Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянгол дүүргийн 13, 30 дугаар хороодын нутаг дэвсгэрт хоёр байршилд хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, 3x3 сагсан бөмбөгийн талбай болон бусад тохижилтын ажлуудыг гүйцэтгэж дууслаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тус бүтээн байгуулалтыг “Люксдаймонд” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.









НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС