БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ПУСАН-УЛААНБААТАРЫН СОЁЛЫН ӨДРҮҮД АРГА ХЭМЖЭЭГ "BUSAN CONCERT HALL"-ТАЙ ХАМТРАН ХИЙХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Г.Оюунтуяа
6 цагийн өмнө

НИТХ-ын дарга А.Баярын Пусан хотод хийж буй ажлын уулзалт “Busan Concert Hall” сонгодог урлагийн театрт үргэлжиллээ. “Busan Concert Hall” нь өнгөрсөн зургаадугаар сард хаалгаа нээсэн, архитекторын шийдэл болон дизайны онцгой санаа нь сонгодог урлагийн мастеруудын анхаарлыг гойд татаж буй бөгөөд шинэхэн театрын тайзнаа тоглолтоо тавих гэсэн дуучдын хүсэлт тасрахгүй байгаа гэнэ.  Тус театрын барилгыг гаднаас нь харвал далайн давлагааны рух буюу хөлөг онгоц далайд хөвж явах мэт үзэгдэх архитекторын онцгой шийдэл дээр пассадны өнгө, хийц материал нь далайн давалгааг санагдуулам аж. Дээш 3 давхар, газар доошоо нэг давхар баригджээ. Концертын том заал нь 2011 хүний суудалтай бол бага заал нь 400 үзэгчийн суудалтай гэнэ.НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар бол соёлын онцгой төв. Сонгодог урлагийн дэлхийд данстай дуучид манайд байна. Улаанбаатарт жилийн аль ч улиралд сонгодог урлагийн томоохон тоглолт, жүжиг, балет театрууддаа дэглэгддэг. Тиймээс  танай энэ гайхалтай гоёмсог тайзан дээр Монголын сонгодгууд тоглож, Пусаны иргэдийн сонорыг мялаана гэдэгт итгэж байна. Пусанд 15 мянган эх орон, элэг нэгтэн минь ажиллаж амьдарч байдаг юм байна. Тэгэхээр эдгээр иргэд болон Пусан хотын иргэдэд Монголын соёл, урлагийн өнөөгийн ололт амжилтыг сурталчлан таниулах зорилгоор Пусан-Монголын соёлын өдрүүд арга хэмжээг зохион байгуулъя. Энэ ажлыг та бүхэн дэмжиж, хамтарч ажиллахыг хүсье. Соёл урлагийн чиглэлд манай НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан та бүхэнтэй ажил хэрэг, хамтын ажиллагааны түвшинд гар, сэтгэл нийлэн ажиллах болно” гэлээ. 

    “Busan Concert Hall”-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Парк Мин Жунг “Бид Пусан хотын соёл, урлагийн салбарыг олон улсын түвшинд хүргэх зорилготой ажилладаг. Миний хувьд концертын танхимын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг. Та бүхний санал ажил хэрэг болбол хамтарч ажиллахдаа таатай байна” гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ 1 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: ҮАБЗ-өөс шууд гэрээ хийж болно гэж зөвлөмж гаргадаг нь үнэн 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Дамбадаржаа станцын үйлдвэрлэсэн дулааны 60 хувийг Сэлбэ, 40 хувийг Дамбадаржаа дэд төв рүү нийлүүлнэ 2 цагийн өмнө
Д.АМАРБАЯСГАЛАНГ ОГЦРУУЛАХ НЬ МАН-ЫН ЯЛАГДЛЫН ЭХЛЭЛ БОЛНО 3 цагийн өмнө
Б.Найдалаа: Ерөнхий сайд Г.Занданшатар огцрох нь зөв 4 цагийн өмнө
Ослын улмаас 5 хүн амь хохирчээ 5 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ПУСАН-УЛААНБААТАРЫН СОЁЛЫН ӨДРҮҮД АРГА ХЭМЖЭЭГ "BUSAN CONCERT HALL"-ТАЙ ХАМТРАН ХИЙХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ 6 цагийн өмнө
Т.БАТСҮХ: ӨРХ БҮР УХДАГ БУС УРГАДАГ БАЯЛГАА ШҮТЭЖ ӨРХИЙН ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЭЭСЭЙ 6 цагийн өмнө
Хагас коксон шахмал түлшийг ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай газар хадгална 6 цагийн өмнө
"Бодь Интернэшнл" ХХК: Нүүрстэй холбоотой хууль бус үйл ажиллагаа явуулаагүй 7 цагийн өмнө
Ерөнхий сайдыг огцруулах саналыг 14 цагаас хэлэлцэнэ 8 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 9 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Х.Нямбаатар: Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхны цалин жил бүр инфляцын түвшинтэй уялдан нэмэгдэх ёстой Өчигдөр
Нүүрсний жинхэнэ хулгайч буюу ил болсон офф-тейк гэрээний цаана Өчигдөр
Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ Өчигдөр
А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр нүүрснээс гарч байгаа агаарын бохирдлын 28 хувийг бууруулна Өчигдөр
Д.АМАРБАЯСГАЛАН: Г.ЗАНДАНШАТАР ДАРГА АА, ӨӨРИЙНХӨӨ ХИЙСЭН ОФФТЕЙК ГЭРЭЭНҮҮДЭЭ ӨӨРӨӨ ТАЙЛБАРЛААРАЙ Өчигдөр
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ШУУРХАЙ АЛБАНЫ АВТОМАШИН БОЛОН ТЕХНИК ХЭРЭГСЛҮҮДИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр