түр зам барих ажил эхэлсэн бөгөөд 11 дүгээр сард түр замын ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна. Түүнчлэн 1000 ширхэг модыг Баянгол дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлэн суулгасан.

Туулын хурдны замыг нийт долоон орц, гарцтай байхаар төлөвлөсөн. Ингэснээр Энхтайваны гүүр, Яармагийн гүүр, Наадамчдын гүүр, Сонсголонгийн гүүрээр дамжин өнгөрөх Улаанбаатар хотын төвийн хэсгийн ачааллыг хуваалцаж Нисэх, Яармагийн түгжрэлийг бууруулах урьдчилсан тооцоололтой юм. Туулын хурдны зам, Шинэ тойрог замтай баригдсанаар түгжрэл 40 гаруй хувиар буурна.

Тус хурдны зам нь Баянзүрхийн товчооноос баруун аймгийн чиглэлийн аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээтэй, 32 км урт үргэлжилнэ. Нийт найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.8 км урт гүүрэн байгууламж, дөрвөн байршилд 190 метрийн урттай туннельтэй байх зураг төслийг боловсруулсан. 2025 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн хурлаар замын трасс зургийг хэлэлцэж баталсан.

Төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй “ХаоЮань групп” ХХК нь 20 жилийн өмнө Хонгконгт байгуулагдсан бөгөөд инженер, худалдаа, логистик, эрчим хүч, хөдөө аж ахуй, авто зам зэрэг олон салбарт амжилттай бүтээн байгуулалт хийдэг туршлагатай компани юм. Мөн Европ, Ази, Африк, Ойрхи Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай. Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонгконг зэрэг улсад дэд бүтцийн болон хурдны замын төслүүдийг хэрэгжүүлсэн туршлагатай компани юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна 4 цагийн өмнө
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ 7 цагийн өмнө
КАНАД УЛСТАЙ ХАМТАРСАН “ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРТ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА 7 цагийн өмнө
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо 10 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна 11 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна 11 цагийн өмнө
Дээд шүүх: А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ 12 цагийн өмнө
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ, 112 НЭГДСЭН ДУГААРТ ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 12 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно 12 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛНА Өчигдөр
НИЙСЛЭЛ 2027 ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ, СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ Өчигдөр
Өөртөө буцалтгүй тусламж олгосон, ажиллаагүй хүнд цалин олгож хувьдаа завшсан хэргүүдийг прокурорт шилжүүллээ Өчигдөр
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ 2026/04/10
ӨНӨӨДРӨӨС СКҮҮТЕР, МОПЕД ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЗОРЧИХГҮЙ 2026/04/10
Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно 2026/04/10
Г.Лувсанжамц: Улс төрч ирнэ. Улс төрч явна. Монголын ардчилал мөнх оршино 2026/04/10
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно 2026/04/10
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын “Европ судлал X” эрдэм шинжилгээний хурал болно 2026/04/10
Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026/04/09