Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: “Түүхийн шинжлэх ухаан, түүхийн боловсрол XXI зуунд” олон улсын оюутны IX хурал МУБИС-ийн нэгдүгээр байранд болно.
10:00 цагт: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
13:00 цагт: “Усан тойрог” гадаа талбайн нээлттэй үзэсгэлэн Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд болно.
13:00 цагт: Хагас коксон түлшийг өнөөдрөөс худалдаалахтай холбогдуулан Налайхын “Тавантолгой” түлшний үйлдвэрт мэдээлэл хийнэ.
-БЗД-ийн 37 дугаар хороо, Нарны замыг Жанжин клубтэй холбосон 1.5 км шинэ авто замын хөдөлгөөнийг нээнэ.
-Нийгмийн даатгалын ерөнхий газраас шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгоход хамтран ажиллах зорилготой “Итгэлцлийн аян” үргэлжилж байна.