Өчигдөр Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдэл хийж, ХЗДХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилсон. Энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг: “Би ганц зүйлийг хэлмаар байна. 1992 онд бид ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Үндсэн хуулийн цэг, таслал бүр утга учиртай. Амин сүнстэй гэж гэж Б.Чимэд гуай хэлсэн байдаг. Өнөөдөр томиллоо гэдэг зүйлийг өөрөө хэлээд Засгийн газрын цахим хуудсаараа зарлаад, араас нь явах процессыг нөхөөд хийчихнэ. Энэ юу юм бэ гээд байгаа юм. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох, огцруулах асуудлыг Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулснаар хийдэг. Үүний цаана УИХ буюу эрх мэдлийн тэнцлүүдийг хангах гэж байгаа юм. Монголын парламент бол ард түмний мандаттай, төрийн эрх мэдлийн хэрэгжүүлэх шууд болон шууд бус төлөөллийн байгууллагаар хэрэгжүүлэх санааг илэрхийлж байгаа институт. Үүнд танилцуулах, Монгол улсын төрийн тэргүүн, Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчид танилцуурай гэсэн. Энэ хоёр институтыг үл хүндэтгэж байна гэсэн үг” гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна