БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина

Г.Оюунтуяа
16 цагийн өмнө

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, "Рапид Хурд" хорооллын зүүн талд "Хүннү 2222" хороолол болон "Ривер гарден" хотхон руу чиглэсэн хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина. Тус авто замыг ашиглалтад оруулснаар Махатма Гандигийн гудамжнаас урагш Нийслэл хүрээ өргөн чөлөө хүртэл саадгүй зорчих, төв замын ачааллаас хуваалцах боломж бүрдэх юм. Энэ хүрээнд авто замын трасст өртсөн хотхон, хорооллын СӨХ-д болон ААН-үүдтэй зөвшилцөөд байна. 

Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Тухайн орчимд оргил ачааллын үеэр маш их түгжрэл үүсдэг. Иймд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийтийн эрх ашгийг хангах зорилгоор "Рапид хурд" хороолол - "Орчид парк" - "Хүннү 2222" хороолол - "Ривер гарден" хотхон хүртэл хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина. Өнөөдрийн байдлаар тус холбоос замд өртөж буй хотхон, хорооллын сууц өмчлөгчдийн холбоодтой зөвшилцсөн. Мөн авто зам барихтай холбоотойгоор хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс ерөнхий боловсролын 130 дугаар сургууль орчимд стандартын дагуу хурд сааруулагчийг байршуулна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Х.Нямбаатар: Улс төрийн өрсөлдөгчөө намнахын тулд ийм шийдвэр гаргалаа гэж харагдаж байна 6 цагийн өмнө
“МСМ групп” ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шугам сүлжээний ажил хийнэ 9 цагийн өмнө
ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ДУНД ҮЕД ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРЧ ХУР ТУНАДАС ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА 10 цагийн өмнө
Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэв 11 цагийн өмнө
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон 11 цагийн өмнө
МОНГОЛ ТВ охид эмэгтэйчүүдийг доромжлов уу? 11 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ардчилсан Монгол Улсаа өнөө үедээ хүлээлгэн өгсөн эрхэм Та бүхэндээ мэхийн ёсолъё 11 цагийн өмнө
П.Сайнзориг: Ерөнхий сайд Г.Занданшатар үндсэн хууль зөрчиж, Ерөнхийлөгч, УИХ-ыг үл хүндэтгэлээ 11 цагийн өмнө
О.Сийлэгмаа: Бодит үнэн байдлыг хуулийн хүрээнд мэдээлэх үүргээ л би биелүүлсэн 12 цагийн өмнө
"Шинэ хоршоонд" 99 мянган иргэн нэгдэж, 58,5 тэрбум төгрөг эргэн төлөгджээ 12 цагийн өмнө
​Г.Занданшатар Үндсэн хууль, Ашигт малмал, Татвар, Төсвийн хуулиудыг зөрчсөн шийдвэр гаргажээ 13 цагийн өмнө
МЭДЭЭЛЛИЙН САНГ НЭГТГЭЖ, ЦАХИМЖУУЛСНААР НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ИЛҮҮ ОНОВЧТОЙ БОЛНО 13 цагийн өмнө
ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Ахмад настны нийгмийн хамгааллын үйлчилгээ сайжирч байгаа ч шийдлээ хүлээж буй олон асуудлууд байсаар байна 14 цагийн өмнө
ЭТТ 62.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.22 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА 14 цагийн өмнө
Хонь хариулж явсан охины амийг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ 14 цагийн өмнө
"Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина 16 цагийн өмнө
Машин нь шаварт суусан үед сураггүй болсон залуугийн цогцосыг олжээ 16 цагийн өмнө
ЗГ: “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах журам"-ыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай байна 17 цагийн өмнө
Явган хүний замын хуучин хавтангаар гэр хорооллын нарийн гудамжийг тохижуулж байна 17 цагийн өмнө