БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Д.Амарбаясгалан: Ардчилсан Монгол Улсаа өнөө үедээ хүлээлгэн өгсөн эрхэм Та бүхэндээ мэхийн ёсолъё


Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлжээ. 

- Төр улсынхаа хөгжил дэвшлийн төлөө эгэлгүй сайхан залуу насаа зориулахын зэрэгцээ өтөл буурал насандаа ч өөрийн үрс, ач зээдээ өмөг түшиг, дэм тусаа хайрласаар байдаг Монголын эрхэм сайхан ахмад үеийнхэн Та бүхэндээ Ахмадын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Эх орны өнөөгийн амар амгалан амьдралыг бүтээж өвлүүлсэн ахмадуудынхаа түүхэн замнал, гавьяат үйл хэрэг, хөдөлмөр, ур ухаан, туршлага, үлгэр дуурайллыг дурсаж гүн хүндэтгэл илэрхийлэх сайхан өдөр тохиож байна.

Эдийн засаг, нийгмийн шилжилт, шинэчлэлтийн бүхий л үеийн сорилт бэрхшээлийг даван туулж, ардчилсан Монгол Улсаа өнөө үедээ хүлээлгэн өгсөн эрхэм Та бүхэндээ мэхийн ёсолж, гүн хүндэтгэлээ илэрхийлье.

Монголчууд бид ардын сайхан сургаал үгсээр хүмүүжиж, “ахмадын сургаалт алт, буурлын үг буян”, “ахмадаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл” хэмээн ахмад үеэ хүндэтгэн дээдэлдэг өв соёлтой ард түмэн билээ.

Ийм учир ахмадуудын аж амьдрал, нийгмийн сайн сайхан байдал төрийн бодлогын анхаарлын төвд ямагт байх учиртай. Монгол Улсын Их Хурал ахмад настны эрүүл мэнд, нийгмийн халамж, хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, амьдралын чанар, эрх зүйн баталгааг хангах чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллана.

Энэ өдөр ижий, аав, эмээ, өвөө, ахмад хүн бүрт хүндэтгэл талархлаа илэрхийлж, сэтгэлийн баяр жаргал, хайр халамж бэлэглэхийг идэр, залуу үеийнхэндээ уриалъя.

Монголын ахмадууд урт насалж, удаан жаргах болтугай.


Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан

2025.10.01


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 5 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 5 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01