БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ДУНД ҮЕД ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРЧ ХУР ТУНАДАС ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Г.Оюунтуяа
10 цагийн өмнө

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нутгийн баруун хэсгээр бага, зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч хур тунадас орох төлөвтэй байна. Иймд малчид, ард иргэд та бүхэн богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Баян-Өлгийн ихэнх, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Баян-Өлгийн нутаг, Ховдын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна Нэгдүгээр арав хоногт олон жилийн дунджаас дулаан, харин хоёрдугаар арав хоногийн дунд үед олон жилийн дунджаас хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хонгийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хонгийн эхэн үедэд орох төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Булганы нутаг, Архангайн ихэнх, Сэлэнгийн баруун, Төвийн баруун хойд хэсгээр оолон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд олон жилийн дунджаас дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үед ОЖД-аас хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн үеүдэд орох төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлээр олон жилийн дунджаас дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд оолон жилийн дунджаас хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд хур тунадас орох төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд олон жилийн дунджаас дулаан, харин нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд олон жилийн дунджаас хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн үеүдэд хур тунадас орох төлөвтэй байна.
Эх сурвалж: ЦУОШГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Х.Нямбаатар: Улс төрийн өрсөлдөгчөө намнахын тулд ийм шийдвэр гаргалаа гэж харагдаж байна 6 цагийн өмнө
“МСМ групп” ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шугам сүлжээний ажил хийнэ 9 цагийн өмнө
ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ДУНД ҮЕД ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРЧ ХУР ТУНАДАС ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА 10 цагийн өмнө
Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэв 11 цагийн өмнө
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон 11 цагийн өмнө
МОНГОЛ ТВ охид эмэгтэйчүүдийг доромжлов уу? 11 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ардчилсан Монгол Улсаа өнөө үедээ хүлээлгэн өгсөн эрхэм Та бүхэндээ мэхийн ёсолъё 11 цагийн өмнө
П.Сайнзориг: Ерөнхий сайд Г.Занданшатар үндсэн хууль зөрчиж, Ерөнхийлөгч, УИХ-ыг үл хүндэтгэлээ 11 цагийн өмнө
О.Сийлэгмаа: Бодит үнэн байдлыг хуулийн хүрээнд мэдээлэх үүргээ л би биелүүлсэн 12 цагийн өмнө
"Шинэ хоршоонд" 99 мянган иргэн нэгдэж, 58,5 тэрбум төгрөг эргэн төлөгджээ 12 цагийн өмнө
​Г.Занданшатар Үндсэн хууль, Ашигт малмал, Татвар, Төсвийн хуулиудыг зөрчсөн шийдвэр гаргажээ 13 цагийн өмнө
МЭДЭЭЛЛИЙН САНГ НЭГТГЭЖ, ЦАХИМЖУУЛСНААР НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ИЛҮҮ ОНОВЧТОЙ БОЛНО 14 цагийн өмнө
ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Ахмад настны нийгмийн хамгааллын үйлчилгээ сайжирч байгаа ч шийдлээ хүлээж буй олон асуудлууд байсаар байна 14 цагийн өмнө
ЭТТ 62.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.22 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА 14 цагийн өмнө
Хонь хариулж явсан охины амийг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ 15 цагийн өмнө
"Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина 16 цагийн өмнө
Машин нь шаварт суусан үед сураггүй болсон залуугийн цогцосыг олжээ 16 цагийн өмнө
ЗГ: “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах журам"-ыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай байна 17 цагийн өмнө
Явган хүний замын хуучин хавтангаар гэр хорооллын нарийн гудамжийг тохижуулж байна 17 цагийн өмнө