БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-д лиценз нь байхад минийх мэт ойлголт төрүүлж, гүтгэсэн


УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг эртнээс, зохион байгуулалттайгаар нүүрсчин болгох кампанит ажлыг эхлүүлсэн нь тодорхой боллоо. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Ерөнхий сайдаас баримт нэхсэн ч чимээ сургаас хэтэрсэнгүй. Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгаланг ямар шалтгаанаар “Нүүрсний хулгайч” гэж үзээд шалгуулахыг шаардаад байгааг тодруулахад, 

Ерөнхий сайд Г.Занданшатар “Би ямар нэгэн баримт хараагүй. Гэхдээ Германы хэвлэлд Д.Амарбаясгаланг нүүрсчин гэдэг мэдээлэл гарсан. Барууны хэвлэл худал мэдээлэл түгээдэггүй” гэж хариулсан нь дэндүү харамсалтай бөгөөд гунигтай хариулт байв. 

Бүхэл бүтэн улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа тэрбээр ямар ч баримт нотолгоогүйгээр хүнийг гүтгэн гүжирдэж, чимээ сургаар ярьдгаа харуулж орхив. Харин энэ тухайд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Тагнуулын байгууллагаас гаднын төлбөртэй сайтуудад Монгол Улсаас 50 гаруй мянган ам.доллар төлж байж олон сайтуудаар нэг дор нэр хүндэд халдах ажиллагаа явуулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэн үүнийг хийсэн тал дээр тагнуулын байгууллага өнөөдрийг хүртэл удаашралтай ажиллаж байгаа. 

Энэ бол Монголоос зориудаар нэр хүндэд халдахын тулд гаднын сайт дээр мэдээлэл гарсан мэтээр Монголд оруулж ирж цацах зорилготой ажил гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тиймээс барим тавим худлаа хэлэхээ боль.

 Яаж, хэн, ямар зохион байгуулалттайгаар хийдэг вэ гэдэг нь энд тодорхой харагдаж байгааг олон түмэн ялгаж салгаж ойлгож байгаа байх. Бор тээгийн лицензтэй холбоотой асуудал яригддаг. Өнөөдрийг хүртэл Бор тээг гэдэг ордын лиценз “Эрдэнэс Тавантолгой” компанид байдаг. Гэтэл олон нийтэд надад байгаа мэт ойлголт төрүүлж” гүтгэсэн” гэдгийг хэллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 8 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 15 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 17 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12