Монголчууд жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг бүх нийтээр “Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр” болгон албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн эл өдрийн утга учир, ач холбогдлын талаар судлаач Пэлжидийн Амаржаргалтай ярилцлаа.
- Тусгаар тогтносон Монгол Улсын 14 дүгээр он буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр "Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй Ард Улс" хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан баталгаажуулсан нь XX дугаар зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг. Энэ учир шалтгааны тухай судлаач танаас илүү тодруулмаар байна?
- Одоогоос 101 жилийн тэртээх Арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталсан. Манай улс түүхэндээ анх удаа бичгээр Үндсэн хууль баталсан өдөр гэсэн үг. Бид өмнө нь Үндсэн хуульгүй явж ирсэн. Гэсэн хэдий ч Үндсэн хуулийн шинжтэй баримт бичиггүй байсан гэсэн утга биш юм. Үүнээс өмнө тухайлбал, Зарлигаар тогтоосон хуулийн зүйлийн бичиг, Улсын Дээд, Доод хурлын найман зүйлийн дүрэм, Тангарагийн гэрээ, Ж.Цэвээний “Улсын эрх” судалгааны бүтээл болон Д.Бодоогийн “Монгол хэмжээт засагтай ард улсын Үндсэн хууль” (1922 он) бичиж дуусаагүй үндсэн хууль зэрэг Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй баримт бичиг, судалгааны материалууд байдаг. Түүнчлэн гадаад орчноос тухайн үеийн Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот орос улс 1918 онд “Конституция РСФСР” Үндсэн хуулиа баталсан байдаг. Эдгээр нь нийлж улмаар, аажимдаа түүхийн явцад Ардын Засгийн газар байгуулагдах, улс төрийн нам бий болж Үндсэн хууль батлагдсан өдөр. Асар их ач холбогдолтой өдөр. Монголчууд анх удаа дэлхий нийтэд бид Үндсэн хуулиа баталсан, энэ хуульдаа хаашаа явах чиг хандлага, хүний эрх, эрх чөлөө, төрийн байгуулалтаа тогтоосон. Үүнийг 100 гаруй жилийн дараа эргээд харахад, авах ч зүйл байна, хаях ч юм бий. Өөрөөр хэлбэл, давуу болон сул талыг түүхийн он цагийн хугацаанд дүгнэгдэхээр болжээ. Ололттой тал нь түүхэндээ Үндсэн хуультай болсон явдал. Гэхдээ мэдээж гадны улс орнуудтай харьцуулахад оройтсон шахуу. Жишээлбэл, дэлхийн анхны Үндсэн хууль гэхэд 1215 онд Магна Харта Англи улсад батлагдсан. Америкийн Нэгдсэн Улс 1787 онд, Ази тивд Япон Улс 1889 онд анхлан Үндсэн хуулиа баталсан байдаг. Манай хувьд Азийн бүсдээ нэлээд хожуу Үндсэн хуультай болсон оронд тооцогддог. Ингэлээ гээд бид хоцрогдсон гэсэн үг биш. Үндсэн хуулиа батлах нь өөрөө хамгийн том ач холбогдолтой зүйл юм.
- Улсаа тунхагласан гэдгийн цаад мөн чанар, ач холбогдол юунд оршдог вэ?
- Үндсэн хуулиа баталснаар тухайн улс орны хөгжлийн чиг хандлага, хаашаа, юунд тэмүүлж зорьж байгааг илтгэдэг. Хүний эрхийн ойлголтыг анх удаа үндэсний хуульдаа тусгаж, хүний эрх байх ёстой гэдгийг тунхагласнаараа ач холбогдолтой юм. Түүнчлэн Бүгд Найрамдах Улс тунхаглана гэдэг бол ард түмнээс сонгуулийн жилийн хугацаанд сонгогдож, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг, төлөөллийн байгууллагатай засаглалын хэлбэрийг сонгосон гэсэн үг.
