БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг илүү хүртээмжтэй болгох зорилгоор хоёр хаалга нэмж гаргаж, явган хүний замыг хамтад нь шийднэ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Иргэд олон нийт, ялангуяа Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр хаалга нэмж барих, мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг хоорондоо уялдаатай төлөвлөх талаар өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Хотын дарга Х.Нямбаатар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд илүү хүртээмжтэй болгох зорилгоор “Маршал таун” хотхон тал руу зүүн тийш нэг орц гарц буюу хаалга, мөн цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно “И-Март” чиглэлээс орох хаалга гаргах үүргийг холбогдох албаны хүмүүст өгч байна. Надтай хамт өнөөдөр ажиллаж байгаа Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжав, Хан-Уул, Баянзүрх дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч нар энэ ажилд анхаарах нь зүйтэй. Хүйтрэхээс өмнө хаалга нээх ажлыг зохион байгуулж, холбогдох зардлыг УБЗАА-ны Хот тохижилтын зардлаас гаргаж шийд. Хаалга барихдаа явган хүний замыг мөн давхар шийдэж өгөх хэрэгтэй” гэв.

Үргэлжлүүлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд хийгдсэн бүтээн байгуулалтын талаар хотын дарга Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрбээр “2014 онд тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар “Хан Талст” компанид амралт зугаалга, наран шарлагын газар, усан бассейн байгуулах зориулалтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 15 га орчим газрыг өгсөн. Үүнээс 11 га талбайд тохижилт бүтээн байгуулалтын ажил хийх гэрээтэй. Гэрээний хугацаа дууссан байна. Тиймээс тус компанийн захиралтай ярилцаж, НИТХ-аар асуудлыг оруулах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Хан Талст” компанийн бүтээн байгуулалтыг харилцан уялдуулах чиглэлээр анхаарна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дахин хөшөө, барилга байгууламж барихгүй, талбай цементлэхгүй байх тал дээр Ё.Нямжав даргатай хэлэлцэж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд батлуулна” гэдгийг онцоллоо.

Түүнчлэн дэлхийн далайн хавны хамгийн том судалгааны хүрээлэнгийн нэг ОХУ-ын Эрхүү мужийн Байгаль нуурын судлалын хүрээлэнгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүдэд зориулсан далайн хавны аквариум байгуулах, ингэхдээ зардлаа өөрсдөө 100 хувь хариуцах санал гаргажээ. “Хан Талст” компанийн хийх бүтээн байгуулалттай далайн хавны аквариумыг уялдуулах, иргэд, хүүхдүүд цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахдаа амралт зугаалгын цогц үйлчилгээг авдаг байх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа хотын дарга Х.Нямбаатар уулзалтын төгсгөлд хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дэнжийн мянга орчмыг дулаанаар хангах 93 МВт хүчин чадалтай хийн дулааны станц барина 32 минутын өмнө
Цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий 10 машиныг хүлээн авлаа 1 цагийн өмнө
“Цоохор ирвэс”-ийг хууль бусаар агнасан гэмт хэргийг илрүүллээ 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг илүү хүртээмжтэй болгох зорилгоор хоёр хаалга нэмж гаргаж, явган хүний замыг хамтад нь шийднэ 1 цагийн өмнө
"Халзан бүрэгтэй" орд газрын асуудлаар төрийн байгууллагууд, шинжээчид дүгнэлт, илтгэлээ танилцуулав 3 цагийн өмнө
Хагас коксон түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг аравдугаар сард зарлана 5 цагийн өмнө
А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлшийг аравдугаар сарын 1-нээс борлуулна 6 цагийн өмнө
Бага насны хүүхдийг хүчиндээд гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Киргиз улсаас баривчилж, 12 жилийн хорих ял оноожээ 6 цагийн өмнө
“Улаанбаатар Трамвай” төсөлд тогтмол гүйдлийн 750В системийг ашиглана 7 цагийн өмнө
Нурангинаас эрэн хайх ажиллагаанд ашигладаг “могойн нүдэн дуран” ашиглаж байна 7 цагийн өмнө
Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал 7 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзлаа 8 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн өндөр түвшний хуралдаанд оролцлоо 8 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл” хэлэлцүүлэг болно 8 цагийн өмнө
СЭТГҮҮЛЧИЙН БИЕД БҮДҮҮЛГЭЭР ХАЛДСАН ЭРХ ЗӨРЧИГЧИД ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ТООЦ 21 цагийн өмнө
МОНГОЛД АНХ УДАА TECHWEEK-2025 БОЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
Хотын төвийн орон сууц, үйлчилгээний ачааллыг Сэлбэ дэд төв рүү хуваарилснаар төвлөрөл 4.2 хувиар буурна Өчигдөр
​Б.Энхбаяр “Аюуд” товерийн Хятад хөрөнгө оруулагчийн хамгаалагч уу? Өчигдөр
Х.Булгаа: Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км авто замын тендерийг ирэх 11 дүгээр сард зарлана Өчигдөр
ThunderZ: UBCab application дээр жолооч болон үйлчлүүлэгчийн дугаар харагддагийг болиулах хэрэгтэй Өчигдөр