БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ

Г.Оюунтуяа
5 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд болж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Айлчлалын хүрээнд Монгол, Энэтхэгийн бизнес форум болон “Монголын сайхан эх орон” тоглолт, уран зураг, морин хуурын үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулна. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-д лиценз нь байхад минийх мэт ойлголт төрүүлж, гүтгэсэн 3 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ 5 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: ҮАБЗ-өөс шууд гэрээ хийж болно гэж зөвлөмж гаргадаг нь үнэн 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Дамбадаржаа станцын үйлдвэрлэсэн дулааны 60 хувийг Сэлбэ, 40 хувийг Дамбадаржаа дэд төв рүү нийлүүлнэ 7 цагийн өмнө
Д.АМАРБАЯСГАЛАНГ ОГЦРУУЛАХ НЬ МАН-ЫН ЯЛАГДЛЫН ЭХЛЭЛ БОЛНО 7 цагийн өмнө
Б.Найдалаа: Ерөнхий сайд Г.Занданшатар огцрох нь зөв 8 цагийн өмнө
Ослын улмаас 5 хүн амь хохирчээ 9 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ПУСАН-УЛААНБААТАРЫН СОЁЛЫН ӨДРҮҮД АРГА ХЭМЖЭЭГ "BUSAN CONCERT HALL"-ТАЙ ХАМТРАН ХИЙХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ 10 цагийн өмнө
Т.БАТСҮХ: ӨРХ БҮР УХДАГ БУС УРГАДАГ БАЯЛГАА ШҮТЭЖ ӨРХИЙН ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЭЭСЭЙ 10 цагийн өмнө
Хагас коксон шахмал түлшийг ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай газар хадгална 10 цагийн өмнө
"Бодь Интернэшнл" ХХК: Нүүрстэй холбоотой хууль бус үйл ажиллагаа явуулаагүй 11 цагийн өмнө
Ерөнхий сайдыг огцруулах саналыг 14 цагаас хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 13 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Х.Нямбаатар: Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхны цалин жил бүр инфляцын түвшинтэй уялдан нэмэгдэх ёстой Өчигдөр
Нүүрсний жинхэнэ хулгайч буюу ил болсон офф-тейк гэрээний цаана Өчигдөр
Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ Өчигдөр
А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр нүүрснээс гарч байгаа агаарын бохирдлын 28 хувийг бууруулна Өчигдөр
Д.АМАРБАЯСГАЛАН: Г.ЗАНДАНШАТАР ДАРГА АА, ӨӨРИЙНХӨӨ ХИЙСЭН ОФФТЕЙК ГЭРЭЭНҮҮДЭЭ ӨӨРӨӨ ТАЙЛБАРЛААРАЙ Өчигдөр