БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МОНГОЛ ТВ охид эмэгтэйчүүдийг доромжлов уу?

Г.Оюунтуяа
21 цагийн өмнө

Өнгөрсөн долоо хоногийн ням гаригаас эхлэн Монгол тв албан ёсны эрхтэй хүргэдэг дэлхийн хэмжээний шоу болох “Voice of Mongolia”-ийн шинэ улирлыг хүргэж эхэлсэн билээ. Уг шоу энэ улиралд шүүгчдийн бүрэлдэхүүнд шинэчлэл оруулж, Дуучин Н.Наранбаатар буюу Наагий, реппер BIG GEE /Т.Мөнх-Эрдэнэ/болон Никитон хамтлагийн ахлагч Б.Батчулууныг багтаажээ.

Тэгвэл үзэгчдийн зүгээс Никитон хамтлагийн ахлагч Б.Батчулуунд сэтгэл дундуур шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлээд байгаа юм. Учир нь тэрээр 4 жилийн өмнө дуучин С.Сэрчмаагийн хамт машин дотор лайв хийж, +18 агуулга бүхий онигоо ярихдаа хүчингийн байж болзошгүй хэргийн талаар хөхрөлдөн ярьсан нь тухайн үед иргэдийн дургүйцлийг ихэд хүргэж, үзэгч сонсогчид дууг нь сонсохгүй байх, байгууллагууд хамтрахгүй байх гэх мэтчилэн бүллидэж байсан юм. Тодруулбал тэрээр нэгэн найзынхаа тухай “миний нэг найз, нэгэн бүсгүйг архи, айраг хольж уулган согтоож байгаад хүчирхийлэх гэсэн чинь” гэх утга бүхий зүйл ярьсан бөгөөд энэ хэргийг тухайн үед цагдаагийн байгууллагаас шалгаж байсан юм.

Гэтэл ийм ёс зүйгүй эмэгтэй хүнийг доромжилсон, ноцтой гэмт хэрэг байж болзошгүй зүйлийг хээв нэг онигоо болгон ярьж байсан хүнийг дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлгийн шүүгч хийлгэхээр сонгож буй нь “Монгол тв” ч мөн ёс зүйгүй охид эмэгтэйчүүдийг доромжилж буй хэлбэр хэмээн иргэд цахим орчинд бухимдлаа илэрхийлэн түүнийг шүүгч байх эрхгүй хэмээн үзэж буй юм. 



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.27.224
Өчигдөр
0
0
ам алдвал барьж болдоггүй л гэдэгсэн, одоо ч тэгээд хамаагүй болж дээ, заавал ингэж амьтны үг хэл амны бай болж байхаар больчихож болдоггүй юм болов уу
Хариулах
Шинэ мэдээ
НЕБ-ын 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас Энхтайван хотхон хүртэлх замыг хааж, шинэчилнэ 22 минутын өмнө
"Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ номын баяраар барьсан байгууламжаа буулгаагүй учир мэдэгдэл хүргүүлжээ 2 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Хүний эрхийн үндэсний комисс 7 аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ 2 цагийн өмнө
Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа 2 цагийн өмнө
​Х.Нямбаатар: Улс төрийн өрсөлдөгчөө намнахын тулд ийм шийдвэр гаргалаа гэж харагдаж байна 15 цагийн өмнө
“МСМ групп” ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шугам сүлжээний ажил хийнэ 18 цагийн өмнө
ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ДУНД ҮЕД ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРЧ ХУР ТУНАДАС ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА 19 цагийн өмнө
Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэв 20 цагийн өмнө
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон 20 цагийн өмнө
МОНГОЛ ТВ охид эмэгтэйчүүдийг доромжлов уу? 21 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ардчилсан Монгол Улсаа өнөө үедээ хүлээлгэн өгсөн эрхэм Та бүхэндээ мэхийн ёсолъё 21 цагийн өмнө
П.Сайнзориг: Ерөнхий сайд Г.Занданшатар үндсэн хууль зөрчиж, Ерөнхийлөгч, УИХ-ыг үл хүндэтгэлээ 21 цагийн өмнө
О.Сийлэгмаа: Бодит үнэн байдлыг хуулийн хүрээнд мэдээлэх үүргээ л би биелүүлсэн 21 цагийн өмнө
"Шинэ хоршоонд" 99 мянган иргэн нэгдэж, 58,5 тэрбум төгрөг эргэн төлөгджээ 21 цагийн өмнө
​Г.Занданшатар Үндсэн хууль, Ашигт малмал, Татвар, Төсвийн хуулиудыг зөрчсөн шийдвэр гаргажээ 23 цагийн өмнө
МЭДЭЭЛЛИЙН САНГ НЭГТГЭЖ, ЦАХИМЖУУЛСНААР НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ИЛҮҮ ОНОВЧТОЙ БОЛНО 23 цагийн өмнө
ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Ахмад настны нийгмийн хамгааллын үйлчилгээ сайжирч байгаа ч шийдлээ хүлээж буй олон асуудлууд байсаар байна 23 цагийн өмнө
ЭТТ 62.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.22 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА 23 цагийн өмнө
Хонь хариулж явсан охины амийг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ Өчигдөр
"Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина Өчигдөр