БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий 10 машиныг хүлээн авлаа

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна. Тодруулбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн. Ийнхүү өнөөдөр цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий Howo V7X маркийн 10 машиныг хүлээн авлаа.

Техникийн үзүүлэлтийн тухайд өвөлдөө цас шүүрдэх, давс, бодис цацах зориулалттай бол дулааны улиралд хог тээврийн зориулалтаар ашиглах боломжтой. Нэг ээлждээ тасралтгүй 8-20 цаг хүртэл ажиллан, 10 гаруй тонн давс, бодисыг тээвэрлэж, 6-15 метрийн өргөнд цацах хүчин чадалтай. Мөн шүүр болон давс, бодис цацах төхөөрөмжийг 5-15 минутад солин, ажиллах горимд шилжүүлж болно. Түүнчлэн түлшний багтаамж нь 400 литр бөгөөд Евро-5 стандартын хөдөлгүүртэй.  

Хот, нийтийн аж ахуйн үйлчилгээнд шаардлагатай тусгай зориулалтын техникийг дотоод, гадаадын нийт долоон аж, ахуйн нэгж байгууллагаас хүлээж авч байна. Өнөөдрийн байдлаар 2024, 2025 онд үйлдвэрлэгдсэн 170 гаруй тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийг гэрээнд заасан техникийн тодорхойлолтод нийцүүлэн нийлүүлж байгаа юм. 

Дээрх хүлээн авсан тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн есөн дүүрэг, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Ус сувгийн удирдах газар болон холбогдох чиг үүргийн байгууллагуудад хүлээлгэн өгч нийслэл хотын аж ахуйн ажилд ашиглана.

Ташрамд, 2024 оны аравдугаар сард нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам цэвэрлэгээний таван төрлийн 33 машин техникийг нийлүүлсэн. Тодруулбал, цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах 10 машин, найман шүүрт машин, бага оврын цас цэвэрлэгч 10 машин нийлүүлсэн. Мөн оны хавар нь модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Улмаар 2024 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 80 гаруй машин техникийн шинэчлэлт хийсэн билээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дэнжийн мянга орчмыг дулаанаар хангах 93 МВт хүчин чадалтай хийн дулааны станц барина 2 цагийн өмнө
Цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий 10 машиныг хүлээн авлаа 3 цагийн өмнө
“Цоохор ирвэс”-ийг хууль бусаар агнасан гэмт хэргийг илрүүллээ 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг илүү хүртээмжтэй болгох зорилгоор хоёр хаалга нэмж гаргаж, явган хүний замыг хамтад нь шийднэ 3 цагийн өмнө
"Халзан бүрэгтэй" орд газрын асуудлаар төрийн байгууллагууд, шинжээчид дүгнэлт, илтгэлээ танилцуулав 4 цагийн өмнө
Хагас коксон түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг аравдугаар сард зарлана 7 цагийн өмнө
А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлшийг аравдугаар сарын 1-нээс борлуулна 8 цагийн өмнө
Бага насны хүүхдийг хүчиндээд гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Киргиз улсаас баривчилж, 12 жилийн хорих ял оноожээ 8 цагийн өмнө
“Улаанбаатар Трамвай” төсөлд тогтмол гүйдлийн 750В системийг ашиглана 8 цагийн өмнө
Нурангинаас эрэн хайх ажиллагаанд ашигладаг “могойн нүдэн дуран” ашиглаж байна 8 цагийн өмнө
Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал 9 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзлаа 10 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн өндөр түвшний хуралдаанд оролцлоо 10 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл” хэлэлцүүлэг болно 10 цагийн өмнө
СЭТГҮҮЛЧИЙН БИЕД БҮДҮҮЛГЭЭР ХАЛДСАН ЭРХ ЗӨРЧИГЧИД ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ТООЦ 23 цагийн өмнө
МОНГОЛД АНХ УДАА TECHWEEK-2025 БОЛЖ БАЙНА Өчигдөр
Хотын төвийн орон сууц, үйлчилгээний ачааллыг Сэлбэ дэд төв рүү хуваарилснаар төвлөрөл 4.2 хувиар буурна Өчигдөр
​Б.Энхбаяр “Аюуд” товерийн Хятад хөрөнгө оруулагчийн хамгаалагч уу? Өчигдөр
Х.Булгаа: Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км авто замын тендерийг ирэх 11 дүгээр сард зарлана Өчигдөр
ThunderZ: UBCab application дээр жолооч болон үйлчлүүлэгчийн дугаар харагддагийг болиулах хэрэгтэй Өчигдөр