БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Хүннү 2222”, “Хан хиллс” хотхоныг холбох явган хүний зам болон автозамыг энэ сард багтаан ашиглалтад оруулна

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

“Хүннү 2222” болон “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоны дунд холбоос зам барих ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ “Эко констракшн” ХХК-тай зөвшилцөн эзэмшлийн агуулахыг нь буулгаж, хоёр эгнээ 120 метр авто замыг барихаар болсон билээ. Тус замын гүйцэтгэгчээр “Чанар хийц” ХХК шалгарсан бөгөөд есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Өнөөдөр тухайн байршилд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон НЗХГ-ын дарга Б.Одбаяр нар ажиллалаа.

НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Замын трассын доогуур эргийн бэхэлгээний суурийг цутгах шаардлага гарсан учраас 8 дугаар сарын 25-наас барилгын ажил эхэлсэн. Автозамтай хамт явган хүний замыг шинэчлэхээр болсон. Учир нь “Хан Хиллс” хотхоны уулзвартай холбогдож буй замын хэсэг өндөр учир явган замын түвшин зөрж, явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул явган болоод автозамыг нэг ижил түвшинд хийх ёстой гэж үзсэн юм. Өмнөх явган зам нь шаттай, дуу чимээ ихтэй байсан учир зорчиход бэрхшээлтэй байсан. Одоо явган зорчигч, дугуйтай, тэрэгтэй гээд ямар ч хэлбэрээр зорчсон хүртээмжтэй байлгахын тулд замыг түр хаасан байна. Энэ хэсэгт газар дээр байрлуусан ус зайлуулах төхөөрөмжийг замын доор байхаар ГУББГ-тай зөвшилцөн, төлөвлөсөн. Шугам сүлжээ шилжүүлэх ажлууд хийгдэж байна. Автозамын доогуур 10 мянга, 35 мянгын цахилгааны кабелууд байгаа учир үүнийг явган хүний зам доор шилжүүлэхэд хугацаа орж байгаа юм” гэлээ.

Түүнчлэн “Хан хиллс”, “Ривер плаза” орчмын явган хүний замын ажил хэзээ дуусах талаар тодруулахад НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Хан хиллс”-ээс эхлээд “Ривер гарден”, “Time squere” “Ривер плаза”-гийн урдуур явж байгаа явган хүний замуудын зураг зурагдсан, уулзварын төлөвлөлтүүд хийгдсэн. Энэ шийдлийн дагуу “NCD group” явган замыг дугуйн замтай нь хамт өөрсдийн хөрөнгөөр хийнэ” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа эхэллээ 16 минутын өмнө
ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулдаг зургаан эдтгээдийг баривчиллаа 34 минутын өмнө
“UB Drone Battle” уралдааны бүтээлийг энэ сарыг дуустал хүлээн авна 47 минутын өмнө
Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон бага насны хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 1 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 15 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ, 209 ИРГЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЛАА 1 цагийн өмнө
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
“Хүннү 2222”, “Хан хиллс” хотхоныг холбох явган хүний зам болон автозамыг энэ сард багтаан ашиглалтад оруулна 2 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн эхэлнэ 3 цагийн өмнө
Н.Энхбаатар: Худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгаад харамсаж байна 12 цагийн өмнө
Ц.Чулуунзагдтай холбоотой АТГ-ын мэдээллийг няцаажээ Өчигдөр
БЗД-ийн ЭМТ зоонозын халдварт өвчний үед авах арга хэмжээний сургалт зохион байгууллаа 2025/09/19
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна 2025/09/19
“POKERR2” АППЛИКЭЙШИНД “IHTUS” НЭРТЭЙ ӨРӨӨГ ҮҮСГЭЖ, ИРГЭДИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ЗАЛИЛАН МЭХЭЛЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2025/09/19
ЭМДЕГ улсын эмнэлгүүдэд 1.017 их наяд төгрөгийн санхүүжилт олгоод байна 2025/09/19
Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилж, УИХ-ын гишүүд асуулт асууж, мэдээлэл авч байна 2025/09/19
Г.Занданшатар: Хэн чанга дуугарсан нь, хэн олон пост оруулсан нь намын дарга болдоггүй 2025/09/19
А.АМАРТҮВШИН: ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШНИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАСНААР ВИРТУАЛ КАРТ ҮҮСЭЖ, НҮҮРСЭЭ АВНА 2025/09/19
ГАР УТАС ХУДАЛДААНЫ ТӨВД ОРСОН ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ХАЛУУН МӨРӨӨР НЬ ИЛРҮҮЛЛЭЭ 2025/09/19
Монголын технологийн долоо хоног буюу TECHWEEK-25 эхэллээ 2025/09/19
Д.ЭНХТУЯА: ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ 6%-ААР НЭМЭХЭЭС ӨӨР АХМАДУУДАД ЧИГЛЭСЭН ДЭМЖЛЭГ АЛГА 2025/09/19