- Та сая Анхдугаар Үндсэн хуульд алдаа, оноо ч бий гэлээ. Сул тал нь юу байв?
- Хаант засаглалын хэлбэрээс Бүгд Найрамдах засаглалд шилжиж, Ардын засгаас хааны эрх мэдлийг авч, шилжүүлсэн гэж ярьцгаадаг. Гэвч бид шашин төрийг хослуулсан Богд хаан хэн байсныг нягтлан судалж, хаангүйгээр цааш оршин тогтнох нь ямар вэ гэдгийг бодолцох ёстой. Өнөөдөр дэлхий нийтэд хаант засаглалаас татгалзаагүй улс орнууд бий. Билэгдлийн шинжтэй хаан нь тухайн улсын түүхт ёсны соёлын уламжлал-шинэчлэлийг үргэлжүүлэх, тухайн улсын иргэдийг хамгаалж, өмгөөлөх хүнтэй гэсэн омогшлыг төрүүлэх, нэг ёсны тухай улсын иргэдийн бэлгэ тэмдэг болдог. Тиймээс түүхийн баримт бичгүүддээ авах, гээхийн ухаанаар хандаж, алдаа, онооноосоо суралцаад явах хэрэгтэй.
- Үндсэн хуульт ёс бий болсноор тухайн улс орны ирээдүй, хэтийн төлөв тодорхойлогддог гэж та онцоллоо. Эх хуулийг танин мэдэх чухал гэдгийг үеийн үед сануулах сургамж, захиас байна уу?
- Хуулиа батална гэдэг нь тухайн улс тусгаар тогтнолоо батална гэсэн үг юм. Үндсэн хууль бол иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэн, зөрчихөөс урьдчилан сэргийлэх төрөөс хамгаалж байгаа улс төр, эрх зүйн онцгой, эх баримт бичиг. Дээдлэн залж, сүсэглэхээс илүүтэй Үндсэн хуулийн доторх агуулга, мөн чанарыг бүлэг, зүйл, заалт, хэсэг тус бүрийг задлан тунгааж, дагаж мөрдөх ёс, хэрэгжүүлэх, дэг соёлыг хүүхэд, залуустаа, хойч үедээ өвлүүлэх нь бидний үүрэг гэж боддог. Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон “Үндсэн хууль” бол юуны түрүүнд таны төлөө, таныг хамгаалж байгаа эрх зүйн баталгаа гэдгийг иргэдэд ойлгуулах нь нэн чухал байна.
Манай монголчууд энэ сайхан тэмдэглэлт өдрөөрөө үндэсний бөхөө барилдуулдаг уламжлалтай. Дэлхийн бусад оронд өөр өөрөөр тэмдэглэдэг. Тухайлбал, Үндсэн хуулийн музей байгуулдаг. Ирээдүй хойч үе, иргэддээ үр өгөөжтэй, танин мэдэхүй, үндсэн хуулийн сургалт, судалгааг дэмжих хэрэгтэй санагдсан.
- Ингэхэд манай улсад Үндсэн хууль судлаачид цөөн байдгийн шалтгаан юу вэ? Та ямар сэдвээр доктор хамгаалсан бэ?
- Тийм ээ, судлаач цөөхөн. Үүний нэг шалтгаан нь санхүүтэй холбоотой болов уу. Жишээлбэл, эрүүгийн, иргэний эрх зүй судлаачид бол мэргэшлээрээ өмгөөлөл хийгээд явах боломжтой байдаг. Гэтэл Үндсэн хууль судлаач бол хязгаарлагдмал. Миний хувьд Үндсэн хуулийн эрх зүй, тэр дундаа харьцуулсан үндсэн хуулийн эрх зүй, парламентын эрх зүйн чиглэлээр доктор хамгаалж, дагнан судалгаа хийдэг.
- Цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.
"Өдрийн сонин"-ы 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн.