БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БАГА ХУРЛЫН ГИШҮҮД ӨНГӨ МӨНГӨНД УРВАХГҮЙ БОЛ МАН-ЫН ДАРГАА СОНГОХ БОЛОМЖ БАЙНА

Admin
2 цагийн өмнө

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тамгаа өгөхөө мэдэгдсэнээр намын дүрмийн дагуу Бага хурлаараа шинэ даргаа сонгох боломжтой боллоо. Гэхдээ намын дүрмийн дагуу Бага хурлын ирцэнд бүртгүүлсэн 425 гишүүний 3/2-ын буюу 283 гишүүний саналыг авч чадсан нэр дэвшигч МАН-ын даргаар шууд сонгогдох боломж бүрдэнэ. Харин чадаагүй тохиолдолд Их хуралд эрх нь шилжинэ. Энэ тохиолдолд МАН доторх асуудал улам хурцдаж жинхэнэ утгаараа төрийн зодоон, нийгмийн асуудал болохыг үгүйсгэх аргагүй юм. Хэдхэн хоногийн өмнө Б.Энхбаяр ба Д.Амарбаясгалан нарын сөхсөн асуудалд намын гишүүд нь ихэд нухацтай хандаж буйг эх сурвалж мэдээлж байна. Өнөөдрийн Бага хуралд үг хэлэхээр бүртгүүлсэн 242 гишүүний дийлэнх нь ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаярт шүүмжлэлтэй хандах байр суурьтай байгаа юм. Намыг хагаралдуулах, эв нэгдлийг бусниулах эхлэлийг тавьсан гэж үзэж буй бололтой. Одоогоор гишүүдийн ерөнхий уур амьсгал, байр суурь нь намын эв нэгдлийг хангах, хувь хүнийхээ хувьд манлайлж чадах, нийт гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөж чадах хүнийг дэмжинэ гэсэн ерөнхий байр суурьтай байна. Магадгүй 242 гишүүн болон нэр дэвшигч Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарыг үгээ хэлсний дараа сонголтоо хийж нэг талдаа шийдвэрээ гаргах болов уу. Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ намын тамгаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэнээр МАН-ын даргын асуудлыг 11-12 дугаар сар хүртэл сунжруулж, бужигнуулахгүйгээр эвэнд нь хурдан оруулж цэгцрүүлэх боломжийг бүрдүүллээ. Харин Бага хурлын гишүүд нь өнгө, мөнгөнд хуурталгүй , урваж шарвалгүй сонголтоо хийж 3/2 буюу 283-аас дээш гишүүн нэг талдаа сонголтоо хийж чадвал төрийн зодоон, нийгмийн асуудал болсон МАН-ын даргын асуудалд маргааш гэхэд цэг тавих боломж байна. 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
О.Цогтгэрэл: Ардчилсан нам нээлттэй, цэгцтэй нам болох ёстой 4 минутын өмнө
БАГА ХУРЛЫН ГИШҮҮД ӨНГӨ МӨНГӨНД УРВАХГҮЙ БОЛ МАН-ЫН ДАРГАА СОНГОХ БОЛОМЖ БАЙНА 2 цагийн өмнө
Бага хурлын 49 гишүүнийг чөлөөлж, 49 хүнийг шинээр сонгон батламжиллаа 3 цагийн өмнө
УЛС ТӨРИЙН ХОРТ СУМАА Х.БУЛГАНТУЯА РУУ ОНИЛОХ НЬ ЮУНЫ УЧИР ВЭ 23 цагийн өмнө
Д.Мөнхбаатар: 9 дүгээр сар гарсаар нийслэлд угаарын 49 дуудлага бүртгэгдэж, 152 иргэн угаарын хийн хордлогод өртсөн Өчигдөр
Г.Занданшатар: 2026 он бол цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн хөгжлийг хурдасгах жил байх болно Өчигдөр
Х.Нямбаатар: Эхнэр нь нууцаар СӨХ төлнө Өчигдөр
Морингийн давааны замаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх 1.5 км авто замыг ирэх сард ашиглалтад оруулна Өчигдөр
Хөл бөмбөгийн ДАШТ-ий бэлгэдлийг танилцууллаа Өчигдөр
МАН-ын бүлэг чуулганаас нэг хоногийн завсарлага авлаа Өчигдөр
Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг ирэх сарын 15-нд дуусгана Өчигдөр
Төв аймагт шаварт суусан машинаас 35 настай эрэгтэй сураггүй алга болжээ Өчигдөр
Дамбадаржаа 63 МВт дулааны станцын барилгын ажил 2026 оны наймдугаар сард дуусна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Outbound Travel Mart-2025” гадаад аяллын өдөрлөг болно Өчигдөр
"АЛТАН ЦОМ"-ЫН БАГИЙН БАРИЛДААН ИРЭХ САРД ЭХЭЛНЭ 2025/09/25
ХОЁР ХҮҮ НАС БАРСАН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ 2025/09/25
Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа 2025/09/25
"The MongolZ"-ийн монгол бичгийн эссе бичлэгийн уралдаанд 17 настай О.Биндэръяа түрүүлжээ 2025/09/25
Х.Булгантуяа: Улс төр, намын зодооноо төрийн ажилруу хутгах нь буруу 2025/09/25
"УЛААНБААТАР ТРАМВАЙ" ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА 2025/09/25