БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

2026 оны төсвийн гурав дахь хэлэлцүүлэг өнөөдөр болно


2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 24-НИЙ БААСАН ГАРАГ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУРАЛДААНААР ТӨСВИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан 2025 оны аравдугаар сарын 24-ний Баасан гарагт Төрийн ордны “Их хуралдай” танхимд өглөөний 10:00 цагаас эхэлнэ. Энэ өдөр хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Өглөөний хуралдаанд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх бөгөөд асуулт, хариулт хоёр цаг үргэлжилнэ. Мөн зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Үүнээс гадна “Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027–2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байна.

Хуралдааны үргэлжлэлээр 14:00 цагаас “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Энэхүү төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025 оны аравдугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Мөн Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай асуудлыг хэлэлцэхээр хуваарьт багтжээ.

Хуралдаануудын дараа Байнгын хороодын санал, дүгнэлтийг нэгтгэн, ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы төсвийн гурав дахь хэлэлцүүлгийн хаалтын хуралдаан болох төлөвтэй байна гэж Улсын Их Хурлын Тамгын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 8 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 15 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 17 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12