Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.
09:30 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, БНСУ-ын “Ди Эл Жи” хууль зүйн фирм хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн шүүхэд хандах эрхийг хангах тухай" сэдэвт олон улсын семинар, хэлэлцүүлэг зохион байгуулна.
10:00 цагт: Нобелийн Энхтайваны шагналт, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор “Climate Reality Leadership Corps” манлайллын сургалт зохион байгуулна.
11:30 цагт: Хүний эрхийн үндэсний комисс 7 аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон зарим байгууллагад хийсэн хяналт шалгалтын Засгийн газрын XII байранд мэдээлэл өгнө
13:00 цагт: Тогтвортой аялал жуулчлалын хөгжил, маркетинг, брэнд хөгжүүлэх зөвлөх Катерин Жермьер-Хамел “Тэгш боломж бүхий, олон талт аялал жуулчлалын үнэ цэнд тулгуурлан нутгийн иргэдэд түшиглэсэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдвээр лекц уншина.