БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Л.Оюун-Эрдэнэ: ҮАБЗ-өөс шууд гэрээ хийж болно гэж зөвлөмж гаргадаг нь үнэн


УИХ-ын ТББХ-гоор Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын асуулттай холбогдуулан Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хариулт өгөхдөө,

“Би уг нь дуугүй л яваад байсан юм. Өнөөдөр ил тод ярилцах цаг нь болж байх шиг. МАН 2024 оны сонгуульд дэлхий дээр ганцаараа олонхын санал авсан. Уг нь бид мөрийн хөтөлбөрөө л биелүүлэхэд анхаарах ёстой байсан. Гэтэл хамтарсан Засгийн газраа тараагаад асуудал өрнөсөөр одоо үнэн худал нь мэдэгдэхээ байлаа. Олон улсын хувьд ч онигоотой байдалд орж байна. Харамсаж байна. 

Өнөөдөр би цөөнгүй материалтай ирсэн. Тийм учраас та бүхэн надаас асуулт асууж болно. Төрийн ажил цуу яриа, огт худлаа мэдээллээр явж болохгүй. Монголын ард түмэн ч тролл армиа давж, бодит үнэнтэй нүүр тулах цаг ирсэн.

2022 онд төлбөрийн тэнцэл 2.7 тэрбум болсон. ЭЗХ-ийн сайдаар Ч.Хүрэлбаатар ажиллаж байсан. Гааль дээр нүүрсний экспорт байгаа мөртлөө валют орж ирэхгүй байгаа асуудлыг Ч.Хүрэлбаатар сайд олж харсан. Гэтэл оффтейк гэрээнд асуудал байж таарсан. Тэгээд 2022 онд энэ гэрээнүүдийг ил болгосон шүү. Түүнээс хойш нэмж ил болсон ямар ч гэрээ байхгүй. 

ҮАБЗ-ийн холбоотой шийдвэр гардаг нь үнэн. Өөрөөр хэлбэл шууд гэрээ хийж болно гэж ҮАБЗ зөвлөмж гаргадаг. Тийм учраас энэ зөвлөмжийг ч ил болгох хэрэгтэй.

“Бодь”-ийн гэрээ хийгдэж байхад Г.Занданшадар ЗГХЭГ-ын дарга байсан. Энэ гэрээг нүүрсний сонсгол дээр ярих байсан. Үүнээс болж валютын нөөц яаж багассаныг ярих ёстой байв. Тэр нь “Бодь”-ийг тойрч тойрч байгаад Бортээгийг яриад эхэлсэн. Тийм учраас одоо “Бодь”-ийг ярих ёстой. Г.Занданшатар дарга одоо өөрийнхөө хийсэн ажлыг тайлбарлах хэрэгтэй гэв


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 8 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 15 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 17 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12