БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​Г.Занданшатар Үндсэн хууль, Ашигт малмал, Татвар, Төсвийн хуулиудыг зөрчсөн шийдвэр гаргажээ


Өнгөрсөн есдүгээр сарын 26-ны өдөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг Монгол Улсын Засгийн газар Улсын төсөвт 200 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжийг тасалдуулсан тогтоол гаргаж, Үндсэн хууль болон холбогдох хуулиудыг зөрчсөн болохыг мэдэгдэж, Засгийн газрыг Цэцэд өгөхөө мэдэгдэж байв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн асуудлаар асуулга тавьсан. 

Ингэхдээ Монгол Улсын иргэд байгалийнхаа баялагийн үр өгөөөжөөс АМНАТ болон бусад татвар болгоноор үр өгөөж хүртэх боломжийг маш олон жил ярьж байгаа. Дээрээс нь төсвийн орлого хэдэн их наядаар тасраад байхад Засгийн газар АМНАТ-ийг явцуу эрх ашгийг хангах байдлаар өөрчилж, 22.5 орчим сая тонн нүүрсийг хөнгөлөлттэй АМНАТ-өөр экспортод гаргах замаар тодорхой эрх ашигт үйлчилж болзошгүй тогтоол баталсан гэсэн юм. 

Угтаа бол Монгол Улсын Дээд шүүхээс 2025 оны 2-р сарын 3-нд Засгийн газрын 2016 оны 2-р сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолын хоёдугаар хавсралтаар батласан жонштой холбоотой хэсгийг 6 сарын дотор шинэчлэх үүрэг өгсөн байдаг аж. Гэвч Засгийн газар үүнийг далимдуулаад энэ оныг дуустал буюу дөрвөн сар үйлчлэх тогтоол баталжээ. 

Үүгээрээ АМНАТ-ын аргачлалыг явцуу байдлаар өөрчилж тодорхой компаниудад давуу байдал олгож байгаа гэх хар төрүүлж байгаа юм. 

Засгийн газраас энэ оны 8-р сарын 20-нд баталсан хоёрхон өгүүлбэртэй тогтоол нь Үндсэн хууль, Ашигт малмал, Татвар, Төсвийн хуулиудыг зөрчжээ. Өнөөдөр биржийн дундаж үнэ тээвэртэйгээ 90.3 ам.доллар орчим байгаа бол хилийн цаана Ганцмод дээр 135 ам.доллар байгаа аж. 

Үүний зөрүү болох 46 ам.долларт АМНАТ-ийн 5 хувийг төлөхгүй байж болно гэсэн тогтоолыг Г.Занданшатарын Засгийн газар гаргасан бөгөөд тонн тутамд 2-3 ам.доллар төлөх шаардлагагүй гэсэн тогтоол юм.

 Энэ асуудлаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг Засгийн газарт асуулга тавьсан. Асуулгын хариунаас шалтгаалж Засгийн газрыг Монгол Улсын Цэцэд өгөх асуудлыг шийдэхээ ч илэрхийлсэн. Монгол Улсын төсөвт орох орлогоос хэн ч хэзээ ч хумсалж болохгүй. Засгийн газар энэ асуудлыг засахгүй бол Цэцэд өгнө гэдгээ тэрбээр илэрхийлсээр байгаа. Мэдээж Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдад хариуцлага тооцох асуудлыг хөндөхөө хэлсэн байдаг.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 8 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 15 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 17 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12