БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

И.МАСК: АНГАРАГ РУУ ДӨРВӨН ЖИЛИЙН ДАРАА ЖОЛООДЛОГОТ НИСЛЭГ ХИЙНЭ


“SpaceX” компанид зохион бүтээсэн “Starship” сансрын хөлгийг хоёр жилийн дараа Ангараг гараг руу хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд тус гараг руу анхны жолоодлогот нислэгийг дөрвөн жилийн дараа хийнэ гэж Илон Маск мэдэгджээ.  

“Starship” хөлгийг Ангараг руу илгээснээр гараг дээр газардах технологийг боловсруулах ажээ. “Хэрэв амжилттай газардаж чадвал тус гараг руу дөрвөн жилийн дараа анхны жолоодлогот нислэгийг үйлдэнэ” гэж И.Маск Х сүлжээнд бичжээ.

“Үүний дараа Ангараг руу хийх нислэгүүдийг геометрийн прогрессоор эрчимтэй үйлдэх болно. Бидний зорилго бол 20 жилийн дотор хот байгуулах явдал юм” гэж тэрбээр бичсэн байна. И.Маскийн хэлснээр, ийм хотыг байгуулахын тулд Ангараг гарагт ачаа хүргэх зардлыг одоогийн нэг тонн тутамд 1 тэрбум ам.доллар байгаагаас 100 мянган ам.доллар хүртэл бууруулах шаардлагатай ажээ. “Тиймээс технологийн тухайд 10 000 дахин боловсронгуй байх ёстой. Энэ бол маш хэцүү, гэхдээ боломжгүй зүйл биш" гэж тэрбээр хэлээд “SpaceX” компани "дахин ашиглах боломжтой" анхны пуужингийн угсрааг бүтээж, түүнийгээ олон удаа ашиглах боломжтой болгосныг дурджээ.  “Starship” бол гараг хоорондын нислэгт зориулагдсан сансрын хөлөг юм.

Уг хөлөг нь урьд өмнө бүтээсэн сансрын хөлгүүдээс хамгийн том нь бөгөөд 150 тонн ачаа тээвэрлэх чадалтай. “Starship”-ийг Сар, Ангараг гараг руу хүн болон ачаа хүргэх зорилгоор зохион бүтээсэн бөгөөд тус хөлөгт зориулж 33 хөдөлгүүр бүхий хэт хүнд даацын “Super Heavy” зөөгч пуужинг бүтээжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард “SpaceX” компани гурав дахь удаагаа “Starship”-ийг туршсан юм. Туршилтын үеэр пуужин сансарт гарсан гэж тус компани мэдээлсэн боловч дэлхийн агаар мандалд буцаж орох үед “Starship”-ээс дохио ирэхээ больсон тул пуужингийн эхний угсраа газардаж чадаагүй гэж CNN суваг мэдээлж байв. И.Маск хүнийг "олон гаргийн төрөл зүйл" болгон хувиргахыг мөрөөддөг гэж урьд нь мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сард “Super Heavy” пуужингийн хурдасгуурыг турших нислэгийн бичлэгийг твиттерт нийтлэхдээ тэрбээр "Starship” нэг л өдөр биднийг Ангараг руу аваачна гэж бичиж байв. "Хэзээ аваачих вэ гэсэн нэгэн хэрэглэгчийн асуултад хариу өгөхдөө И.Маск дараагийн 5 жилд аваачиж магадгүй бөгөөд "хамгийн өндөр магадлалтай" нь дараагийн 10 жилд тохиолдох болно гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 3 цагийн өмнө
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО 3 цагийн өмнө
Плехановын сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллийг тагнуулын байгууллага шалгажээ 4 цагийн өмнө
ЗГ: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно 4 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ Өчигдөр
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ Өчигдөр
"Засгийн газры нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдийг шалгаж байна Өчигдөр
Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ Өчигдөр
БАГАНУУР ДҮҮРГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Увсын Э.Насанбатын хуурамч дипломын араас хууль зөрчсөн үйлдлүүдийг нь Ерөнхий сайдад уламжлан мэдүүлжээ 2026/11/09
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө 2026/11/09
МОНГОЛ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ БАГ COP31-ИЙН БЭЛТГЭЛ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО 2026/11/09
Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
АТГ: Иргэдийн мэдээллийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт хүргүүлэв 2026/11/09
Н.Цэлмүүн: Хөрөнгө оруулалтад саад учруулдаг Засаг дарга бидний санхүүжүүлсэн хөтөлбөрийн нээлтэд оролцох нь хэр зохистой вэ? 2026/11/09
ОБЕГ: 7 иргэний амь насыг авран хамгааллаа 2026/11/09
МОНГОЛ УЛСЫН БАГ ТАМИРЧИД УЛСЫН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖ, МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО 2026/11/09
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 2026/11/09