БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Найдалаа: Ерөнхий сайд Г.Занданшатар огцрох нь зөв

Г.Оюунтуяа
5 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Найдалаа өөрийн цахим хуудсандаа дараах нийтлэлийг бичжээ. Тэрээр,

"Мушгин гуйвуулаад, талцуулах гээд байгаа тул байр сууриа тодорхой бичиж үлдээе. Зөв гэж үзэж үнэмшиж буй тул хэнд ч итгэлтэй хэлнэ. ХҮН намын биш миний хувийн байр суурь шүү.

Би Үндсэн хууль, ардчиллын зарчмуудыг эргэн харж, нягталж дэнсэлсний эцэст одоогийн Ерөнхий сайд  огцрох нь зөв гэдэгт эргэлзээгүй бат зогссон болно. Хувь хүн нь хэн байхаас үл хамааран хууль ба зарчим нь яах аргагүй энэ зөв юм. Олон зүйл бий ч ганцхан үндэслэл дурдая.

Үндсэн хуулийн дагуу болон ардчиллын үндсэн зарчмаар 2024 онд иргэдийн олонхийн дэмжлэг авсан МАН засгаа байгуулсан. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ЕС болсон. Зөв! Харамсалтай нь засгийн газар нь огцорсон тул МАН санал болгосон учир Г.Занданшатарыг ЕС-аар УИХ томилсон. МАН дарга болох хүнээ илгээлээ гэж УИХ ЕС-аар томилсон. Гэтэл намын даргын сонгууль явуулж МАН нь ЕС-аар томилуулсан хүнээ намын даргаараа сонгоогүй, Г.Занданшатараа хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үг. Намын дотоод сонгууль будилаантай эсэх нь иргэдэд хамаагүй, дотоод асуудал нь..

Тэгэхээр, одоо яг хэн Монгол Улсын засгийн эрхийг барьж байна вэ? Бид хэрүүл дунд нь анзаарахгүй өнгөрөөд бна, сайн бодоод үзээрэй...

Үндсэн хуульд зааснаар болон ардчиллын зарчмын дагуу 2024 оны сонгуулиар ард түмэн сонгож шийдсэн зүйл. МАН эрх барина, дарга нь ЕС байж хариуцлага үүрэх ёстой. Гэтэл одоо МАН биш, сонгосон УИХ-ын гишүүн ч биш хүн засгийн эрх барьж байна. Г.Занданшатар ЕС яг хэнийг төлөөлж, хэнээс мандат авсан, хэний өмнө хариуцлага үүрэх хүн бэ? Ер нь яах гэж сонгууль болдог юм, иргэд нам ба хүнийг сонгодог юм?

Зарчим нь илт буруу байгаа биз? Ийм явдал жишиг болж болохгүй!!! Ард түмний сонгосон нам, хүнийг хөндлөнгөөс ямар нэг аргаар зайлуулж, засгийн эрхийг хууль бусаар булааж авч байгаа явдал. Өнөөдөртөө бид ойр зуурын хэрүүл тэмцэлдээ ашиглаж байна, дараа гадны сонирхлоор ч иймэрхүү зургаар төрийн эргэлт хийж болохоор орон зайг бид бэлдэж бна. Хэн нэгэн "шударга" этгээд иргэдийн сонгоогүй хэсгээс хөндлөнгөөс гарч ирээд бүгдийг хулгайч гээд явбал ЕС болж, цаашлан Ерөнхийлөгч болох, Монголын тусгаар тогтнол алдагдах үүд хаалга нээлттэй байна гэсэн үг.

Ийм учраас хувь хүн хэн байхаас үл хамаараад одоо ЕС огцрох нь Монгол Улсын Үндсэн хуульд, үндэсний аюулгүй байдалд нийцнэ. Г.Занданшатар ЕС сайн лидер, хулгайтай алалцах гэж байж болно, гэхдээ зарчим нь буруу учир буруу, ЕС байх боломжгүй.

УИХ-ын гишүүд хэний талд байна вэ? Өөрсдийн явцуу эрх ашиг, бүлгийн, албан тушаалынхаа талд бна уу, ардчиллын, үндсэн хуулийн талд, Монголын талд байна уу гэж асуух ёстой. Талцах, хэрэлдэх зүйл огт биш.

Жич: Аль нэг талд оруулах, талцах гэж хүчлэх юм. Би аль ч талд биш, Үндсэн хууль, энэ зарчмын талд, Монгол Улсын талд байна. Д.Амарбаясгалан гэм хэрэгтэн юм бол шалгаад, бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд явна биз, бүх зүйл хуулиараа нээлттэй. Харин гэм буруугүйг нь шүүх тогтоогоогүй байхад улс төрийн зорилгоор урьдчилан яллаж, олныг шуугиулж, сургаар, гүтгэлгээр хариуцлага тооцох гэж оролдож байгаа нь бас байж болшгүй зүйл. Үндсэн хуулийн энэ энгийн заалтаа мөрдөж сурахгүй бол, ялангуяа УИХ-ын гишүүд, улс төрчид үлгэрлэхгүй бол Монголд 1937 он давтагдах нь энүүхэнд. Хэлмэгдэл, хядлагын дурсгалын өдөр сүртэй юм ярьдаг дарга нар, ардчилагчид ийм энгийн зүйл дээр үйлдэл нь өөр, "Ногоон малгайтан" шиг байхыг харах харамсалтай байна" гэжээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-д лиценз нь байхад минийх мэт ойлголт төрүүлж, гүтгэсэн 23 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ 2 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: ҮАБЗ-өөс шууд гэрээ хийж болно гэж зөвлөмж гаргадаг нь үнэн 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Дамбадаржаа станцын үйлдвэрлэсэн дулааны 60 хувийг Сэлбэ, 40 хувийг Дамбадаржаа дэд төв рүү нийлүүлнэ 3 цагийн өмнө
Д.АМАРБАЯСГАЛАНГ ОГЦРУУЛАХ НЬ МАН-ЫН ЯЛАГДЛЫН ЭХЛЭЛ БОЛНО 4 цагийн өмнө
Б.Найдалаа: Ерөнхий сайд Г.Занданшатар огцрох нь зөв 5 цагийн өмнө
Ослын улмаас 5 хүн амь хохирчээ 6 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ПУСАН-УЛААНБААТАРЫН СОЁЛЫН ӨДРҮҮД АРГА ХЭМЖЭЭГ "BUSAN CONCERT HALL"-ТАЙ ХАМТРАН ХИЙХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ 6 цагийн өмнө
Т.БАТСҮХ: ӨРХ БҮР УХДАГ БУС УРГАДАГ БАЯЛГАА ШҮТЭЖ ӨРХИЙН ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЭЭСЭЙ 6 цагийн өмнө
Хагас коксон шахмал түлшийг ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай газар хадгална 6 цагийн өмнө
"Бодь Интернэшнл" ХХК: Нүүрстэй холбоотой хууль бус үйл ажиллагаа явуулаагүй 8 цагийн өмнө
Ерөнхий сайдыг огцруулах саналыг 14 цагаас хэлэлцэнэ 9 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 10 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно 11 цагийн өмнө
Ерөнхий сайд Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Х.Нямбаатар: Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхны цалин жил бүр инфляцын түвшинтэй уялдан нэмэгдэх ёстой Өчигдөр
Нүүрсний жинхэнэ хулгайч буюу ил болсон офф-тейк гэрээний цаана Өчигдөр
Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ Өчигдөр
А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр нүүрснээс гарч байгаа агаарын бохирдлын 28 хувийг бууруулна Өчигдөр
Д.АМАРБАЯСГАЛАН: Г.ЗАНДАНШАТАР ДАРГА АА, ӨӨРИЙНХӨӨ ХИЙСЭН ОФФТЕЙК ГЭРЭЭНҮҮДЭЭ ӨӨРӨӨ ТАЙЛБАРЛААРАЙ Өчигдөр